Их Засаг – Чингисийн Хаант Улсын Хууль Цаазын Агуулга, Уламжлал


“Их засаг” хэмээн алдаршсан Чингисийн хаант улсын хууль цаазын бүтэц, агуулгыг тогтон томъёолох асуудалд эрдэмтэд, судлаачид багагүй анхаарал тавьж иржээ. Учир нь “Их засаг” бол хаант улсад үйлчилж байсан болон шинээр тогтоосон цаазын заалтуудыг багтаасан бөгөөд “хуйлмал хуудас”-д дэвтэрлэн хадгалж, төрийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэх үед уншин болгоож баримталдаг улсын хэмжээний хууль цаазын баримт бичиг байсан бөлгөө.

“Их засаг” хэмээх төрийн нэгдмэл хууль цааз бүрэн эхээрээ бидний үед уламжлагдан үлдээгүйгээс үүдэн түүний бүтэц, агуулгыг тогтоон томъёолох нь Чингисийн хаант улсын хууль цааз судлалын нэг чухал зорилт болж, цөөн бус эрдэмтэд авъяас билгээ сорьж иржээ.

“Их засаг”-ийн бүтцийг томъёолж агуулгыг нь тогтооход гурван үндсэн хандлага гарч ирснийг судалгааны дүн харуулж байна.

Энэ нь :

Нэгдүгээрт, Их засгийг нэгэн бүхэл хууль, түүнийг илэрхийлсэн хэсэг, бүлэг, зүйлийн хэлбэрт оруулан нэг тодорхой бүтэц, бүрэлдүүлэн авч үзснээр илэрч байна. Ийм хандлага гаргасан эрдэмтдэд юуны түрүүнд Хятадын Сайшаал, Америкийн Ж.Вернадский нарыг оруулж болно. Ж.Вернадский “Их засаг”-ийн бүтцийг олон улсын хууль, төрийн хууль, эрүүгийн хууль, хувийн өмч буюу хувийн эрхийн хууль, худалдааны хууль, шүүн атлах ажиллагаа,.хуулийг хянах, хэрэгжүүлэх гэсэн 7 хэсэгтэйгээр тогтоож, хэсэг тус бүрээ тодорхой зүйлд оруулахгүйгээр авч үзжээ. Чингэхдээ зарим хэсгийг нь жижиг жижиг бүлгүүдэд хуваан өгүүлсэн байна. Тухайлбал, “төрийн хууль” хэмээх хэсгийг хааны дээд эрх, үндэстэн, тусгай үүргийн журам, тустай эрх, цэргийн журам, ан авлах журам, дотоод захиргаа, захиргааны тушаалууд, санхүүгийн удирдлага, татвар гэсэн жижиг бүлгүүд! болгожээ. Мөн “Эрүүгийн хууль ” гэсэн хэсгийг гэмт хэргийн төрөл, ял шийтгэлийн төрөл хэмээн хоёр бүлэг болгосон ажгуу. Хэсэг бүлгийн агуулгыг авч үзэхдээ тоочих бус хэн гэдэг хүний ямар ямар бүтээлд юу гэж тэмдэглэгдсэнийг иш татан нотлох арга хэрэглэсэн онцлогтой. Ж.Вернадскийн бүтээлийг уншиж үзэхэд “Ийм л хууль байсан байж болох юм шүү” гэсэн төсөөлөл сэтгэлд бууж ирдэг билээ. “Их засаг”-ийн бүтэц агуулгыг тогтооход Ж.Вернадскийн томъёолон гаргасан бүтэц чухал ач холбогдолтой нь эргэлзээгүй бөлгөө.

Өвөрмонголын өөртөө засах орны эрдэмтэн Сайшаал “Их засаг”-ийг “Ерөнхий хууль буюу Чингис хааны үндсэн хууль товчоон” хэмээн нэрлээд бүтцийг нь 4 хэсэгтэйгээр тогтоожээ. Хэсгүүдээ: хаан төрийн хууль, цэрэг дайны хууль, ард иргэдийн хууль, тусгай хууль хэмээн нэрлэсэн байна. Үүнээс тусгай хуулиа дотор нь олон улсын хэрилцааны хууль, аж ахуйн хууль, арилжаа худалдааны хууль, зам нэвтрэх ба өртөөний хууль, шашин суртлын хууль, ургийн хууль, эрүүгийн хууль гэсэн долоон бүлэгт ангилжээ. Зохиогч хэсэг, бүлгүүдийг зурвасаас /зүйл/ бүрдэхээр тогтоожээ. Сайшаалын томъёолон тогтоосон хуулийн бүтцийг авч үзэхэд “Их засаг”-ийн бүтцийн тухай нэгэн өвөрмөц төсөөлөл сэтгэлд бүрэлдэж ирдгийг тэмдэглэлтэй.

Хоёрдугаарт, “Их засаг”-ийн бүтцийг тодорхойлон тогтоохдоо эрх зүйн тогтолцооны орчин үе ийн онолын үүднээс “Их засаг”-т хамаарах заалтуудыг эрх зүйн тодорхой салбарт хуваарилан оруулж авч үзсэн нь өөр нэг хандлага болно. Л.Дэндэв, Ч.Жүгдэр, С.Жалан-аажав нар энэхүү хандлагын гол төлөөлөгчид мөн. Эдгээр эрдэмтэд “Их засаг”-т хамаарна гэж үзсэн заалтуудаа
а/ төр захиргаа;
б/ иргэн;
в/ эрүүгийн гэсэн гурван гол салбарт хуваан ангилж авч үзжээ. МУИС-ийн хуульч судлаачид “Эзэн богд Чингисийн их засаг” хэмээх номонд “Их засаг”-т холбогдох заалтуудыг мөн тийм гурван чиглэлд хуваан ангилж авч үзсэн байна. Чингэхдээ хуулийн заалтыг байгаагаар нь бичиж, зарим тайлбар хийсэн байдаг. Ийм байдлаар “Их засаг”-ийн заалтуудыг ангилж авч үзсэн нь “Их засаг”-ийн бүтцийг санхүүгийн удирдлага, татвар гэсэн жижиг бүлгүүд болгожээ. Мөн “Эрүүгийн хууль ” гэсэн хэсгийг гэмт хэрэгийн төрөл, ял шийтгэлийн төрөл хэмээн хоёр бүлэг болгосон ажгуу. Хэсэг, бүлгийн агуулгыг авч үзэхдээ тоочих бус хэн гэдэг хүний ямар ямар бүтээлд юу гэж тэмдэглэгдснийг иш татан нотлох арга хэрэглэсэн онцлогтой. Ж.Вернадскийн бүтээлийг уншиж үзэхэд “Ийм л хууль байсан байж болох юм шүү” гэсэн төсөөлөл сэтгэлд бууж ирдэг билээ. “Их засаг”-ийн бүтэц агуулгыг тогтооход Ж.Вернадскийн томъёолон гаргасан бүтэц чухал ач холбогдолтой нь эргэлзээгүй бөлгөө.

Гуравдугаарт, “Их засаг”-ийн бүтэц, агуулгыг тодорхойлоход гарч ирсэн гурав дахь хандлага нь тодорхой хэсэг, бүлэгт оруулахгүйгээр тухайн сурвалж бичиг, зохиол бүтээлд тэмдэглэн дурдсан хуулийн заалтуудыг иш татаж дэс дарааллаар нь жагсаан бичиж тайлбар зүүлт хийснээр илэрч байна. Ийм байдлаар “Их засаг”-ийн агуулга, ач холбогдлыг тодорхойлон гаргах гэсэн ханддага Оросын нэрт эрдэмтэн В.А.Рязановский, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны эрдэмтэн Х.Намжил нарын бүтээлүүдэд илрэлээ олжээ.

В.Я. Рязановский “Чингис хааны их засаг” гэсэн бүтээлдээ эрдэмтдийн бүтээлүүдээс “Их засаг”-т холбогдох заалтуудыг шууд иш татан жагсаан бичиж, тайлбар, дүгнэлтүүд хйисэн бөлгөө. В.Я.Рязановскийн сурвалжлан олж, нэгэн бүтээлд нотлон өгүүлж, дүгнэлт хийсэн “Их засаг”-т холбогдох заалтууд Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг тогтоох тодорхойлоход эрдэм шинжилгээ, арга зүйн чухал ач холбогдолтой бөгөөд өрөөрсөө хойшхи судлаачдад асар их нөлөө үзүүлсэн ажгуу.

Х.Намжил “Чингис хааны засаг ба билэг” хэмээх зохиолдоо Монголын түүхэнд хамаарах сурвалж бичгийн шинжтэй бүтээлүүдэд дурдан тэмдэглэсэн “Их засаг”-т хамаарах заалтуудыг иш татан бичсэн нь Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг тогтоон тодорхойлоход мөн л чухал ач холбогдолтойг тэмдэгл үүштэй.
Дээрх гурван хандлага чиглэлээр явагдаж ирсэн ажлын үр дүн нь Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, ач холбогдлыг нээн харуулахад суурь үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм. Энэ нь ямар ч арга хэлбэрээр Чингисийн үеийн хууль цаазыг судлахад дээрх судалгааны ажлын үр дүнг үндсэн хэрэглэгдхүүн, харьцуулан жиших гол хэмжүүр болгон үзэж судалгаа, шинжилгээний ажил явуулна гэсэн хэрэг болой.

Судлаачдын дотроос Д.Дашцэдэн арай өөрөөр бичихдээ “Их засаг” хууль нь бүтцийн хувьд дараа хэсгийг өөртөө багтаасан гэж үзэж болно. Үүнд: оршил;
б/ улсын хаан өргөмжлөх ёс, төрийн байгуулага цэргийн анги;
в/ эрүүгийн хуулийн холбогдолтой заалтууд;
г/ алба татвар;
д/ олон улсын харилцаа; шашин суртахуун;
ж/ гэр бүл, иргэний хуулийн холбогдолтой заалтууд;
з/ мал аж ахуйн талаар заалтууд болохыг дурджээ.

“Их засаг”-ийн бүтэц, агуулгыг тодорхойлох асуудалд хандахдаа арга зүйн хувьд анхаарах хэд хэдэн зүйл бий. Нэгд, Чингисийн хаант улсын хууль цаазад хамаарах заалтуудыг түүвэрлэн авч боловсруулахдаа дорно дахины орнуудад хууль цаазаа бүтээж ирсэн уламжлалыг харгалзан зохих дэс дараалалд оруулж тайлах чиг баримтлах. Хоёрд, тус хаант улсын цаазад хамаарах заалтуудыг зохицуулсан харилцааных нь шинж байдлаар төрөлжүүлэн ангилж байршуулбал ойлгомжийн хувьд илүү сайн болох. Гуравд, аль болох шинжлэх ухааны үндэстэй байх шаардлагыг иш үндэс болгон эрх зүйн тогтолцооны орчин үеийн онолын сэтгэлгээний үүднээс хандах. Дөрөвд, орчин үеийн гол хуулиудын бүтэц агуулгатай жишиж үзэн, агуулга, ач холбогдол, уламжлагдах шинжийг нь тодорхойлох гаргах. Тавд, заалт бүрийн хууль зүйн утгыг түүхэн тухайн цаг үеийн нөхцөлд нийцүүлэн үнэн бодитой тайлах зэрэгт анхаарах нь чухал юм. Ийм арга зүйгээр хандахдаа Чингисийн хаант улсын хууль цаазын тухай мэдээлэл, баримт, заалтуудыг агуулсан түүхэн сурвалж бичиг, судар, шастир, ном зохиол, туурвил бүтээлүүдийн аль болохоор бүрэн судалж ашиглавал эл үеийн хууль цаазын агуулга, ач холбогдол төдий чинээ үндэслэлтэй гүн гүнзгий боловсрогдох учиртай.

Энэхүү бүтээлд Чингисийн хаант улсын хууль цааз, түүний илэрхийлэл болсон “Их засаг”-ийн бүтэц агуулгыг тодорхойлох асуудалд хандахдаа уг цаЛ төчнөөн хэсэг, бүлэг, зүйлээс бүрдсэн тийм хэмжээтэй хууль байсан хэмээн тогтоох зорилго тавьсангүй. Нэгэн “Их засаг”-ийн жинхэнэ эх олдоогүй болохоор түүний бүтцийг ямарч хэлбэрээр тогтоолоо гэхэд тэр нь “зохиомол ” бүтэц байх болно бизээ.

Энэхүү бүтээлд “Их засаг”-ийн агуулга, түүнд хамаарах хууль зүйн утгыг аль болохоор тодорхой харуулах чиглэл баримтлаж, үүний үндсэн дээр “Их засаг” нь ямар харилцааг зохицуулсан, ямар хүрээ агуулгатай, ямар шинж, чанар, ач холбогдолтой, ямар хууль цааз байсныг тодорхойлон гаргах зорилт тавив. Чингэхдээ Монголын нууц товчоо, Алтан товч, Хөх судар, Юан улсын судар, Монгол татарын тэмдэглэл зэрэг Монгол сурвалж бичгүүд болон өрнө дорнын ба үндэсний олон арван эрдэмтэд, судлаачдын судалгаа, шинжилгээний бүтээлүүдийн харьцуулан судалсан дүнд тулгуурласан бөлгөө. Ингээд ‘Их засаг”-ийн агуулгыг авч үзье.

Түүхэн сурвалж бичгүүд болон эрдэмтэд, судлаачдын зохиол бүтээлүүдэд тэмдэглэн дурдсан их засагт хамаарах заалтуудыг түүвэрлэн авч, нэгтгэн шинжиж үзвээс тооны хувьд цөөн бус, агуулга хүрээний талаар өргөн бөгөөд баялаг болох нь илэрхий мэдрэгднэм. Агуулга, багтаамж нь нийгэм, төрийн амьдралын бүх үндсэн хүрээг хамарсан агаад монголын унаган төрх, өвөрмөц онцлог, төрийн бодлого, нийгмийн зохион байгуулалт, амьдралын хэв маяг, зан заншил, иргэний ёс, аж байдяыг гүнзгий тусгасан шинжтэй байна. Чингисийн хаант улсын дүр төрх, шинж төлөв төрийн цааздаа тусаж байх нь зайлшгүй төдийгүй Монгол улс дэлхийд алдаршсан хүчирхэг гүрэн болж мандан хөгжсний нэгэн үндэс шалтгаан нь энэхүү хууль цааз, түүний хэрэгжсэн үр дүнд оршиж байсан байж болохыг үгүйсгэх юун.

