Хөөрөгний Соёл


Хөөрөг гэснээс сая ажил дээр хөөрөгний тухай яриа өрнөснөөс үүдээд хөөрөгний тухай сонсож байсан сонин мэдээллийг хүргье гэж бодлоо.

Зарим эх сурвалжууд хөөрөг бол Манжаас бодлогоор нэвтэрүүлсэн соёл гэж бичдэг. Эрчүүдийн ташуурыг нь газарт тавиулж хөөрөг бариулна. Эхнэрүүдийнх нь сүрийг Эхнэр үсээр дарна гэсэн бодлого хэрэгжиж байсан гэдэг. Эхнэр үс нь цавуудсан 4 кг орчим хүнд жинтэй өмсгөл. Олон жилийн турш хүнд нүсэр хэрэгсэлд дарагдсан эхнэрүүд дуугүй ноомой болно. Харин эрчүүд нь таашуураа түр ч болов мартаж арай өөр зүйлийг үргэлж барьж явах соёл бий болно гэж төлөвлөсөн гэдэг. Ингээд хөөрөгөнд баахан маркетинг хийж зарж борлуулсан юм биз дээ. Тухайн үедээ хөөрөг нь Манжуудын тагнах хэрэгсэлийн нэг байсан бөгөөд хүн амын бүртгэл, судалгааг гаргах, зан чанарыг тодорхойлох зэрэгт ашиглаж байв. Ямар хийцтэй хэдэн хөөрөг хойшоо гарч байгаагаар нь молголчуудыг тоолж бүртгэдэг байсан байж болох юм. Мөн хөөрөг нь хүний зэрэг дэв, угсаа гарал, нутаг ус, зан чанарыг тодорхойлох нэг хэрэгсэл болж байв. Нэг ёсондоо тухайн үедээ хөөрөгөөр зиндаархах туйлшрал хүртэл бий болтол маркетинг, ПиАр хийсэн байгаа юм.

Энэ соёлыг явцдаа монголчууд их өөриймшүүлж эрүүл мэндэд ашигтай байх, урлахуй ухааны соёл болгож хөгжүүлсэн байх. Жишээ нь эрүүл мэндэд ашиг тустай олон янзийн чулуугаар, нутаг нутгийн ур ухааныг шингээж урладаг болов. Цаашид тамхилах ёс хэмээн үүсэж хөөрөг зөрүүлэнгээ мэнд усаа мэдэж, нутаг усны сонин сайхныг хуучилдаг болов.

Харин зарим эх сурвалжууд Монголчууд Хүннүгийн үед хүн чулуу шиг чулууг биедээ авч явдаг бөгөөд, тухайн чулуун дотроо шөрөмсөн чулуу гэх мэт анагаах эрдэмтэй чулууг хадгалж авч явдаг байсан гэлцдэг. Мөн эрт үеэс чулууны эрдэмийг таньж ус илрүүлэх, амны цангаа тайлах, эрчим энерги сэлбэх зэрэгт ашигладаг байсан гэж үздэг. Монголчуудын чулууг дээдлэх энэ соёл дээр үндэслэн хөөргийг хөгжүүлсэн гэж үзэх нь ч бий.

Харин сүүлийн үед Монгнлчуудын чулуун соёлыг бодлогоор мартуулж чулуу таньлаг хүмүүсийг цөөрүүлж үнэт чулууг нь хил давуулан зөөж байгаа тухайд чулууны дархан хүмүүс сэтгэл эмзэглэн яарьдаг юм билээ. Цаашид орон даяар чулуу таньдаг,чулуу урлаач хүмүүсийг бодлогоор бэлтгэж өсдөг хүйтэн хөрөнгө гэгддэг эх орныхоо үнэт эрдэнэ чулууг эх орондоо уран бүтээл болгож үлдээх нь зөв.