Орчин Цагийн Монгол Хэлний Уугал Үгийн Үгийн Сан-Утга Зүйн Судалгаа


Ц.Эрдэнэбат
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 1717
Хамгаалсан он: 2000
Монголчуудын бүтээсэн өнө эртнээс эхтэй өв соёл монгол хэл, утгын асар их сантай бөгөөд монголчуудын аж төрөхүйн үндэс болсон мал маллагааны зарим үг хэллэгийг нь орон цагийн хүрээнд нь уялдуулан утгын цогц байдлаар авч судлах анхны оролдлого нь судалгааны ажлын шинэлэг тал болно. Үндэсний ахуйн соёлын амин сүнс нь хэл байдаг болохоор хэлний нэгж үг хэллэг түүний мөн чанарын илэрхийлэл болж байгаа үгийн, үгийн сангийн утга нь өвөрмөц тогтолцоотойг мал маллагагааны үг хэллэгийн жишээн дээр авч авч үзсэн болно. Дорно дахин хийгээд монголын билигт мэргэдийн үзэж ирснээр бол хэл нь бие, хэл, сэтгэлийн эрдэмийг шүтэн барилдуусан утга соёлын тогтолцоот сан юм. Ийнхүү өргөн утгаар нь авч үзвэл монгол хэлний уугал үг хэллэг нь монголын соёлын оршин тогтноход бүхүй л талаараан хамгаалах зэвсэг, хөгжих хөрс суурь болж байгаа юм.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642