Ямар боловч энэ нэгдсэн цааз Чингисийн хаант улсын төр оршин тогтнохын нэгэн гол үндэс, хүчирхэгжин мандаж, төрийн дотоод, гадаад бодлого биелэн хэрэгжих чухал хэрэгсэл, монгол үндэстэн бүрэлдэж, нийтлэг маягийн эдийн засаг, аж ахуй, хэл бичиг үсэг, удам угсаа, зан заншил бүхий соёл иргэншил тогтон төлөвших хууль зүйн нөхцөл болж үйлчилсэн нь тодорхой болой. Иймээс Чингисийн хаант улсын хууль цаазын гол илэрхийлэл болсон Их засаг”-ийн заалтуудыг тогтоосон хэм хэмжээнийх нь агуулга, хүрээг үндэс болгон төлөржүүлэн ангилж үзэх нь зүйтэй болов уу. Эл ялдамд их засгийн заалтууд ямар дэг журам, зан үйлийг тогтоосон, тэр нь хууль зүй ямар агуулга, учир утгатай бөгөөд нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлсөн, хууль цаазын цаашдын зохицуулалтад ямар байдлаар уламжлагдах шинж төлөв агуулж байсныг тайлан тайлбарлах нь чухал хэмээн “Их засаг”-т хамаарах заалтуудын агуулгыг нэгтгэн дүгнэж үзвэл тогтоомжийнхоо утга учир зохицуулсан зүйлийнхээ зориулалтаар үлэмж баялаг юм. Тухайлбал, монголын нэгдсэн улсын бүрэн эрхт байдал их хаан, түүний эрх мэдэл, засаг захиргааны хуваарь төрийн байгууллагын тогтолцоо, түүний байгууллагуудын эрх, үүрэг, түшмэдийн ёс, улсын санхүү, алба татвар, цэргийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аж ахуй эрхлэн хөтлөх, газар нутаг, ус ургамал, ан эзэмших, ашиглах, хамгаалах журам, гэр бүл, зан заншил, эрүүгийн бодлого, гэмт хэргийн төрөл, ял шийтгэлийн хэлбэр, хэмжээ зэрэг олон асуудлыг хуульчилан бэхжүүлсэн бөлгөө.

Орчин цагийн ёс, олон түмэнд ойлгомжтой болгох зорилгын үүднээс дээр дурдсан зүйлүүдийн Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг авч үзэхэд харгалзан үзэх зүйтэй хэмээн тооцном.
Хуулийн зохих заалтуудыг дурдахын хамт ямар сурвалж, хэний бүтээлд хэрхэн тэмдэглэснийг өгүүлэн утга учрыг нь тайлах, орчин үед өвлөн залгамжилж болох санаа бодлыг илэрхийлэн гаргахыг хичээсэн болой.
ХШ зууны эхээр бүрэлдэн тогтсон Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгын нэгэн гол чиглэл нь улсынхаа бүрэн эрхт бэхжүүлэн хамгаалахад чиглэж байв.

Чингис хаан, “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон дээр дор хүрвээс биширтүгэй, аюутутай” хэмээн зарлиг буулгаж, улмаар энэхүү зарлиг нь төрийн тамган дээр сийлэгдсэн нь улсын бүрэн эрхт байдал, төрийн тэргүүлж буй жааны дээд эрх, нэр төрийг илтгэсэн улс төр, хууль цаазыи гүн агуулгатай ажгуу. Энэ нь монголчуудын байгуулсам улс бол монгол угсаатны нэгдсэн улс мөн. Тус улс нь эх дэлхийн хамгийн хүчирхэг, бүрэн эрхт улс бөгөөд түүнийг ямарч улс орон хүндэтгэн биширч, бодлого, саналыг нь анхааран үзэж, найрсаг харилцаатай байх утга санааг илэрхийлж байв. Чингис хаан гадаад бодлого, дайн явуулах, найрамдах, эвлэрэл тогтоох зэрэг улсын бүрэн эрхт байдалт хамаарах асуудлыг Их Хурилдайгаар хэлэлцэх журмыг хатуу баримталж байсан нь улсынхаа бүрэн эрх, халдашгүй байдлыг ариун дархан эрх, ашиг сонирхол хэмээн өндөрт тавьж, түүнд маш анхааралтай хандаж байсныг харуулна.

Алив улс оронтой харилцахдаа Монгол улс биеэ даасан хүчирхэг улс мөн болох үүднээс харилцаж, мөн ийм улс гэдгийг хүлээн харилцан бие биедээ итгэл, хүндэтгэл үзүүлж байх зарчмыг удирдлага балгож байсан болой.
Монгол улсаас гадаад улс оронтой харилцаахдаа төрийн элч илгээж улсынхаа бодлого, саиалыг ойлгуулах нь хамгийн гол хэлбэр байсан аж. Тийм учраас алив улсын тэргүүнтэй харилцах бодлого, саналаа илэрхийлэх, дайн зарлахад заавал элч илгээж хариуг нь харгалзан үзэх зохих бодлого явуулж байжээ.

Монгол улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлэн хангахдаа төрийн тэргүүн их хааныг дээдлэн биширч, түүний гарвал угсаа, нэр төрийг хүндэтгэн хамгаалахтай гүнээ холбон үзэж үүндээ шишин, ёс суртахууны зан үйлийг эрхэмлэн ашиглаж байсан бөлгөө. “Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй хэмээсэн пайзын үгс, “Мөнх тэнгэрийн ивээлээр улс орныг тохинуулж байхад үзэх нүд, сонсох чих болж яв” хэмээн Шихихутагт хандан буулгасан Чингис хааны зарлиг, Чингисийг “Их монгол улсын далай хаан”, ”Эзэн богд Чингис “, “Хамаг олны эзэн”, “Хөх тэнгэрээс заяагаар төрсөн хүлэг богд эзэн” гэх зэргээр соёрхсон өргөмжлөл нь улсын бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон хаан хүний халдашгүй байдал, бүрэн эрхийг баталгаажуулсан хэрэг болой. Чингис хааныг дээдлэн хүндэтгэх нь Монгол улсын бүрэн эрхт байдлыг зөвшөөрч буйн илэрхийлэл, улсын иргэд хаанаа бишрэн итгэх нь бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч буйн баталгаа хэмээн үзэж байв.

Ж.Вернадский “Чингис хааны их Яса /засаг/-ийн судалгаа, түүний агуулга” бүтээлдээ “Төрийн дээд эрх хаан хүнд төвлөрч, хан цол нь төрийн дээд эрхийн баталгаа болно”, “Чингис хаан олон улсын харилцаанд хандахдаа өөрийгөө бурхан тэнгэрээр хамгаалуулан удирдуулдаг гэж үздэг байв” хэмээн бичээд тавьсан шаардлагаа биелүүлэхгүй бол юу тохиолдохыг бурхан тэнгэр зааж өгнө гэсэн итгэл, бишрэлээр авсан арга хэмжээгээ зөвтгөн үзэж байсньг тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл, төрөөс /хаанаас/ авсан онцгой арга хэмжээ, түүний дотор дайн зарлах, цээрлэл үзүүлэх зэрэг үйлдлүүд ч тэнгэр бурхнаас зааж өгч буй зайлшгүй зүйл хэмээн хаант төр, эзэн хаанд итгэх нь хууль мэт хүчтэй, ёс суртахууны хувьд бишрэн хүндэтгэх учиртай байсан аж.
Улсын бүрэн эрхт байдал, хааны хэмжээгүй эрх мэдлийн илэрхийлэл нь их хаанаа сонгон өргөмжлөх түүнд хүндэтгэл бишрэл үзүүлэхэд илэрмуй. Чингисийн хаант улсын хууль цаазын бүтэц, агуулгыг сэргээн тогтоосон Сайшаал “Хааны орыг залгамжлахад эрх биш ил аймгийн ахмад ба алтан ургийн Хурилдайгаар сонгох хэрэгтэй”, Ж.Вернадский “Хурилдайгаар шинэ хааныг сонгоход бүх анхаарлаа хандуулдаг. … Хууль ёсоор сонгогдоогүй хэн боловч өөрийгөө хаан хэмээн өргөмжилж болохгүй” гэж бичжээ. Монголын нууц товчоонд өгүүлснээр 1206 онд Онон мөрний эхэнд чуулсан Их Хуралдайгаар Тэмүжинийг Чингис хаан цолтойгоор Монголын нэгдсэн улсын их хаанд өргөмжилсөн байдаг нь тодорхой баримт болой. Хуралдайгаар хааныг сонгодог талаар А.Жувейн, Рашид-Ад-Дин, Хэбрэус, Плано Карпини, Д.Гонгор, Ш.Нацагдорж, Ч.Далай зэрэг олон эрдэмтэд бичсэн байдаг бөлгөө. А.Жувейни хаанд өргөмжлөгдөгсөд хаан хэмээх цолыг эрхэмлэн хүндэтгэж албан бичигт гагцхүү тэр цолыг бичиж, бусад цолыг бичдэггүй журамтай байсныг тэмдэглэсэн байна.
Хааныг Их Хурилдайгаар сонгох нь улсыг жолоодож, төрийг тэргүүлэх их хааны хэмжээгүй эрх мэдэл улсын бүрэн эрхт байдлын хууль зүйн баталгаа байсан ажгуу. Чингисийн хаант улсад их хааныг өргөмжлөн хүндлэх ёс, улс төр, зан заншлын хэм хэмжээгээр гол төлөв бэхжигдэн төрийн амьдралд сахигдаж, олон түмний итгэл бишрэл, хүндэтгэл, соёрхлыг хүлээсэн зан үйл болон мөрдөгдсөн авай.

Төрийн тэргүүн – их хааныг өргөмжлөх улс төр, зан заншлын хэм хэмжээ нь өмнөх үеийн монголын төрийн уламжлалт ёсыг өвлөн залгамжлахын хамт өөрөөсөө хойшхи үеийн төрийн ёсонд эерэг гүн нөлөө үзүүлсэн төдийгүй орчин үеийн төрийн ёсонд төрийн тэргүүнээ, төрийн өндөрлөгийн дээд албан тушаалтнаа сонгох, шинэ агуулгаар баяжуулан хэрэглэж болох ач холбогдолтой болмой.

Улсын бүрэн эрхт байдал, төрийн тэргүүн хааны өндөр дээд эрх төрийн цаазыг батлах, биелүүлэх зан үйлд тод илэрч байсан бөлгөө. Төрийн нэгдмэл цааз хуультай байж, түүнийг их хаан батлан, улс орон, ард иргэд нийтээрээ хүндэтгэн биелүүлэх, эс биелүүлвээс гэмтэн болох нь улсын бүрэн эрхт байдал, туурга нэгт улс оршин тогтнохын нэгэн үндэс байсан болой. 1206 оны Их Хурилдай дээр улс орон нэгдмэл цаазтай байхыг тунхаглаж, төрийн хуульч, улсын дээд заргачийн орон тог бий болгон хааны хууль зарлигийг эмхэтгэн дэвтэрлэж, түүнийг “ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй” хэмээн тогтоосон болой. Аравны даргаас эхлээд түмтийн захирагч, шадар сайд хүртэлх бүх албан тушаалтнаас төрийн хууль зарлигийг хатуу чанд биелүүлэхийг шаардаж байжээ. Чингис хаан “Миний зарлигийг аман дээрээ даган алсдаа зөрчиж, уснаа унагасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлэгсэд болбоос нийтийг захирч үл чадмой” хэмээн зарлиг буулгасан нь хуулийг нэг мөр ойлгон зүрх сэтгэлээрээ чанд сахиж тэгснээрээ төр хүчтэй ба  гүн ухааны учир шалтгаантай ажгуу. Хууль цааз биелүүлэхийг шаардах төдийгүй түүний тухай тайлбарлан таниулах, учирлан зөвлөх ажлыг зориуд явуулж, харъяат иргэдээ хуулийн дагуу удирдан засах нь Чингисийн хаант улсын төрийн бодлогод чухал байр суурь эзэлж байжээ.

Рашид-Ад-Дин “Судрын чуулган” хэмээн бүтээлд “Түмтийн ноёд, мянгатын ноёд хийгээд зуутын ноёд он бүрийн эхэн ба эцэст хүрэлцэн ирж Чингис хаан билэгийг хичээнгүйлэн сонсоод буцваас цэрэг анги ноёлж чадна. Хэрэв орд харшдаа саатаж билэг сургаалыг эс сонсвоос цээл уснаа шидсэн чулуу, хулснаа харвасан сум мэтээр мөр сураггүй орших болой. Ийм хүн удирдагч болбоос зохихгүй” хэмээн бичсэн байдаг. А.В. Рязановский “Түмт, мянгат, зуутын ноёд жилийн эхэн, адаг хоёрт хаанд бараалхаж түүнээс юу сургахыг сонсч хариад цэрэг иргэдээ захирна” хэмээн “Монголын эрх зүй” номондоо өгүүлжээ.

Монголын хууль цаазын эрт эдүгээгийн түүхд “Алив ноёд жилийн эхэн ба адагт ирж Чингис хааны соёрхох сургахыг сонсч эргэж хариад цэрэг ард вугаай асарч чадна. Соёрхох сургахыг үл сонсон гэртээ суугсад бол зэгсэнд харвасан сум, усанд орхисон чулуу мэт сураггүй болно” гэж өгүүлсэн нь бий. Янз бүрийн цаг үед янз бүрийн эрдэмтдийн бичсэн зүйлс хэлбэрийн хувьд зөрүүтэй ч агуулгын хувьд нэгэн адил болмой. Тухайлбал, Хаант төрөөс их хаан тэргүүлэн жил бүрийн эх, адаг хоёрт төрийн засаглах гол албан тушаалтнуудыг цугларуулан цааз, сургаал буулган, үүрэг зөвлөгөө айлдаж тэр нь хууль цаазыг биелүүлэхэд улс төр, хууль зүйн чухал үүрэг гүйцэтгэж байсныг илтгэн харуулна.

