Монгол Бөөгийн Бөөлөхүй Ёсны Драмлаг Шинж


Ш.Бадамханд
Салбар:Нийгэм
Улсын дугаар: 2499
Хамгаалсан он:
Бөөлөхүй ёсон хуучин чулуун зэвсгийн дээд үед үүсэн тэр цагаасаа хойш өнөө болтол олон мянган жилийн орчлонг улирааж, монгол нүүдэлчдийн үндэсний театр ба театрчилсан урлагийн язгуур шинжийг шашинлаг /сүсэг бишрэлийн/ хэлбэрээр хадгалсаар ирсэн манай оюуны болон уран сайхны соёлын нандин өв, нэн нөлөө бүхий хүчин зүйл юм. Монгол бөөгийн бөөлөхүй ёсон нь хоёр үндсэн утга, тухайлбал: явцуу болон өргөн утга бэлгэдлийг агуулж буй хэмээн бид үзэж байна. Явцуу утга нь: бөөлөхүй ёсны хүрээн дэх дотоод драмлаг шинж юм. Өргөн утга нь: монголын театр, театрчилсан урлагийн язгуур үндэс болж түүнтэй ямагт гинжин холбоотой байгч түгээмэл шинж чанар юм. Тийм учраас монгол бөөгийн бөөлөхүй ёсны драмлаг шинжийг судлах нь үүний хамт монголын театр, театрчилсан урлагийн үндсэн шинжийг тодорхойлоход чухал алхам болох ач холбогдолтой. : Монгол бөөгийн бөөлөхүй ёсны драмлаг шинжийг тодорхойлон судлахын хамт дараах саналыг дэвшүүлж байна.Үүнд: монгол бөөгийн бөөлөхүй ёсны зан үйлийг гол төлөв түүх, угсаатны зүй, аман зохиол, яруу найраг талаас нь судласаар иржээ. Монгол бөөгийн бөөлөхүй ёсон гадаад ертөнцдөө судалгааны том объект болохын сацуу, шинэ бөө төрөн гарах, шинэ онгод босгох зэрэг үйл ажиллагаатай холбоотойгоор дотооддоо өөрөө өөрийгөө байнга сэлбэн шинэчилж ирсэн байна. Иймд монгол бөөгийн бөөлөхүй ёсон нь маш өргөн их цар хүрээтэй байх тул цаашид түүнийг нарийвчлан сэтгэл судлал, гүн ухаан түүгээр зогсохгүй урлагийн төрлүүдийг хамарсан цогц судалгаа шинжилгээ зайлшгүй шаардлагатай байна. Монгол бөөгийн бөөлөхүй ёсны олон талт үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан судалснаар хүн ба байгалийн харилцааны дотоод мөн чанарт ойртож танин мэдэх боломж байна.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Тус өгүүллийн агуулга,танилцуулгын хаяг:http://www.stf.mn/images/dissertations/di-2499/index.html