Туульч Увхийн Батын Хайлсан Гурван Туулийн Бичлэгийг Хэл Зохиолын Хүрээлэнд Хүлээлгэн Өглөө


Унгарын иргэн, дипломатч Л.Кадар тус улсад ажиллаж буй Монголын элчин сайдын яаманд нэрт туульч Увхийн Батын хайлсан “Бум Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” хэмээх гурван туулийн бичлэгийг хүлээлгэн өгсөн бөгөөд уг чухал бичлэгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгт хүлээлгэн өгөх ёслол 2015.01.26-ны өдрийн 12 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд боллоо.
Дээрх туулиудын үндсэн эх бичлэг буюу анх бичиж авсан тэр хувилбар бидний гар дээр ирж буй нь монгол тууль судлалд чухал эх хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй монгол үндэстний биет бус соёлын ховор нандин өв нэгээр нэмэгдэж буй чухал үйл явдал болохыг мэргэжилтнүүд онцолж байлаа. Туульч У.Батын тууль хайлах аялгуу хөг нь давтагдашгүй бөгөөд монгол туулийн аялгууны хамгийн эртний шинж төлөвийг хадгалсан байдгаараа онцлогтой билээ.