Монголын Уран Зохиол Дахь Зориулал Шүлгийн Судалгаа


О.Ариунаа
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 3124
Хамгаалсан он: 2015
“МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ ЗОРИУЛАЛ ШҮЛГИЙН СУДАЛГАА” Уран зохиолын үндсэн төрлийн нэг яруу найраг нь хүмүүний ертөнцийг үзэх үзэл, үйл үүтгэл, сэтгэл санаа, сэрэл мэдрэмжээр өдөөгддөг үгийн урлагийн онцгой туурвил юм. Амьдралыг уран сайхны дүрээр тусгадаг нийгэмшсэн хувь бодгалийн ухамсрын нэг илрэл, гоо сайхан болоод танин мэдэхүйн онцгой сэтгэлгээ нь түүхэн хөгжлийн явцад олон төрөл, хэлбэрээр хөгжжээ. Үүний нэг илрэл нь баялаг уламжлалтай монгол яруу найраг дахь “Зориулал шүлэг” юм. Монгол яруу найраг дахь зориулал шүлгийг “зориулал” гэх утгаар нь судлан шинжлэх асуудал чухал төдийгүй зохиолчийн намтар, урлахуй хийгээд туурвилзүй, ур чадвар, үүтгэл шалтгааны онцлог сэлтийг тодорхойлон тогтоох ажил хийгдсэнгүй явсаар өнөө хүрчээ. Иймээс судлаачдын анхааралд төдий л өртөөгүй, судлагдаагүй ирсэн зориулал шүлэг, түүний өвөрмөц хэлбэр, агуулга нь зохиолчийн намтар судлалд хэр холбогдох, мөн бие даасан өвөрмөц нэгэн зүйлийн хувьд судлахыг чухалчилсан болно. Монгол яруу найргийн нэг өвөрмөц зүйл болох зориулал шүлэг нь зохиолчийн өөрийнх нь намтар түүхтэй холбогдох онцлогийг тухайн нийгэм-цаг үе, оюун санааны үнэт өвд тулгуурлан аман ба бичгийн уран зохиолын уламжлал шинэчлэлийн харилцаа холбоон дээр хөгжлийн онцлогийг тодруулах, мөн зохиолчийн бодрол, сэтгэхүй, дүр дүрслэл, уран сайхан, сэтгэлгээний өргөн цар хүрээнд зориулал шүлэг зохиолчийн уран бүтээлийн намтартай хэрхэн холбогдох холбоо хамаарлын асуудлыг тодорхойлох нь бидний судалгааны гол зорилго юм.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642