Чингис хаан хуулийг гуйвалтгүй биелүүлэхийг шаардан түүнийг найдвартай хамгаалахыг зарлигдаж байсан нь өөрийн нь үед ч, залгамжлагчдынх нь үед  хэрэгжиж байсныг тэмдэглэвэл зохилтой. Жишээлбэл: Италийн жуулчин Марко Поло монголчууд хааныхаа “зарлиг” тушаалыг ертөнцөд хосгүй сайн дагаж гүйцэтгэдэг”  гэж тэмдэглэсэн байдаг. Ибн Батутыгийн тэмдэглэснээр Чингисийг залгамжлагсад Чингисийн цусны биш ноёдоос дурдсан хугацаанд их засгийг зөрчсөн эсэхийг мэдэхээр дээд албаны хүмүүстэй жил бүр цуглаж хэлэлцэн ямар нэг ноёны гэм буруутай байдал илэрвэл албан тушаалаас нь халж байсныг Ж.Вернадский өгүүлэлдээ бичсэн бөлгөө.

Чингисийн хаант улсад нийт хүн ам аль нэг аравт, зуут, мянгат, түмтэд харъяалагдан аж төрж амьдрах иргэдийн харъяаллын тогтолцоог бий болгож хуулиар бэхжүүлсэн ажгуу. Энэ тухай хуулийн тодорхой заалтууд байсныг өгүүлсэн бүтээлүүд бий. А.Жувейни “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” номонд “Хүн ард харъяалагдан бүхий зуут, мянгат, аравтдаа байваас зохимой. Бусад нэгжид шилжиж үл болно. Өөр газарт очоод өмчлөгдөн хоргодож үл болно.Энэ зарчмын зөрчин шилжигсдийг цэрэг, ардын өмнө цаазаар автугай” хэмээн бичсэн байдаг байна. Мөн ийм утгатай зүйлийг Япон улсын түүх, Чингис хааны товчоон зэрэгт бичсэн нь бий. Харъяаллаын ийм тогтолцоо нь улсын иргэдийг засах, цэрэг, иргэний амьдралыг явуулах зохион байгуулалтыг хангаж байжээ. Үүний үндсэн дээр цэрэгт татах, цэргийг зохион байгуулах, байлдах ажилллагаа явуулах, цэргийн хэрэглэл, морь, унаа, хоол хүнс дайчлан гаргуулах, алба авах, авд явах, нүүдэл суудал хийх, байгалийн бэрхшээлээс гарах зэрэг ажил хэрэг зохион байгуулагдан явагдаж байжээ.
Улс, иргэнийг засах дотоод нарийн дэг журмыг хуулиар тогтосон нь Чингисийн хаан улсын хууль цаазын агулгын нэгэн онцлог, гол чиглэл болой. Түмт, мянгат, зуут, аравтын захирагчийн тушаал, шийдвэрийг харъяат иргэд нь заавал биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ ийнхүү тушаал, шийдвэр гаргах нь жинхэнэ үнэнд нийцсэн бодитой байх үндэслэлийг хуулиар тогтоожээ. Тушаал буулгахад заавал гурван хүн нотолсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гурван хүн адил нотолгоо гаргасан нөхцөлд тушаалаа буулгаж байхыг хуулиар тогтоосон байна. Энэ тухай Сайшаал “Зарлиг захиа буулгахад заавал гурван хүний хэлсэн нь адил байх хэрэгтэй. Тийм болвоос сая биелүүлж болно. 3 хүн хэмээхийн нэгэнд нь өөрийн бие тооцогдмой.

Өөрийнхийг бусдын хэлсэн лүгээ ялангуяа мэргэдийн яриа лугаа адилтгах хэрэгтэй. Эс тэгвээс зарлиг буулгаж үл болно” гэж хуульд заасныг тэмдэглэжээ. Л.Дэндэв Их засгийн нэгэн зүйлд “Гурван хүн аад авалцан зөвшөөрсөн хэргийг хаана ч өгүлж болмой. Тийм бус бол батлан итгэж болохгүй” “Өөрийн ба бусдын үгсийг учир мэдэх хүмүүсийн үг лүгээ харьцуулан үз. Хэрэв нийлбэл бусдад хэлж болно. Эс нийлбэл хэлж болохгүй” хэдеээн заасан гэж бичсэн бөлгөө.
Дотооод засаглалын журамд татвар, өртөөний тухай хуулийн заалт томоохон байр эзэлнэ. Чингисийн хаант улсын засаг захиргааны зардалд татварын тогтвортой систем тогтоох шаардалаг гарсан нь зүйн хэрэг. Тийм учраас Чингисийн хаант улсын хууль цаазад татварын талаар нэлээд боловсронгуй журам тогтоосон аж. А.Жувейни “Монголын эзэмшилд улс орнууд, хүн амыг нэгтгэсний дараа тооллого явуулж, аравт, зуут, мянгатаар бүлэглэн зэвсэгт хүчнээ өөрчлөн байгуулдаг байв. Мөнгөөр тооцохгүй өртөө шуудангийн татвар, алба болон мал, цэргийн хүнсэн татварыг тусгай журмаар тогтоов”, Бар Хэбрэус “Монголын бүх үндэстнүүд жил бүр хонь, үхэр, үнэт эрдэнэ, агт морьд, цагаан идээ, бөс бараатайгаа ирж ноёддоо хандив өргөнө” гэж бичснийг Ж.Вернадский “Чингисийн хааны их Яса /засагАийн судалгаа, түүний агуулга” бүтээлдээ тэмдэглэжээ. Албан татвар нь эзэлсэн орны ард иргэдээс хураах татвар, өөрийн харъяат иргэдээс хураах татвар хэмээн хуваагдаж байв. Монголын нууц товчоон дахь баримтаас үзэхэд Тангуд улсын хаан Хашин “Хамаг Тайчууд улс өндөр дэрсний нөмөрт өсгөсөн олон тэмээгээ өргөл болгон тусалъя. Өөрийн гараар нэхсэн өрмөг бөс эдээ бэлэг болгон өгье” хэмээн өчсөн нь бий. Бас “Тангуд иргэнээс тэмээ татварлан тууж барагдахгүй олон тэмээ авчирч өгөв” гэж өгүүлсэн байдаг. Цэрэг татах үед цэргийн хэрэглэх унаа, хоол, хүнс, хэрэглэгдхүүнийг тухайн аравт, зуут, мянгатаас татварлан гаргуулдаг журмыг хуулиар тогтоосон болой. Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн цаазаас . үзэхэд Чингис хаан хишигтэн цэргийг бүрдүүлэх журмыг тогтоосны дотор миний шадар цэрэг “хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татан авагтун”, “уг газраасаа уналга морь бэлтгэж иртүгэй” хэмээн зарлигласан нь ёсчлон биелэгдэж хишигтэн цэрэг эмхлэн байгуулагдсан болой.

Их засагт ” … хэн нэгэн цэрэгт оу дутагдвал даруй нийлүүлэн өгтүгэй” гэсэн заалт байсныг “Монголын хууль цаазын эрт эдүүгээгийн түүх” номонд өгүүлсэн байдаг.
А.Жувейни “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх ‘” номондоо “Хэзээ ч гэсэн хамаагүй дайсантай тулалдах буюу урвагчийг дарах үүргээс бууж ирвэл 18 зэвсгээс туг, далбаа, зүү, хадаас, татлага, дээс, морь, унаа, хийгээд илжиг, тэмээ зэрэг хүлэмжид хэрэглэх юмыг тэднүүсээс татварлан авна. Хүн бүр харъяалагдан бүхий аравт буюу зуутаас хуваарилан даатгасан хувь юугаан хангаж өгөх ёстой” хэмээн бичснийг Өвөрмонголын эрдэмтэн Намжил “Чингис хааны засаг ба билэг” бүтээлдээ дурджээ. Чингис хаан зарлиг буулган бадарчин, заргач, эмч, эрдэмтэн, лам санваартан, даяанч, шарил ариутгагч нарыг татвараас чөлөөлж байжээ. Жорж Вернадский “Хүн амын давхаргын тодорхой бүлэг хүмүүс тусгай үүрэг, түүчлэн татвараас чөлөөлөгдөж байв. Тйим хүмүүсийг шашны чиглэлээр сүм хийдэд холбоотойгоор нъ, мөн зохион бүтээгч, төрмийн дархчууд, гар урчууд зэрэг татвйраас чөлөөлөгдөх хүмүүсийг өөрийн нь үнэт зүйлээр баталгаажуулдаг байжээ” гэж бичсэн нь бий.

Сайшаал шашны хэргэмтэн, шавь, эмч сурагчаас бусад ард иргэн гааль, гувчуур тушаах үүрэгтэй байсныг дурдсан байдаг. Мөн Чингис хааны үед цэргийн алба, өртөөний алба болон энгийн гааль, гувчуур хэмээх татвар авч байсан тухай В.А.Рязановскийн бүтээлд тэмдэглэгдснийг өгүүлсэн байна. Энэ бүхнээс үзэхэд албан татварын бодлого түүний төрөл, хэлбэр хэмжээ хууль цаазад өөрийн зохих байр суурь эзэлж байсан нь илт байна. Татварыг мөнгөн хэлбэрээр авах журам байгаагүй ч эд хөрөнгө, мал уналга, хүнсэн бүтээгдхүүнээр авах ба биеэр журам тогтон хэрэгжиж
Өртөөний алб бол ард иргэдийн эд хөрөнгө мзци бүтээгдхүүнээ нийлүүлэн.  биеэр ажиллах явдл1шИ хосолсон өвөрмөц алба бөлгөө. Өртөөний алба н! Монголчуудын нүүдэлчин маягийн амьдрал, хүн амый] тоо, байршил, аж байдал, газар нутгийн өргөн уудйя байдал, эрхлэх аж ахуй, нэгдсэн төрийн бодлого зэргий! тусгасан өвөрмөц онцяогтой. Зориулалтын хувьд мэдм шуудан хүргэх, төр, цэргийн элч төлөөлөгч» зорчивд явагчдад уналга, орон байр, хоол хүнс, хүн хүчээш үйлчлэхэд чиглэгдэж байжээ. Өртөөний албаны талаадо) Сайшаалын “Чингис хааны товчоон” бүтээлД дурдсанчлан нилээд тодорхой заалт Чингисийн хаанК улсын хуль цаазад хуульчлан бэхжигдсэн ажгуу. Уг бүтээлийн “Ерөнхий хууль буюу Чингис хааны үндсэй хууль товчоон” хэмээх бүлгийн “Зам нэвтрэх б өртөөний хууль ” гэсэн хэсэгийн 41-р зурваст “Өртөө бүрд нэвтрэх зохих тооны хүн, унаа, жич идэш, зууш зэрэг хэрэглэх зүйл ба зардал хангалт зэргийг нь  тохируулж хуваадаг. Тухайлбал, нэгэн замын өртөө пь хоёр түмнээс хангагдана. Түмэн нь мөн өрх бүрээс алба татварлана. Энэхүү өртөөгөө жил бүр байгуулж, дутах зүйлийг нь эргэж нөхдөг” , 42-р зурваст “Өртөө бүгдэд сар бүр түшмэл ирж нэг удаа цагдана. Тэдний захиран хамаарч буй байдлыг байцаан үзэж аливаа алба чимгийг хаагдуулсныг залгуулан ялалмой” хэмээн өгүүлжээ. Дээрх баримтуудаас үзэхүл өртөөний алба нь хүн амаяс өөрийн эд хөрөнгө, мал, хоол хүнсээ гарган, биеэрээ ажиллан үйлчилж хаадаг алба болон үүсэж, төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болсон ажгуу. Албан хүчээр ажил хийлгүүлэх нь зөвхөн өртөө төдийгүй өөр бусад хэлбэртэй ч байжээ. Монголын цэргүүд аян дайнаас буцаж ирээд өөрийн ноёддоо зарим төрлийн ажлыг хийж өгөх үүрэгтэй байсныг Ж.Вернадский тэмдэглэсэн байна.
Цэргийн алба хаах нь Чингисийн хаант улсын төрийн нэгэн гол алба байжээ. Эр хүмүүн бүхэн цэргийн алба хаах үүрэгтэйг хаант улсын хуулиар бэхжүүлсэн болой. Тухайлбал, “Эр хүмүүс 20 нас хүрвээс цөм цэргйин алба хаах үүрэгтэй” “Эрэгтэйчүүд байлдан одохуйд эрчүүдийн хийх ажлыг бүтээх үүргийг эмэгтэйчүүд хүлээсүгэй” гэх зэргээр хууль цаазад заажээ. Сайшаалын бичсэнээр 15-60 насны эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй байжээ.

Албан татвар, цэрэг, өртөөний албаны тухай Чингисийн хаант улсын төрийн бодлого түүнийг залгамжлагчдын үед улам гүнзгийрэн боловсорч хөгжсөн бөлгөө.
Цэргийн үйл ажиллагааны тухай цааз хууль цаазын тогтолцоонд томоохон байр суурь эзэлнэ. Цэргийн зохион байгуулалтаас гадна цэргийн сахилга, цэргийн сургууль, аян байлдаан явуулах журам, байлдаанд оролцох горим, цэрэг хүний эрх, үүрэг, захирах, захирагдах ёс, цэргийн дарга нарын эрх, үүрэг, цэргийн хангамж үйлчилгээний тухай заасан хуулийн заалтууд нэлээд өргөн томъёологджээ. Энэ нь цэргийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай журмыг хуулиар тогтоон мөрдүүлэх шаардлага хаант улсын төрийн бодлого, цэргийн аян дайны явц сургамжаас үүдэн хурцаар тавигдсантай холбоотой.
Цэргийн үйл ажиллагааны тухай цаазыг хааны хишигтэн цэргийн ба их цэргийн үйл ажиллагааны тухай цааз хэмээн хоёр хэсэгт хувааж болно.

