Өм Бөхийн Зангианы Тухай


Зангиа нь нийт Монголчуудын дунд эртнээс уламжлан ирсэн ёслолын баталгаа тангаргийн агуулгатай зүйл байсан тухай “Арван буянт номын цагаан түүх”-д цохон тэмдэглэж бий.

Бөхийн зангиаг өнгө өнгийн хив торгоор хийнэ, гэвч хар өнгийг хэрэглэхийг тас цээрлэнэ. Бөхийн зангиан голыг хив торгоны өөдсийг нэлээн том ороож сөөм алслан хив торгын өөдсөөр зангиан голыг ороон уяна, зангиан сүлд гэж шүр, сувд, оюу, мөнгөн эдлэлээр зангиан гол шигтгэнэ. Зангиа зүүж барилдах зан үйл нь эртнээс уламмжлалтай билээ.

Дээр үед сайн барилдсан бөхөд шан олгоход гэгээн худагт лам нараас шангийн эд зүйл олгохын хамт тарни уншиж хийсэн зангиаг бөхөд зүүлгэж өгдөг байжээ. Бөх хүн зангиандаа өөр хүний гар хүргэдэггүй бөгөөд зангиан дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ.