Монгол Улсын Шуа Болон Өмбис Хамтын Ажиллагааны Гэрээ Байгууллаа


2015.03.25-нд ӨМБИС-ийн захирал Юн Гуо Хун Монгол улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, судалгааны хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллахаар болов.
ӨМБИС-ийн захирал Юн Гуо Хун, МУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд нар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол судлалын нэвтэрхий толь (ардын аман зохиол)”, “Монгол ардын ёс заншлын харьцуулсан судалгаа”, “Монгол хэлшинжлэлийн харьцуулсан нэр томьёоны тайлбар толь”, “Монголын уран зохиолын харьцуулсан нэр томьёоны тайлбар толь” болон “Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн талаарх судалгаа” сэдвийн хүрээнд ярилцав.
Хятад улс, Монгол улсын стратегийн хамтын ажиллагааны таатай нөхцөлийн үндсэн дээр ӨМБИС болон Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хүмүүнлэгийн болон боловсролын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
ӨМБИС-д болсон тус уулзалтад Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич Л.Болд, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б.Түвшинтөгс, Төвд судлалын тасгийн эрхлэгч доктор Д.Сумъяа, Утга зохиолын секторын ЭШАА, доктор Б.Мөнхбаяр нар оролцсон байна.