Бидний хийсэн судалгаанаас үзэхэд Хишигтэн цэргийн үйл ажиллагааны тухай цааз нийт цэргийн цаазын дотор тодорхойлогч рольтой байсан нь харагдаж байна. Тийм учраас Хишигтэн цэргийн тухай цааз нэлээд дэлгэрэнгүй байдлаараа “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдэн үлджээ.
“Мойголын нууц товчоо”-нд байгаа хишигтэн цэргийн үйл ажиллагааны тухай цаазын агуулгыг нэгтгэн дүгнэж хэлвээс: Хааны өргөөний өдрийн хамгалалт, үйлчилгээг хорчин торгууд, буурчид/шөнийн хамгаалалтын үүргийг хэвтүүлүүд хариуцан гүйцэтгэнэ. Хорчин, торгууд, буурч нар шингэх үесд хэвтүүлд ээлжээ өгөөд ордны хүрээнээс гарч тус тусын байранд хоноод өглөө нь ордныхон цайгаа уумагц хэвтүүлд мэдэгдэн орж ирэн өдрийн ажлын үүргээ гүйцэтгэнэ. Хишигтэн цэргүүд 4 ээлжээр ажиллана. Нар шингэсний хойно ордны хойгуур, урдуур хэн хүн явж үл болно. Хэрэв хүн явбал хэвтүүл түүнийг барьж хонон өглөө нь байцаана.
Ордонд орохыг завдвал хэвтүүлүүд түүнийг мөрийг мөлт цохиж, толгойг нь цавчих үүрэгтэй. Хэн хүн хэвтүүлийн тоог асууж болохгүй. Асуусан хүн сарвайн унасан морь, тохосн эмээл, хэрэглэсэн хазаар, өмссөн хувцсыг нь хэвтүүлд өгнө. Хишигтэн цэрэг ээлжээ таслахыг хатуу хориглоно. Хэрэв ээлжээ тасалбал цэргээс халж цөлөх хүртэл дэс дараалсан арга хэмжээ авна. Хишигтэн ээлжээ гүйцэтгэж байгаа үедээ юуны өмнө нөлөөнд авталгүйгээр зөвхөн биелүүлбэл зохих үүргээ яв цав биелүүлэх үүрэгтэй.

Цэргийн цаазын дотор цэргийг захирах, цэргийн аян дайнд явах журам, цэрэг ба цэргийн захиргаадын хоорондын харьцааны тухай заалтууд өвөрмөц байр эзэлнэ.
Аравт, зуут, мянгат, түмтийн ноёд бүхэн өөрсдийн цэргийг эмх журамтай, ямагт бэлтгэлтэй байлгах үүрэгтэй. Дээдсийн зарлиг буумагц өдөр, шөнө ялгалгүйгээр даруй цэргээ авч болзсон цаг, газарт бэлэн  байна. Цэргийн ноёд аян замд нарийн тооцоотой явах ба цэргүүдийг өлсгөж, цангаахгүй, адуу малыг нь тураалгүйгээр цэргээ захиран удирдана. Цэргийн бщ заншлын хэм хэмжээний агуулгаас үзэхэд цэргийн сахилга, ур чадварын үндэс нь бүр өрх бүлд буй хүүхэд ахуй цагаас эхэлж байсан нь илт байна. Багачууд хүүхдийг 5-6 настайгаас нь морь унаж, нум сум хийм харваж, хулгана зурам намнаж чаддаг, тэсвэр тэвчээртэйИ зориг хатуужилтай болгон бэлтгэх үүргийг өрх гэр, эцэг эх бүхэн хүлээж, аравтын ноёд зохицуулан хянана. Шилдэг сайныг нь тогтоон сайшааж, хянамгай бус байдал гаргах, зөрчил үйлдэх аваас буруушаан алдаа гаргавал зэмлэн шийтгэж байх журмыг хуулиар тогтоожээ. Авын журмын тухай нилээд тодорхой мэдээг Жувейни, Мирхаунд, Ж.Вернадский нар бүтээлүүддээ тэмдэглэсэн байдаг. Эдгээрээс Жувейнийн тэмдэглэсэн мэдээ анхдагч ач холбогдолтой болой. Ж.Вернадскийн бичснээр “Чингис хаан ан авлагыг цэргийн хмагийн шилдэг сургууль гэж үзэж байлаа”.

Цэрэг захирагч ноёд аян дайнд мордохоос өмнө цэрэг бүрийн зэр зэвсзг, замд хэрэглэх зүйлс, зүү утас зэрэг бүхий л бэлтгэлийг шалган зааварлаж байх үүрэгтэй

Цэргүүд цэргийн сахилгыг чанд сахих үүрэгтэй. Цэргийн ноёдын тушаалын цэргэ бүхэн үг дуугүй биелүүлнэ. Цэрэг нь нэг газраас нөгөөд зөвшөөрөлгүй нүүж үл болно. Аян байлдаан, ан авлагын талбараас цэрэг хүн дур мэдэн явж болохгүй. Аравтаас цэрэг нь оргосон байвал арваны даргыг шийтгэнэ хэмээн Чингисийн хаант улсын хуульд заасан байна.
Байлдааны үйл ажиллагааны журмын тухай заалтууд цэргийн цаазын агуулгын салшгүй бүрэлдхүүн хэсэг болно. Цэрэг хүн байлдааны явцад эр зориг, хатуужил тэсвэртэй байж, чадварлаг, овсгоотойгоор тулалдан тэмцэлдэх үүрэгтэй. Байлдааны талбар дээр шархдагсдаа орхиж болохгүй. Байлдан явагсад цэргийн тугийг буухаас өмнө байлдааны талбараас явж үл болно. Хэрэв дайлагдан ухарвал эхний довтолсон байрандаа буцаж ирэх үүрэгтэй. Дайсны цэргийг гүйцэд ялахаас өмнө олз ашиг хайж болохгүй. Байлдааны явцад нум сум, ачаа боодол, уналга, хөсгөө унагавал дагалдан явагсад нь мориноосоо бууж уг зүйлийг авч өгөх үүрэгтэй. Байлдааны талбар дээр цэргийн уналга, эд юмс, олз ашгийг хулгайлж болохгүй. Дайн дууссан хойно олз хуваавал зохино. Дур мэдэн олзны юмсыг шатаах, олзлогсдыг дэврээн зүй бусаар харьцах, тонон дээрэмдэх, алах, хүчирхийлэх явдал гаргаж болохгүй гэх зэргээр хуульчлан заасан байна.
Цэргийн үйл ажиллагааны тухай цааз нь цэргийн сахилгыг нарийн чанд болгон, үүрэг хариуцлагыг нарийн чандлан тэгшилж, цэрэг эрсийн эр зориг, тэсвэр хатуужлыг тогтоон төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна. Цэргийн үйл ажиллагааны тухай цааз нь цэрэг, цэргийн захиргааны хууль цаазын үндэс болж, цэрэг армиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.  Иймээс “Чингис хааны эзэнт улсын үүсэн тогтсон гсыД нөхцөл нь түүний хууль цаазад цэрэг, цэргийн захиргаа маш чухал үүрэг гүйцэтгэж байсан явдал болно. Цэргийн засаглал нь засаг захиргааны гол ноён нуруу нь болжээ.

“Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгын нэгэн гол чиглэл нь иргэн, аж байдлын шинжтэй заалтуудад илрэлээ олж байна. Монголчуудын амь зуух гол аж ахуй нъ  бэлчээрийг шүтдэг мал аж ахуй байсан учир түүнийг”  маллах, арчлах, хамгаалах, ашиглах, эзэмшихтэй  холбогдсон төрийн бодлого, зохицуулалт хууль цаазад 1 нилээд тодорхой тусгагдсан болой. Мал маллах арга ажиллагаа олон зуун жилийн өмнөөс уламжлан өвлөсөн  заншил, аж ахуйн хэм хэмжээний үндсэн дээр явагдаж байсан нь илэрхий. Малыг жилийн дөрвөн улиралын  байдалд нийцүүлэн “хаваржаа”, “намаржаа”, “өвөлжөө”  хэмээн хэлбэршсэн ургамлын ашиг шимтэйг даган сэлгэн  нүүдлэх хэлбэрээр маллаж байжээ. Бэлчээрийг өдөр тутамд хуваарилан малаа идээшлүүлэх, хариулах, малд  тарга хүч авахуулах, услах, хужирлах, ноослох, өвчнийг  нь эмчлэх, малыг тэжээх, нүүдэл суурьшил хийх,  байгалийн үзэгдлээс хамгаалах ажиллагаа заншлын хэм хэмжээнээс суралцан мөрдөх үндсэн дээр явагдаж  байсан агаад түүний агуулга нь маш өргөн, олон талтай  байсан бөлгөө. Мал маллах арга ажиллагаанаас гадна  малын ашиг шимийг ашиглах хэмээх өргөн ойлголтын  хүрээнд малын ноос, үс, хялгасыг авах, ашиглах, мах,  арьс, шир, сүүг хэрэглэх, түүгээр хүнсний зүйл /аарц, ааруул, тос, бяслаг, тараг, айраг, борц гэх мэт/ хийх, гэр  ахуйн зүйлс /эсгий, гэрийн бүрээс, ширдэг, дэвсгэр,  гутал, гэх зэрэг/ хүний хувцас, хунар, /дээл, өмд, дах,  дэгтий, гутал гэх зэрэг/ хийж гэрийн шинжтэй үйлдвэрлэл явуулах, тэдгээрийн технолгийг сурах, эзэмших, үйл ажиллагаа мөн л зан заншлын хэм хэмжээний үндсэн дээр явагдаж байлаа.

Монголчуудын амьдрах арга болсон эдгээр чиглэл нь өөр хоорондоо салшгүй холбоотойгоор нэг талаас аж төрөх хэрэгсэл, йөгөө талаас амьдрах орчин ахуй болж жил, улирал бүр тасралтгүй явагдаж байснаараа онцлог юм.
Энэ нь төрийн бодлого, үйл ажиллгаанаас гадна бус харин түүний ивээл хүрээнд явагдаж байсан боловч эдгээр зан үйлийн ихэнх нь олон үеийн турш улам бүр сайжирсаар зайлшгүй мөрдөгдөх хэм хэмжээ болсны учир тухай үедээ төрийн цаазаар бэхжүүлэх шаардлагагүй байсан хэмээн хэлж болох буй заа.
Гэвч үүний хамт мал аж ахуйн талаар Чингисийн хаант улсын цаазад тустагдсан бидний үед уламжлагдан үлдсэн заалтууд байгааг дурдах нь зүйтэй.

Монголын таван хошуу мал сүргийн дотроос хонь, ямаа, үхэр, тэмээн сүрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангаж, хоол хүнс, сааль сүү, ачлагын голдуу үүрэг гүйцэтгэж байсан бол адуун сүрэг ялангуяа агт морьд цэргийн гол уналга, өртөө шуудан зам харилцааны үндсэн хүч болж байсан ажээ. Үүнтэй холбоотойгоор дайн байлдаанд унаж байсан агт морьдыг ус бэлчээрт тавин таргалуулж уналгад хэрэглэхгүй байх, морины толгой, нүдийг занчиж цохиж үл болох, морьдыг хулгайлахыг хатуу цээрлэхийг хуулиар тогтоосон ажгуу. Мөн хонин сүргийг арчлан хамгаалахад ч анхаарал тавьж байсныг харуулах хууль зүйн баримт байна. Хонийг хулгайлахыг цаазлан хориглож байжээ. Бог малыг гараж /алж/ хоолонд бэлтгэхдээ өрцлөн голыг нь таслан алж байхаар заажээ.

Монголчууд мал сүргээ эрхлэн маллаж аж төрөхдөө малынхаа бэлчээр нутаг, газар шороо, ургамал амьтадтай зүй зохистой харьцаж аль болох ая зүйтэй ашиглах, хамгаалах явдлыг төрийн хууль цаазын бодлого бологн явуулж байжээ.
Монголын бүх газар нутгийг эзэн хааны /төрийн/ өмч хэмээн үзэхдээ монгол улсын тусгаар тогтнолын нэгэн үндсэн агуулга, түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах төрийн бодлого, нийт иргэдийн хүсэл зориг, шашин, ёс суртахуунтай нягт холбож байсан нь илт байна. Бүх газар шороо, уул, ус, тэнгэр эрхэс, өвс ургамалаа эрхэмлэн дээдлэж, хамгаалах, зохистой ашиглах нь бурхнаас заяатай агаад төрийн их хаанд бурхан тэнгэрээс олгосон ариун үйлс болно хэмээн үзэж байжээ. Ийм учраас энэ талаарх хуулийн заалтууд нь шашин, ёс суртахууны ба заншлын шинжийг үлэмж хэмжээгээр агуулж байснаараа онцлог байна. Мөн газар нутаг хэмээхийг түүн дээр оршин амьдардаг айл өрх, хүн ам, ургамал, амьтадтай нь хамтатган ойлгож байсан нь нүүдэлчин маягийн амьдралын онцлогтой холбоотой.

Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн хууль зүйн шинжтэй баримтаас үзэхэд газар нутгийг гурван үндсэн хэлбэрээр эзэмшүүлэн ашиглаж байжээ. Чингис хаан улсын заргач Шихихутагт “Бидний эх ба дүү нар, хүвгүүдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан үүдэтий дотроос харъяалах ардыг хувааж өг” /11.180/, “Нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгэ /11.180/ хэмээн зарлиг буулгасны дагуу Өүлэн эх, бага дүү Отчигинд тус бүр түмэн өрх, Зүчид 9000, Цагаадайд 8000, Өгөөдэйд 5000, Тулуйд 5000, Хасарт 4000, Алчидайд 2000, Бэлгүүтэйд 1500 иргэнийг /11.210-211/ нутаг усны нь хамт соёрхон өгч эзэмшүүлжээ. Чингис хааны зарлигаар мянгат бүхэнд газар нутаг хуваарилан хэрэхн эзэмших, зохицуулах эрхийг мянгатын ноёнд олгосон байна. Мөн Сорхон шар, Хорчи ноён зэрэг үнэнч зүтгэж үйлс бүтээсэн ноёдод газар нутаг, өрх иргэнийг зарлиглан эзэмшүүлжээ.

