“өндөрлөгийн Сувд” Дахь Монголчууд


21f0880bc95a4ebfaf6a6cfc578acdae

ӨМ-ын хэвлэл мэдээллийнхний зохион байгуулж буй “Удмын алтан хэлхээ — Үүх түүх өв соёл ” сурвалжлага Сычуань мужид үргэлжилж байна.

Сычуань мужийн Чэндү хот, Пан жи хуа хот, Ляншаны И үндэстний өртөө засах жөүд одоогоор нийт дөчин мянга гаруй монгол хүн аж төрж байна. Тэдний 60 хувь нь Ляншаны И үндэстний өртөө засах жөүгийн Ян юань шянь, Мү Лы түвд үндэстний өртөө засах сяны монгол үндэстний сяниар төвлөрөн суурьшдаг. Сурвалжилгын багийнхан энэ нутагт аж төрж байгаа монголчуудын амьдрал ахуй, түүх соёлтой танилцахаар Ян юань шяны Лү Гүхү нуурыг зорилоо.

“Өндөрлөгийн сувд” нэртэй Лү гү хү нуурын хөвөөнд амьдарч байгаа монголчуудын зонхилох нь Юань гүрний сүүл үеийн дайны улмаас энд нутагшсан монгол цэргийн үр хойчис юм. Тэд хэдэн зуун жилийн өмнө монгол нутаг малжих амьдралаасаа холдсон хэдий ч өнөөг хүртэл өөрийн үндэстний үг хэлээ ярьж, уламжлалт зан үйлээ хадгалж байгаа бөгөөд зарим айл өрх нь угийн бичгээ өнөө хүртэл хадгалж байна.

Харин тэдний өнөөгийн ярьж байгаа үг хэл бол зөвхөн тухайн нутгийн монголчууд хоорондоо ойлголцох монгол хэл, зөвхөн арван хувь илүү нь бидний өнөөгийн хэрэглэж байгаа монгол хэл буюу эртний монгол хэл юм. харин бусад нь И, Түвд зэрэг үндэстний хэлээс зээлсэн үг хэл болохыг хэлний эрдэмтэд судалгаагаар харуулжээ.

Шүтлэг бишрэлийн хувьд энэ нутгийн монголчуудын зонхилох нь бөө мөргөл болон түвдийн бурхны шашныг шүтдэг. Том чухал ёслол арга хэмжээ зохион байгуулах үед бөө бөөлүүлэх буюу лам нараар ном уншуулдаг. Энд одоогоор нийт найман мянга гаруй монгол хүн аж төрж буй. Тэд цөөн тооны мал маллаж, тариалан болон аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж байгаа юм.

“Талын Дуу Хоолой” радиогийн сэтгүүлч Хасмөчир Нандир Чэндү хотоос мэдээлэв.