Ийнхүү газар нутаг, өрх иргэнийг эзэмшүүлсэн нь нэг талаас дундаж зууны үед хамжлагын систем тогтох зүй тогтлын илрэл байсан боловч нөгөө талаас суурьшмал оронд газрыг сонгодог хэлбэрээр эзэмшүүлдэг нь нүүдлийн иргэншилт улс оронд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байхын илэрхийлэл байсан болой. Чингис мянгатын ба Чингисийн эх, дүү, хүүхэд ноёд дээдэст хуваарилагдан очсон өрх иргэд, өөрийн дураар нутаг усаа, эзэн ноёноо орхин явах эрхгүйг хуульчлан тогтоосон юм. Ийм байдлаар Чингис хааны хуулиар монголын онцлогт нийцсэн газар эзэмшлийн тогтолцоог бий болгосон байна. Чингэхдээ өмнө өгүүлсэнчлэн монгол дахь газар эзэмшил нь өөрийнхөө жинхэнэ агуулгаар нутгийг бэлчээрийн хэлбэрээр нийтээр эдэлж, нутагласан нутаг бүхэндээ түүн дээр байдаг уул, ус, ургамал, амьтадыг дээдяэн ашиглах, хамгаалах ёс заншлыг хэвшүүлэх, хуулиар баталгаажуулах нь Чингисийн төрийн хууль цаазын бодлогын салшгүй хэсэг байжээ. Сайшаал “малын бэлчээрийг онцгой эрхэмлэж, бэлчээрийн тухай тусгай хуультай байсан” хэмээн дурдсан нь сонирхолтой юм. Бэлчээрийг эвдэх, ногоорсон хойно нь газрыг нүхлэх /ургах, үржих, үр, үндсийг нь таслах, хөрсийг нь эвдлэхээс хамгаалах зорилготой/, гал алдаж бэлчээрийг шатаах, гол булгийн усанд биеэрээ орох, хувцсаа угаах, ахуйн усанд гараа дүрэхийг хаант улсын хуулиар хориглосон нь газар усаа дээдлэн бишрэх, хамгаалан ариун байлгах зорилготой байсан ажгуу.

Петис де Крейкс “Эртний монгол, түүний зэргэлдээ орнуудын сударт бичснээр тэнгэрийн дуу цахилгаан нь монголчуудад үргэлж гамшиг тарьдгаас тэнгэрийн дуу сонсмогцоо гол, цөөрөм рүү үсрэн орж живдэг учир тэд дуу, цахилгаантай борооноос айдаг. Тэмүүжин энэ ер бусын аюулаас болж юугаар ч сольж болшгүй хамгийн шилдэг цэргүүдээ алдаж байсан учраас ямар нэгэн шалтгаар усанд орох, хувцсаа угаах гэсэн хэнийг ч болов хатуу шийтгэхээр зааж тэнгэрийн дуу цахилгаантай үед урсгал усанд хувцсаа угаахыг хориглож байв” хэмээн бичсэнийг хэд хэдэн бүтээлд иш татан тайлбарласан байдаг нь /3.24/ монголын тухайн үеийн түүхэн уламжлал, зан заншил, цааз тогтоосон бодит байдалд төдий л нийцмээр үндэслэл биш баймаар санагдана. Монголчууд дуу цахилгаантай бороотой харьцах, түүнийг бишрэн хүндэтгэх мөртлөө түүнээс ба цахилгаан, аянга буух үзэгдлээс бие хүн, мал, хөрөнгө, гэр орноо хамгаалах арга ухааныг бүр эртнээс сурч эзэмшсэн уламжлалтай бөлгөө.

Монголчууд мал сүргээ маллан, газар, ус, өвс ургамлаа шүтэн амьдрахдаа өөрсдийн амьдралын байнгын нэгэн орчин болох ан амьтдын харилцааг заншлын ба төрийн хууль цаазын хэм хэмжээгээр зохицуулахад хаант төр анхаарал тавьж зохих түвшин хууль цаазаар бэхжүүлж байжээ. Ан амьтанг бишрэх хайрлан хамгаалах, ан авыг амьдрах, аж төрөх хэрэгсэл болгон ашиглах нь монголчуудын хувьд нэн эртнээс уламжлалтай юм. Ан амьтны амгалан тайван байдлыг алдагдуулж үргээх, хөөх, утга учиргүй алах, хөнөөхийг ихэд цээрлэх, хүн байгальд нөлөөлөх байдлаар нь амьтан бүхэнд ялгавартай хандах, бишрэх, шүтэх, ан агнахад эрхэс тэнгэр, нутаг, уул усандаа хүндэтгэл үзүүлж нигүүлсэнгүй сүсэг, зан үйл нэвтрүүлэх зэрэг нь эртнээс өвлөсөн заншлын хэм хэмжээний үндсэн дээр явагдаж байв. Анд явах, ирэхдээ ямар зан үйл гүйцэтгэх яаж ямар аргаар агнах, хэрхэн төхөөрөх, өвчих, мөчлөх дээш өргөх, чанах, айл хөршид амсуулах, хуваах, зооглох мэт үйлдэл бүр өөрийн горим, зан үйлтэй байжээ. Ангийн мах, арьс, үсийг хэрхэн ашиглах нь ч нарийн ёс дэгтэй. Тэдгээрийн гол агуулга нь анг үс, мах гүйцсэн ашигтай үед нь ангах, үр төлөө гаргаж буй үед агнахыг цээрлэх, үржлийн ба төлөөрөө байгаа анг агнахгүй байх, анг үржүүлэх, хамгаалахад чиглэж иржээ. Анг хувиараа агнах нь /гөрөөс, тарвага, гахай гэх мэт/ иргэдийн амьдралын нэг чухал сурвалж болж түүнийг хүнс хувцас, хунар гэр ахуйдаа хэрэглэж байсан нь мал аж ахуйтай харьцуулбал туслах, дагалдах шинжтэй байжээ. Иймээс хувиараа ан агнах нь голдуу заншлын зан үйлд тулгуурлан байв. Харин ав хийх, түүнд оролцох нь төрөөс тогтоосон журмаар зохицуулагдаж байсан бөгөөд түүний тухай өмнө өгүүлсэн билээ.

Иргэдийн хоорондын харилцааг зохицуулсан шинжтэй цаазууд хаант улсын хууль цаазад мэдрэгдхүйц байр суурь эзэлж өөрийн гэсэн онцяог шинжтэй байсан нь судалгааны дүнгээс харагднам. Энэ нь юуны өмнө болзох, анд бололцох, гэрээслэл тавих, өв өвлөх арилжаа худалдаа хийх, гэр бүл бололцох, бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэх, иргэд хоорондын маргаан мэтгэлцээнийг шийдвэрлэх зэрэгт илэрч байжээ.

Монголын нууц товчоонд буй баримтаас үзэхэд Есүхэй ба Тоорил, Тэмүүжин Жамуха болзоо тавьж, анд бололцсон мэдээлэл үлдсэн нь иргэний цаазын агуулгатай болно. Учир нь анд бололцох ба болзоо тавихад хоёр тал тодорхой үүрэг хүлээж, тангараглан нотлох, анд бололцсноо илэрхийлсэн эд мөрийн зүйл солилцох журам бүхий байжээ. Тухайлбал Тэмүүжин, Жамуха хоёр анд бололцохдоо эхний удаад Тэмүүжин нь цутгамал шагай ба арц модон годил /болцууАыг Жамухад өгөөд оронд нь Жамуха гурын шагай ба бярууны хоёр эврийг нааж хийсэн дуут сумыг Тэмүүжинд өгч бэлэгдсэн байдаг.
Эрийн цээнд хүрч эрэлхэг эрс болсныхоо дараа “Аливаа хүн харилцан анд нөхөр бололцвол амь биедээ арч болж, аль алиндаа түшиг болж, амраглан ханилах ёстой” хэмээн анд бололцохын үүрэг учир утгыг  илэрхийлэн нотлоод Тэмүүжин нь Жамухад алтан бүсээ бүслүүлж, эрмэг /агсам/ халиун жороо морио унуулахад Жамуха хариуд нь Тэмүүжинд Мөн алтан бүсээ бүслүүлж, эвэрт ишгэн цагаан морио унуулан анд болохоо баталцгаан найр хийж нэгэн хөнжилд хамтдаа хоносон байна. Энэ тухай Монголын нууц товчоонд “Хорхунаг Жибдрын хөндийд Хулдгар хуны өвөрт Саглагар модны дор сайхан хурим үйлдэж сайтар бүжиглэн жаргаж, санаа сэтгэл нэгдэж сайн нөхөд болоод шөнө нь нэгэн хөнжилд орж хонох бөлгөө” /11.71/ хэмээн бичсэн нь бий болой.

Болзоо тавихад хоёр талын аль аль нь хатуу үүрэг хүлээж, түүнээ харилцан тангарагладаг ёсон байсан нь басхүү хууль цаазын агуулгатай агсан ажгуу. Энэ нь болзоогоо зөрчиж, тангарагаа няцваас нөгөө тал нь торгууль оногдуулж шийтгэдэг байснаар илэрч байна. Энэ тухай Монголын нууц товчоонд Жамух болзоо тавьсан Тэмүүжин, Тоорил нарт хандаж “Бороо тохиолдовч болзооноос хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж монгол үгээр хэлэлцэж “за” гэж андгайлсан биш билүү?” “за” гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасая гэсэн биш билүү?” гэвэл Тоорил ван “тогтсон болзооноос гурван өдөр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамух дүү минь мэд гэв” хэмээн өгүүлсэн байна.
Гэрээслэл нь иргэдийн хоорондын харилцааны нэг гол хэлбэр байсныг Хант улсын хууль цаазын хэрэглэх заншил дэлгэрсэн нь илт. Эдгээрийн хэрэгжүүлэхэд хоёр тал харилцан тохирох, өгч авалцах зүйлсийнхээ тоо, хэмжээ, хугацаа, чанарыг тогтоох, бие биенийхээ хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлох хэлцлүүд явагдаж түүнээ мөрдөж байеан нь хууль цаазын агуулгатай байсан хэмээн хэлж болох юм.

Үүний зэрэгцээгээр иргэд хоорондын харилцаанд заншлын хэм хэмжээг хуулын заалтаар бэхжүүлэн заавал биелүүлэх шинжтэйгээр мөрдүүлэх явдал дэлгэрсэн нь Чингисийн хаант улсын -хууль цаазын нэгэн онцлог мөн. Түүхэн сурвалж бичиг, эрдэмтдийн бүтээлүүлэд энэ тухай нилээд хэдэн заалтыг дурдсан байна. Тухайлбал, ямарч хүн замд явж байгаад хоол идэж буй явдалтай тохиолдвол мориноосоо бууж, эзэн хүний зөвшөөрлийг хүлээлгүйгээр идэх, ингэж идэхийг эзэн хүн нь ч үл хориглох, зочин хүн хань нөхдөөсөө илүү идэх, зочилж буй айлынхаа гал тогоо, идээтэй тавган дээгүүр алхахгүй байх, зориуд худал хэлэх, ид шид гаргах, хүмүүстэй хамт . хоол идэж байгаад хахах, тогоотой хоол, гал голомт руу хутга, мэс дүрэх, бусдын үйл хөдлөлийн далдуур тагнах, зодолдож маргалдаж буй хүмүүсийн хооронд хөндлөнгөөс оролцохыг хориглох хуулийн заалтууд гаргаж байсан нь хүмүүсийн хоорондын харилцаанд хүнлэг, хүндэтгэлтэй, төлөв зан үйлийг нэвтрүүлж, үндэсний иргэнших ёс, бүрэлдүүлэхэд нөлөөлөх зорилго агуулж байсан байж болох бөлгөө.
Мөн аж байдлын шинжтэй зарим үйлдэл тухайлбал, хүмүүсийн аж амьдралд хор хохирол учруулах, үйлдэл үйлдэхийг цээрлэн хуулиар хориглож байв. Үүнд: хулгай хийх, дээрэмдэх, архи уух завхайрахыг хориглосон заалт Чингисийн хаант улсын хуульд байсныг эрдэмгэн мэргэд бүтээлүүддээ дурдсан байна. Жишээлбээс, Рашид-Ад-Дин “Судрын чуулган бүтээлдээ “илээр садарлан явалдах”, бусдын юмыг “булаан дээрэмдэх”, “голд хутга дүрэх”-ийг хориглож тэдгээрийг үйлдэгсэд, гэмтэн болох тухай өгүүлжээ. Жуулчин Вильгельм Рубрук, түүхч Макризи нар хулгай хийх, садарлах, худал хэлэх, иш шид гаргахыг хориглосон хуулийн заалт байсныг бмщичсэн байдаг бөлгөө. Чингисийн хаант улсын хууль цаазын заалтуудыг нэгтгэн дэвтэрлэж “Чингисийн их засаг ба билэг” хэмээн нэрлэж хэвлүүлсэн Хятадын эрдэмтэн Намжилын бүтээлд энэ бүхнийг эх бүтээлээс нь иш татан дурдсныг болгоон тунгаавал зохих юм.

Сайн зан үйл төлөвшүүлж, муу зан үйл хийхээс сэргийлэхэд төр анхаарч байсны илрэл болон заншлын зарим хэм хэмжээг төрийн хуулиар хуульчлан баталгаажуулсан байсан байж болох юм. Ялангуяа энэ нь архи хэрэглэх, түүний хор холбогдлыг олон түмэнд ойлгуулах, архи уухад хүрвэл баримтлах ёс, зан үйлийг тогтоон төлөвшүүлэхэд нэлээд тодорхой илэрч байжээ. Чингис хаан “Архинд автваас сохор дүлий мэт, дотрро ухаангүй, гаднаас аргагүй, ажил цөм саарна. Архи хэтэрвээс сайн муут үл яАгана. Эзэн хаан архинд автваас төр гүрнээ алдана. Сайд түшмэд архинд автваас хүнд ялд унана. Миний сургаалийг эс дагагсдыг түрүү хоёр удаа зэмлэн донгод. Гуравдахь удаагаа бол хорчирт цол, дахин эс дагавал гянданд хорь” гэж сурган зарлигласан байдаг. Чингисийн есөн өрлөгүүдээс архины учир холбогдлын тухай хэлсэн үгс анхаарал татахгүй байхын аргагүй. Жишээлбээс, Гоо Мухулай “Барилдсан үгсийг маань байлгадаг бишүү. Бардам дээрэнгүй сэтгэлийгн төрүүлдэг биш үү. … Улигт муу ундаа дарсыг тэдчиж уг маань бэх. Бие маань янаг буй заа” , Боорчи “Аманд орохдоо алтан шумуул мэт. Амнаас гарахдаа арслан заан мэт. … Оюун билэгийг умартуулаг биш үү. Олсон зөөснийг барагдуулдаг биш үү”, Зэлмэ “Бор дарсны зориг буюу Богд эзний маань засаг үгүй буюу”, “Хар архийг тэвчье л. Хаан эзнийхээ өмнө үнэхээр зүтгэе л”, “Амрагаас алгасуулдаг биш үү. . Алив муу сэтгэлийг төрүүлдэг биш үү” хэмээн санаагаа тодорхойлсон байдаг. Мөн олны төлөөлөгч болох өнчин хөвгүүн “Балай их ууваас өвчин биш үү. … Учиртай сайхан ууваас жаргал биш үү” гэж ишэлсэн болой. Ингэж архи уух, автахын хор холбогдлыг улс орны эрх ашгийн үүднээс, хувь хүний амьдралын утга учрын үүднээс, хүний ёс суртахууны үүднээс тайлбарлан гаргаж, архинд автвал ёс суртахууны ба гэсгээн цээрлүүлэх арга хэмжээ авч хэвшүүлэх зорилт тавьж байсан нь тухайн үедээ төдийгүй орчин үед ч ихэд анхаарч үзүүштэй бөлгөө.

Чингисийн хаант улсын төр архи уухад эерэг ёс заншил баримтлах зан үйл нэвтрүүлэхэд багагүй анхаарч, үүнээ хууль цааздаа тусгаж байжээ. Энэ нь хэрэв архи уухгүй байж чадахгүй бол сард 3 удаа ууж байхыг зөвшөөрч харин түүнээс хэтэрвэл гэмтэн хэмээн үзэх хуулийн заалтад илэрч байв. Ахас, ихэсийн дэргэд архи үл хэрэглэх, архийг найр хурим бэлэг дэмбэрэлийн бэлгэдэл, хүндэтгэлт идээний охь болгон зөв хэрэглэх ёсон Чингисийн хаант улсын үед ч дэлгэрч байсан нь тэр үеийн зохиол бүтээлүүдээс тодорхой харагднам.
Чингисийн хаант улсын хууль цаазад гэр бүлийн цааз өвөрмөц байр эзэлнэ. Энэ үеийн гэр бүлийн цааз нь өрх гэр төв төвшин, өнөр амгалан байваас улс орон бат бэх, тулгар хүчирхэг байна гэсэн үндэслэлд тулгуурлаж байжээ. Чингис хаан өрхөө засаж байж төрөө засна хэмээн сургасан нь гүн ухааны гүнзгий утга учиртай бөлгөө.
Гэр бүлийн цаазын агуулга нь гэрлэлтийн ёс журмыг уламжлалт зан заншилд үндэслэн тогтоон хэвшүүлэх, гэрлэгсэд гэр бүлийн гишүүд, садан төрлийн хүмүүсийн харилцааг бие биеэ хүндэтгэж, энэрэн туслах удам судраа хайрлан хамгаалахад чиглүүлэх тэдгээрээс нийгмийн өмнө хүлээх үүргийг өндөржүүлэх, гэр бүлийг бат суурьтай байлгаж, төрийн өмнө өндөр хариуцлага хүлээлгэдэг ёсыг төлөвшүүлэхэд чиглэгдэж байв.

Чингисийн хаант улсын түүх судлаачдаас тус улсын хууль цаазын талаар бичсэн зүйлүүдэд гэр бүлийн тухай заалт нэлээд элбэг тааралддаг. Ялангуяа энэ үеийн анхдагч сурвалж бичиг болох Монголын нууц товчоо болон Макриз, В.А.Рязановский, Л.Дэндэв, С.Жалан-Аажав. Сайшаал зэрэг эрдэмтдийн бүтээлүүдийг шиншин үзэхэд гэр бүлийн харилцаанд холбогдох олон өвөрмөц баримт байдгийг тэмдэглэсэн болно. Тэдгээрийн гол утга санааг нэгтгэн дүгнэж үзвээс гэрлэх, сүй тавих, уг сүйг таьвсан хөвгүүн эхнэр болох эмэгтэйн гэрт очиж ямар хүн болохоо харуулах сорилт туулах, гэр бүлд эцэг хүн тэргүүлэгч байр суурь эзлэх гэр бүлийн бусад гишүүд тус тусын үүрэг хариуцлагатай байх, үрт хүүхдээ насны дэс дарааллаар өрх иргэн хувааж захируулах, нэг эр олон эхнэртэй байх, охиноо нас гүйцмэгц сүлдэнд үзүүлэх, хүүхэд үрчлэн авах, хаан хатан, охидоо ноёд ихэст эхнэр бологн өгөх зэрэг ёс журмыг тогтоон хэвшүүлэхэд чиглэгдсэн байна.
Хамаг монголын тэргүүн Есүхэй Хонгирад аймгийн толгойлогч Дай Сэцэнийд очиж 9 настай хүү Тэмүүжиндээ гэргий болгохоор охин Бөртэг нь гуйхад Дай Сэцэн өгүүлрүүн “Олон удаа гуйлгаж очвол эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвгүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ” гэхэд нь хөтөлж явсан морио бэлэглээд хөвгүүнээ үлдээн буцжээ. Хөвгүүнтэй айл түүндээ эхнэр гуйхдаа арав орчим настай байхад нь эхнэр болох охины гэрт нь очиж бэлэг сэлт өгөн, ёс журам гүйцэтгэн гуйж зөвшөөрлийг олмогц хөвгүүнээ гэрт нь үлдээдэг заншил нэлээд өмнөөс уламжлагдсан буюу. Энэ нь хүргэн болох хүн эхнэр болох охинд ажил төрөл, авъяас билэг, зан төрхөө мэвүүлж дасах, харилцан суралцах, нэр төрөө хадгалан төлөвших нарийн үйл явцыг хамардаг гүн учир утгатай ёсон байсан ажээ.

Гэрлэх ёслолыг хурим хэмээн нэрлэж, нарййн ёс журам үйлддэг байсан авч ихэнхдээ зашлын хэм хэмжээг мөрдөнө. Монголын нууц товчооны 1б8-р зүйлд “Багалзуур идэх” тухай өгүүлснийг монголын нэрт эрдэмтэн академич Ц.Дамдинсүрэн “Багалзуур ид” гэх нь эр, эм болох хурим хийх гэсэн үг биз. /11.124-125/ хэмээн тайлбарласан байна. Судалгаанаас үзэхүүл “багалзуур идэх ” гэдэг нь хуримлах ёсны нэгэн хэсэг бөгөөд эр, эм бологсдын үйлдвэл зохих зан үйлийн нэг аж. Хүзүү багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул үүгээр эр, эмийн бат холбоог бэлэгдсэн байж болох талтай. “Багалзуур идэх”-ийн гол агуулга нь эр, эм бологсод гэрлэсэн анхныхаа 3 хоногт хонины хүзүү багалзуур идэж гэрлэлтээ насан үүрдийн бат холбоотой байхыг батлан бэлгэддэгт оршмой.
Гэрлэлтийн ахрилцаанд мөрдөж байсан нэгэн өвөрмөц ёс бол инж өгөх явдал аж. Чингис хаан Ибага хатанд хандаж “Чиний эцэг Жаха-Хамбу чалмд инж болгож Ашиг-Төмөр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёр зуун хүнийг өгсөн билээ ” гэснээс үзэхэд охиноо өгсөн эцэг инж болгон харъяат иргэд, мал, хөрөнгө, эд агуурс өгдөг ёсон байсан нь илэрхий болой.

Жувейни, Макриз, В.А.Рязановский, Л.Дэндэв, С.Жалан-Аажав нар жил бүрийн эхэнд өөрийн охидыг сүлдэнд үзүүлж, сүлд нь өөрийн биед сонгон авах ба хөвгүүддээ сонгон өгдөг байсан тухай бичсэн байна.
Жувейни “Цэрэг ангийн дотор гоо хүүхнүүд байх аваас тэднийг нэг газар цуглуулан аравтаас зуут хүртэл хүмүүн бүрд нэгэн удаа шилэлт хийсний дараа түмний ноёнд хүргэнэ. Түмний ноёныг биеэрээ шилэлт хийсний сүүлээр сонгогдогсдыг хаан буюу хааны утсааны вангуудад өгнө гэж бичжээ. Монголын нууц товчооны 197-р зүйлд Увас мэргэдийн толгойлогч Дайр-Үсүн өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр хүргэж ирэхэд хаан үзээд ихэд таалж соёрхсон тухай өгүүлсэн байна. Тэгээд ч Хулан их хааны хайртай хатны нэгэн болж Чингис хааны амьдралд багагүй үүрэг гүйцэтгэсэн бөлгөө.
Нэгэн эр хүн олон эхнэртэй байхыг хуулиар ч, зан заншлаар ч зөвшөөрөн хүлээж үүнтэй холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээ үйлчилж байжээ. Монголын нууц товчоонд дурдсан баримтаас үзэхэд Тэмүүжиний эцэг Есүхэй баатар хоёр эхнэртэй, Чингис хаан Бөртэ, Хулан, Есүхэн, Есүй гэсэн дөрвөн хаьтантай байсан ажгуу. Монголын нууц товчооны 241-р зүйлд Хорчи ноён Чингис хааны зарлиг буулгасны дагуу хорь түмдээс гоо сайхан хүүхэн гучийг шилж өөртөө авахаар очоод баригдсан тухай, хорь түмдийг эзэлж авсны дараа “Хорчид гучин охиныг өгсөн” тухай өгүүлсэн байна.

Олон эхнэрийн дотроос анхны эхнэр нь ахлах ёсон эдэлнэ. Эхнэр бүр өргөө гэр, мал хөрөнгө, хамгаалагч, үйлчлэгч нартай байсан бөлгөө.
Монголын нууц товчооны баримтуудыг түшиж үзвээс Чингис хаан өөрийн хатан болон охид, мөн үр хүүхдийнхээ охидыг үнэнч зүтгэж үйлс бүтээсэн хүнд хатан болгон зарлиглан өгөх ёс байжээ. Чингис хаан Уйгурын Идүүд хаанд Алалтун бэхи охиноо зарлиглан хатан болгож өгөөд “Хатагтай хүнд гурван эр бий.
Анхны эр нь алтан төр, дараах эр нь ариун нэр, түүний дараах эр нь авсан эр мөн. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно.” хэмээн сургамжилсан нь их л гүн утга санааг агуулсан бөлгөө. Чингис хаан Ойрадын Худуга бэхийн хөвүүн Иналчид Чэгэйхэн охиноо, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг Харлачуудын Арсланд Алха бэхи охиноо /11.206/, Жорчидайд Ибага бэхи хатнаа хатан болгон зарлиглан өгсөн түүхэн баримтууд монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлджээ.
Гэр бүлийн харилцаанд олон эхнэртэй байхыг зөвшөөрөхийн хамт өөр өвөрмөц заншил ч байжээ. Тухайлбал, эцэг нь нас барвал эхээсээ бусад эхнэрийг нь авааль гэргий болгох ёс үйлчилж байв. Алив хүн бусадтай явалдах аваас хатуу цээрлүүлэх журмыг хуульчлан тогтоосон болой.

Гэр бүлийн гишүүдийн эзлэх байр суурь, эрх, үүрэг, тэдгээрийн хоорондын харилцаа, өмч хөрөнгийн асуудал гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээний нэгэн чухал хэсэг байсан ажээ. Монголын нууц товчоо болон бусад сурвалжаас үзэхэд каншлын шинжтэй хэм хэмжээний зэрэгцээгээр хуулиар бэхжүүлэн тогтоосон хэм хэмжээ бага бус үүрэг гүйцэтгэж байсан нь харагдана. Энэ талаарх хэм хэмжээний агуулгыг нягтлан үзэхэд: нэгэн гэр бөүлийн хүүхдүүдийг ахмад хүүхэд нь ахлах, ахмадаас нь эхлэн доошлох тутам багасгах замаар өрх, иргэд, өмч хөрөнгө хуваарилаж, олгох, хүүхэд нь эцгийнхээ, дүү нь ахнынхаа сургаалыг сонсож дагах, отгон хүү нь эцгийн гал голомтыг хадагалан өвөлх, хойт, урд гэрийн болон татвар эмийн хүүхдэд адаил хувь хөрөнгө ологх, өргөмөл хүүхдэд өмч хөрөнгө хуваах, эцэг, эх, ах, эгч, дүү нар бие биеэ хүндэтгэн тусалж дэмжихэд чиглэгдэж байсан ажгуу.
Чингис хаан өөрийн хүүхдүүд, дүү нартаа өмч, иргэн хувааж өгсөн тухай монголын нууц товчоон дахь баримтуудыг өмнө өгүүлсэн билээ.
Гэр бүлийн гишүүдийн ажил эрхлэх хуваарийг тогтоон мөрдүүлж байсан нь монголчуудын амьдралын онцлогтой холбоотой. Эрчүүд нь адуу мал маллах,
гаргах, нүүдэл суурьшил хийхээс эхлээд ав ан эрхлэх, цэрэгт явж дайн тулалдаанд оролцох зэрэг бие физологийн онцлогтоо тохирсон ажил эрхлэх үүрэгтэй байжээ. Гэтэл эмс эхнэрүүд нь гэр зуурын ажлыг эрхлэн, хувцас хунар оёх, сааль сүү хийх, хоол ундаа бэлтгэх, үр хүүхдээ асрахад хүч чадлаа зориулдаг байсан аж. Харин нөхөр нь аян байлдаанд явсан үед эр нөхрийнхөө эрхлэн хийдэг байсан бүх ажлыг эхнэр нь хариуцан хийж байх үүргийг хуулиар оногдуулсан байна.
Гэр бүлийн гишүүдийн дотор хүүхдийн гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн төлөө тавих анхаарал их л өвөрмөц байсан ажгуу. Хүүхдийг гэр бүлийн аз жаргал хэмээ үзэж ихэд хүндэтгэн анхаарахдаа амьдралынхаа жирийм нөхцөлтэй холбон нялхаас нь хөлчир, тэсвэр тэвчээртэй, зориг шийдмэг, чадалдаа тохирсо нажил хийх дадал зүй олгоход анхаарч байсан нь ажиглагдана. Гэрээ цэвэрлэх үнсээ гаргах, аргал түлээ оруулахаас эхлээд хурга, ишиг хариулах, унага, тугал татах, мал саах, цагаан идээ бэлтгэх, мал хариулах, эмнэг сургах, нум сум агсаж тарвага, зурам намнах хүртэлх ажилд нас, бие, хүйс, чадлынхаа онцлогоор зүтгэж суралцахад нь хүүхдийн гүйцэтгэх үүргийн гол агуулга байсан болой.
Хүүхдэд эцэг, эх, ах, эгч нарынхаа сургаалыг сонсох, тэднийгээ дагаж ажил хийж, худал хэлэхгүй, хулгай хийхгүй байхыг бүр багаас нь хэвшүүлэх ёс хатуу үйлчилж байжээ.

Эдгээртэй холбогдон хоёр сурвалжид бичигдэн үлдсэн зүйлийг иш татан дурдъя. Раиш-Ад-Диний “Чингис хааны түүх”-д ” Эрчүүд ав хомрого, дайн тулалдаанд явахад гэргий нь зочин ирвээс цэвэр цэмцгэр дэг журмыг үзүүлэн, тансаг идээ бэлтгэж, зочин гийчнийг хүндэлвээс эр нөхрийн нэрийг уулын оргил адил өндөрт өргөмөй. Сайн эрийг сайн ханиар нь мэдмой. Тэнгэ мулгуй ухаан бодол, ёс заншил муутай эхнэртэй бол нөхөр нь тэнэг болмой ” /11.120/ хэмээн бичжээ. Мөн Сайшаал “Чингис хааны товчоон ” номондоо “Хөвгүүд нь эцгийн сургаалыг үл авсан, дүү нар нь ахмадын ятгалгыг үл сонссон, эр нь гэргийгээ сэжиглэн, гэргий нь эрээ эсэргүүцсэн, хүүхэд багачууд нь ахас, ихэсийнхээ сургаалыг үл дагасан” явдлыг Чингис хаан муу зүйл хэмээн хориглон зарлиглаж түүнээс сэрэмжлэхийг анхааруулж байсныг өгүүлжээ.
Чингисийн хаант улсын хууль цаазад өв залгамжлах, тэтгэвэр, тусламж үзүүлэх заалтууд байсан нь судалгаанаас харагдаж байна.

Өв залгамжлах тухай заалтууд Чингисийн улсын хууль цаазад байснын Жувейни, Рязановский, Дэндэв нарын бүтээлүүдэд өгүүлсэн нь байдаг. Сайшаал “Ерөнхий хууль цаазад Чингис хааны үндсэн товчоон” -ны “Их түшмэд, ноёд, иргэд буюу ард иргэд үхсэн хойно түүний эд хөрөнгө хэдий байсан ч болтугай хөндлөнгөөс ингэ, тэг гэж үл болох бөгөөд хэн ч энэ эд хөрөнгөнд халдаж болохгүй. Үхэгсдэд залгамжлах үр хөвгүүн үгүй болбоос эд хөрөнгийг нь түүний шавь буюу зарцад өгч болохоос биш улсын санд оруулж огт болохгүйи хэмээн бичжээ. Монголчуудын гэр бүлийн ёсонд хамгийн отгон хөвгүүнийг “галын эзэн, эцгийн голомтыг залгагч” хэмээн үзэж эцгийн нь амьдарч байсан гэр орныг өгч, эхтэй нь хамт өмч хөрөнгө хуваарилан олгож байсан нь өв хөрөнгө залгамжлалд хамаарах өвөрмөц ёсон мөн болой.
Чингисийн хаант улсын хууль цаазад эрүүгийн бодлого, ял шийтгэлийн асуудал онцгой байр эзэлж байсан гэж хэлж болно. Энэ нь тус улс монгол угсаатныг нэгтгэсэн хүчирхэг бөгөөд нарийн дэг журам, зохион байгуулалт бүхий нэгдмэл улсын байгуулалттай байж, дэлхийн их гүрэн болох бодлого явуулж хэрэгжүүлсэнтэй холбоотой.
Жорж Вернадский “Засагт орсон эрүүгийн хууль цааз нь төр хийгээд нийгэмд тайван ёс журмыг сахиулах гол хэрэгсэл болсон ” хэмээн тодорхойлоод түүнээ Армений түүхч Магакийн “Хүн бүр гэр бүлийн ёсыг бүү зөрч. Бүү хулгайл. Гэрчилэхээс бүү татгалз Бүү худал хэл. Алив гэмт явдалд алах ял онооно” гэж эрүүгийн цаазын агуулгыг томъёолсонтой холбон тайлбарлажээ.
Түүхэн сурвалж бичиг, эрдэмтдийн судалгааны бүтээлүүдэд Чингисийн хаант улсын хууль цааз дахь эрүүгийн талаар тэмдэглэгдсэн заалтуудын агуулгыг нягтлан судалсан дүн нь эл үеийн эрүүгийн бодлогын зорилт, онцлог, гэмт хэргийн төрөл, гэмт хэргийг илрүүлэн тогтоох, ял шийтгэл оноох, тэдгээрийн эдлүүлэх үйл явцын тухай өгүүлэх бололцоо олгож байгаа болой.
Чингисийн хаант улсын хууль цаазыг судлаач бүр өөр өөрсдийн бүтээлүүдэд эрүүгийн цаазад холбогдох заалтуудыг иш татан дурдсан тайлбар хийсэн нь зүй ёсоор анхаарал татаж байна. Жишээлбэл, В.А.Рязановский 14, Л.Дэндэв 13, С.Жалан-Аажав 10, Сайшаал 27 заалтыг нэг бүрчлэн дурдаж дүгнэлт, тайлбар хийсэн байх юм. Ж.Вернадский “Эрүүгийн хууль” гэсэн тусгай бүлэг гаргаж түүндээ гэмт хэргийн төрлийг ангилах, ял шийтгэлийн төрлийг ангилах гэх зэргээр дэлгэрэнгүй дүгнэлт тайлбар хийсэн байна.

МУИС-ийн ХЗДС-аас эрхлэн 1995 онд хэвлүүлсэн Эзэн богд Чингисийн “Их засаг” хэмээх бүтээлд “Чингис хааны “Их засаг”-ийн эрүүгийн цааз нь монголын тулгар төрийг бэхжүүлж, түүнийг гэмт халдлагаас хамгаалан зорилготой байсан нь судалгаанаас илт байна” /21.50/ гэсэн дүгнэлт хийжээ. Эл бүтээлд монголын тулгар төр тусгаар тогтнолыг хамгаалах, монгол улс нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, монголчуудын зан заншил, удам угсаа, шашин ёс мөргөлийг бэхжүүлэх, их улсын хуулийг дээдлэхэд эрүүгийн бодлого чиглэж байсныг дурдсан нь анхаарал татна.
Онолын үүднээс ч практикийн хувьд ч Чингисиийн хаант улсын эрүүгийн бодлого нь Монголчуудын нэгдмэл байдлыг хангах, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засаг, нийгэм төрийн байгуулал, хаан, төрийн түшмэдүүд хийгээд иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр төр, зан заншлыг гэмт халдлагаас хамгаалахад чиглэж байсан нь эргэлзээгүй болой. Энэ талаас нь хэлбээс Чингисиийн хаант улсын эрүүгийн бодлого, хууль цааз нь тус улс хүчирхэгжин бэхжих нэгэн гол хүчин зүйл болж, түүний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэсэн хэмээн хэлж болох үндэслэлтэй болой.

Чингисийн хаант улсын эрүүгийн бодлогын шинж төрх нь гэмт хэрэг, түүнийг төрөлжүүлэн ангилахад тод илрэх бөлгөө. Гэмт хэргийг ойлгох, түүнийг ангилахад В.Я.Рязановский , Ж.Вернадский нар томоохон алхам хийсэн ажгуу. Ж.Вернадский Их засаг дахь гэмт хэргийг а/ шашин, ёс суртахуун, тогтсон заншлын эсрэг гэмт хэрэг; б/ хаан өолон төрийн эсрэг гэмт хэрэг; в/ хувь хүний амьдрал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг гэсэн гурван төрөлд ангилж тус бүрд ямар гэмт хэрэг хамаарч байсныг дурджээ. Нэгдэх төрөлд шашин шүтэх эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцох, албан ёсны мэдүүлэгт санаатай худал хэлэх, ус голомт бохирдуулах, зохих журмын зөрчин мал нядлах, гэр бүлийн ёс зөрчих хэргийг хамааруулсан болно. Хоёрдахь төрөлд хааны зарлигийг зөрчих, хаан, төрийн түшмэдийг доромжлох, хуулийг үл биелүүлэх, цэргийн сахилгыг зөрчсөн хэргийг оруулж дурджээ. Гурав дахь төрөлд өмчлөх эрхийг зөрчих, бусдын амь насыг бүрэлгэх, адуу, мал хулгайлах мэт хэргүүд орно хэмээн тайлбарлажээ.

Эзэн богд Чингисийн “Их засаг” хэмээх номонд

а/ төр захиргаааны эсрэг гэмт хэрэг;
б/ өмчийн эсрэг гэмт хэрэг;
в/ цэргийн гэмт хэрэг;
г/ иргэний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг;
д/ зан заншил, бөөгийн ёсны эсрэг гэмт хэрэг;
е/ аж ахуйн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг хэмээн ангилж тус бүрд нь ямар нэмт хэргүүд хамаарахыг дурдан түүнд оногдуулах ял шийтгэлийг өгүүлсэн нь хууль зүйн үүднээс нягтлан боловсруулсан хамгийн сүүлчийн бүтээл мөн болой.
Түүхэн сурвалж бичиг, эрдэмтэн мэргэдийн бүтээлүүдэд тэмдэглэгдсэн буюу нягтлан боловсруулж бичсэн бөгөөд гэмт хэрэгт хамаарах заалт тайлбаруудыг харьцуулан үзвээс хоёр зүйл дүгнэлт хийж болох байна.

Чингисийн толгойлсон хаант төрд ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байсан нь анхаарал татах зүйл мөн хэмээн санагдана. Баримтуудыг түшихүйд хаан, түүний алтан ургийнхан болон түшмэд, иргэдийн амь бие, нэр төрийн эсрэг үйлдэл, төрийн байгуулага, албан тушаалтны үйл ажиллагааны журам зөрчсөн үйлдэл, цэргийн сахилга, байлдааны үед баримтлах дэг журмыг зөрчсөн үйлдэл, мал хөрөнгө, эд зүйлс хулгайлсан үйлдэл, хөрс бэлчээр, ус мэтийг сүйтгэсэн, бохирдуулсан, ашиггүй худалдаа арилжаа хийж удаа дараа алдагдал хохиролд оруулсан үйлдэл, зарим зан
заншлын хэмийг эвдсэн, шашны ёс үйлийг зөрчсөн үйлдэл нь засаг, төр, нийгмийн байгуулал, иргэд болон оолон түмэн, тэдгээрийн амьдрал, ахуй, зан заншилд хор хохирол учруулсан аваас гэмт хэрэг хэмээн үзэж түүнээ хуулиараа тогтоосон нь ажиглагдана.

Тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлбоос мөн уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оноох ялын хэлбэр хэмжээг тогтоодог нь засаглал хэрэгжиж буйн нэгэн гол шинж байдаг. Чингисийн хаант улсад ч мөн ийм ёс үйлчлэх явдал зайлшгүй байсан нь эргэлзээгүй.
Чингэхдээ гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулах нь дур зоргоороо бус тухайн түүхэн нөхцөл, төрийн бодлого, амьдралын бодит шаардлагыг илэрхийлэн төрөөс батлан тогтоосон хуулийн журмын ёсоор явагдаж байсан бөлгөө.

Дээрх дүгнэлтүүдийг нотлох зорилгын үүднээс ямар гэмт хэрэгт ямар шийтгэл оногдуулж байсныг дурдъя.

Төрийн тэргүүн, их хааны бие махбодь, эрх мэдэл, нэр төр халдашгүй дархан агаад түүний эсрэг үйлдэл гаргаваас төрийн эсрэг хэрэгт тооцогдож хатуу цээрлэл хүлээнэ.

“Хаан ба төр улсаас зөрчигсөдийг алах ялаар шийтгэх”, “Хаадын сонгуульгүйгээр өөрийн эрх сүрд түшиглэн хаан суусан бол түүнийг өчүүхэн ч хайр найргүй цаазлах , “Алтан ургийнхан “Их засаг”-ийг зөрчвөөс хүнд хөнгөний байдлаар гянданлах буюу цөлөх”,  “Ноёдууд хаанаас өөр хүнд хэрэг учир мэдүүлбэл алах”, “Хааны зөвшөөрөлгүй зарлиг шийдвэргүйгээр дайны олзыг хуваарилбал тушаал бууруулж шийтгэх”, “Төр цэргийн нууцыг задруулбал шийдэмдэж шийтгэх”, Хуурамч элчин буюу өөрийгөө элчин сайд, төлөөлөн, хэмээн хууран мэхэлбэл цаазлах”, Хааны бие, өргөө гэр, хатад, хүүхдийг хамгаалах үүрэг хүлээхээс татгалзах эсвэл үүргээ таслах үл биелүүлэх аваас цөлөх цаазлах хүртэл шийтгэх” зэргээр хаант улсын хууль цаазад буй заалтууд нь хаант засаглал түүний тэргүүн хааны бие махбодь, удам угсаа, эрх, мэдэл, нэр төрийг гэмт халдлагаас хамгаалсан шинжтэй юм.

Захиргааны журам зөрчсөн үйлдэл гэмт хэргийн нэгэн төрөл мөн бөлгөө. Хаант улсын хууль цаазад холбогдох заалтуудыг ажиглахуйд ийм төрлийн үйлдэл, түүнийг үйлдэгсдэд оногдуулах шийтгэлд ” Өөрийн аравныг үл захирах ноёныг алж гэмтэн болгох”, “Хөрөнгө мөнгө эрхэлдэг түшмэдүүд тэрхүү албан мөнгө , хөрөнгөнөөс авч хэрэглэвэл алах”, “Хэрэг зөвлөх чуулган чуулахаас их ван, сайд, түшмэдүүд саатан хоцорвол мөнгөөр яллах”, “Хөдөөний захирагч нараас дур зоргоор ард иргэдээс алба авах, ажилд зарах, албан сан эд агуурсыг түшмэдүүд дураар авч хэрэглэвэл ял хэлэлцэх”, “Өөрийн албан тушаалыг бусдад дураар шилжүүлэх аваас гэмтэн болгох”, “Хүн өөрийн харъяаны мянгат, зуут, аравтаас дур мэдэн гарч явбаас алах” зэрэг заалтууд орж байсан ажгуу.
Чингисийн хаант улсын гэмт хэргийн төрөлд цэргийн гэмт хэрэг орно. Энэ нь цэргийн зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг нарийн зохицуулж түүнийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага нэлээд тодорхой байсантай холбоотой.
Цэргийн албанд татах журмыг зөрчих, цэргийн албанаас зайлсхийх, цэргийн удирдлагын шийдвэрийг үл биелүүлэх, цэргийн нууц задруулах, байлдах журам зөрчих, урвах, байлдааны талбараас зугтах, цэргийн эд хөрөнгийг хулгайлах, устгах, олзны хөрөнгийг дур мэдэн авах, өгөх үйлдлүүд цэргийн гэмт хэрэгт багтаж байжээ.

Хишигтэн цэрэгт мянгат, зуут, аравтаас татах зарлиг журмыг зөрчвөл чангалан шийтгэх, цэрэгт орвол зохих хүн бултарч зайлсхийвэл цөлөх, хишигтэй хүн ээлжээ анхны удаа тасалбал 3 бэрээ, хоёр дахь удаа тасалбал 7 бэрээ, гуравдахь удаа тасалбал 37 бэрээ занчиж цөлөх ялд унагахыг Монголын нууц товчоонд тэмдэглэн бичсэн бөлгөө.
П.Карпини, В.Рубрук нарын бичсэн “Монголд жуулчилсан тэмдэглэл ” номонд бичснээр цэргийн захирагч аян дайнд мордохоос өмнө цэрэг, анги, зэр зэвсэг юугаа өөрийн биеэр шалган үзэх үүрэгтэй. Ингэж үзээгүй буюу дутуу үзснээс зөрчил гарвал захирагчийг яллах хуультай байжээ.
Чингисийн хаант улсын хууль цаазад цэрэг хүн байлдааны даалгаврыг үл биелүүлэх, байлдааны талбар дээр нөхдийнхөө унаа морийг хулгайлах, урван тэрслэх, байлдааны талбараас зугтсан, оргосон, байлдаж байгаад ухрахад эхний довтолсон байрандаа ирэхгүй байх, цэргийн олзлогдсон хүнд түүнийг барьсан хүнээс зөвшөөрөл авалгүйгээр хоол, хувцас өгөх аваас гэмт хэрэг үйлдсэн хэмээн цаазлах хүртэл ял оногдуулахаар заасан байна. Зарим гэмт хэргийг хүндрүүлэн үзэж хатуу шийтгэл оногдуулах журам байсан ажгуу. Жишээлбээс, Байлдаан хийж байхад нэгэн аравтаас олон хүн оргож боссон бол тэдгээрийг бүгдийг нь цаазлана. Бүх цэрэг ухраагүй байхад оргож зугтсан хүн гарвал цаазлах хуультай. Аравтын дотроос олон хүн дайсан руу баатарлагаар дайрч орсон байвал түүнээс үлдсэн бүх хүнийг ална. Аравтын цэргээс нэг буюу хэд хэдэн хүн олзлогдоход үлдсэн хүмүүс нь тэд нарыг олж очиж туслаж тэтгээгүй бол мөн бүгдийг нь цаазална. Энэ бүхнээс үзэхэд эл бүлэг гэмт хэрэг нь цэргийн гэмт хэрэгт багтаж байжээ. Цэргийн гэмт хэрэгт хуульчлан бэхжүүлсэн заншлын шинжтэй заалтыг зөрчин үйлдсэн хэрэг орж байсан сонирхол татна. Тухайлбал, цэргийн ноёны босгон дээр гишгэсэн, байлдан дайрах буюу ухрах үед байлдаж явсан цэргийн унагасан боодол баглаа, нум сум, ачааг араас дагаж явсан хүн нь морьноосс бууж авч өгөөгүй бол гэмт хэрэг үйлдсэн хэмээн цаазлах ял оногдуулдаг байсан аж.
Байлдааны ажиллагаа дуусаж дайснаа бүрэн ялсны дараа олз олж ашгаа хуваах ажил явуулахыг хуулиар зөвшөөрнө. Хэрэв үүнийг зөрчвөл цэргийн цааз зөрчсөн хэмээн цаазлах ял онооно. Хэрэв байлдааны цагт бие үрэгдэгсдийг үүрэн гаргах, шархдагсдадаа тулах , хүний амийг аврах аваас урамшуулан шагнах санкц байсныг тэмдэглэвэл зохино.

Хэдийгээр баримт материалаар ховор боловч гэмт хэргийн төрөлд өмчийн эсрэг гэмт хэргийг өгүүлэхийг хичээмүй. Учир юун хэмээвээс бэлчэр, нутаг, мал хөрөнгө, эд зүйлсийг хамгаалах нь нэг талаар өргөн хүрээтэй бөгөөд нөгөө талаар заншлын хэм хэмжээгээр зохицуулагдсан зүйл ихтэй, нөгөө талаар улсын бодлого хууль цаазар хамгаалагдах шаардлага төрийн түвшинд тавигдаж эхэлсэн нь хаанаас батлан гаргах хууль зарлигт зүй ёсоор тусгалаа олсон байна.
Хаант улсын хууль цаазад бусдын малыг хулгайлан авах үйлдлийг ноцтой гэмт хэрэг хэмээн үзэж түүнийг үйлдсэн этгээдэд хүндрүүлэн үзэж хатуу шийтгэл оногдуулах ялын бодлого илэрлээ олсон ажгуу.

Эрдэмтэн Сайшаал ” Чингис хааны товчоон” номондоо хулгай хийсэн этгээдийг цаазлан хороож гэргий ба мал хөрөнгийг хураан аван хулгайд мал алдаж хорирогсдод өгнө хэмээн өгүүлжээ. Үүнээс үзэхүл хулгай хийх нь онц жигшүүртэй гэм хэрэг бөгөөд хэрэв хулгай хийвэл өөрийг нь цаазлахаар зогсохгүй гэр оронд халдааж, эд хөрөнгийн нь хураан авах төдийгүй эхнэрийг нь ч мөн хурааж давхар давхар зэмлэл хүлээлгэж байжээ. Мөн хулгай хэргийг том ба жижиг хэрэг хэмээн ангилж түүнийг хэмжээ хохиролд нийцүүлэн ял шийтгэл онбгдуулах бодлого баримталж байсан ажгуу. Том хулгайлагчид үхэх ял оногдуулна. Гэвч нэг хонь хулгайлсан гэх мэт хэрэгт бол газар дээр нь тогтоон ийшдвэрлэж өдий төдий шийдэмдэнэ гэж П.Карпини, В.Рубрук нар ” Монголд жуулчилсан тэмдэглэл” номондоо бичсэнээс үзэхэд жижгээр хулгай хийгсдийг шийдэмдэн шийтгэж байсныг харуулна. Хулгай хэргийг ихэд цээрлэж Хэрэв үйлдвээс зөвхөн хулгайлсан юмын нь төлүүлэх төдийгүй хэд дахин өсгөн нэмэгдүүлж торгох, түүнийг эд төлөхүйд хүүхдийг нь авах буюуу өөрийг нь чангалан хатуу шийтгэх, хэрэг үйлдэгчийн амьдралд хохирол үзүүлж жигшүүлэх бодлого явуулж байжээ. Хаант улсын хууль цаазад “Хулгайлагдсан морь, хэн нэгэн хүнээс олдвоос уул эзэнд нь адил зүсмийн есөн морь өг. Хэрэв торгуулийн морьдыг өгөх хөрөнгөгүй бол оронд нь үр хүүхдийг нь ав. Үр хүүхэдгүй бол хонь адил ална” гэсэн заалт байсан хэмээн С.Жалан-Аажав бичсэн байдаг. Бас брол хүн бусдын эд хөрөнгийг хулгайлбал тэрхүү боол ба уг боолын эзнийг алах ялаар шийтгэ гэсэн заалт ч Их засагт байжээ. Өмчийн эсрэг гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, хадгалуулсан эд юмыг нь үрэх, олзны зүлйийг дур мэдэн хувааж өгөх, бэлчээр нутагт түймэр тавих, эд хөрөнгийг шатаах, олсон эд зүйлээ нуух хэргийг хамруулж болох авай. Ямар нэг хүн бусдын эд зүйлийг улаан дээрэмдэх буюу булааж авбал уг этгээдийг хайргүй цаазлах, бусдын хадгалуулсан эд зүйлийг гурван удаа үрвэл гэмт хэрэг хэмээн үзэж шийтгэх, олсон эд зүйлээ хувьдаа авахаар нуух, байлдааны явцад олж авсан хувцас, эд зүйл, зэр зэвсэгийг эзэнд нь эргүүлж үл өгөх хэрэг үйлдвэл цаазаар аваачих шийтгэл оногдуулах хуулийн заалт байсныг Сайшаал “Чингис хааны товчоон” номондоо дурдсан байна.

“Хар татарын тухай хэргийн товч ” хэмээх бүтээлд өвс ногоорсон хойно газрыг нүхлэх, гал алдаж бэлчээрийг шатаах хэрэгт цаазлах ял оногдуулах хуультай байсныг дурдснаас үзэхэд эл хоёр зүйл хэрэг хүнд гэмт хэрэгт хамаарагдаж байсан нь ийм бөлгөө.
Хэдийгээр эх газар нутаг, байгалийн нөөц баялаг, ургамал, ан амьтдыг хамгаалах, ашиглахтай холбогдсон гэмт хэрэг ял шийтгэлийн тухай заалт харьцангуй цөөн боловч тэмдэглэгдэн үлдсэн заалтууд нь жинтэй агаад эл түүхэн нөхцөлд төрөөс цаг зуурын төдийгүй алс хэтийн хандлагыг баримжаалсан нухацтай бодлого явуулж байсныг харуулах бөлгөө. Бэлчээр нутагт түймэр тавих, ус булаг шандыг бохирдлуулах, эдгээртэй холбогдсон зан заншлыг зөрчихийг цээрлэж хууль цаазын хамгаалалтад авч байсан нь төрийн холч боддогын илэрхийлэл болой.
Гэр бүл, зан заншлын эсрэг гэмт хэрэг нь энэ үе ийн гэмт хэргийн нэгэн өвөрмөц төрөл байсан ажгуу. Гэр бүлийн эсрэг гэмт хэрэг нь олои эхнэртэй байх, сүй тавих, сүлдэд үзүүлэх ёс заншил мөрдөгдөж байснаар тусгаж байсан нь эргэлзээгүй. Макризи, В.А.Рязаноюский, П.Карпини, Л.Дэндэв, С.Жалан-аажав нарын бүтээлүүдэд алив хүн бусадтай явалдваас гэрлэсэн эсэхийг харгалзахгүйгээр ял оногдуулах заалт байсныг дурдсаи байна. Энэ нь гэр бүлийн харилцаанаас гадуур эр, эмийн харилцаа явагдахыг ихэд цээрлэж, ялангуяа хүн амым энгийн дорд хэсэгт эл ёс зөрчигдөхөөс хамаагалм зорилготой байсан байж болох юм. Зарим судлаачид “Нэгэнт олон эхнэртэй байхыг зөвшөөрч байхад олон эхнэр тэжээх чадваргүй эрчүүд эцэг эх нь охиныхоо төлөө сүй тавихгүйгээр эрд гаргадаггүй учраас эрд гарч чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд дээрх заалт үйлчилж байсан бололтой. ” хэмээн бичсэн нь анхаарах зүйл болой. Үүний зэрэгцээгээр эцэг нь нас барахад түүний эхнэрүүдийг хөвгүүд нь эхнэр болгож авах буюу бусдад эхнэр болгож өгөх, эх буюу дүү нь нас барвал бэргэн ба дүү бэрээ эхнэр болгох ёс журам зөрчихийг цээрлэн байсныг тэмдэглэвэл зохино.

Зан заншлын эсрэг гэмт хэрэгт ус, үнс рүү шээх, хоол идэхдээ хахах, цэргийн дарга ба ноён хүний үүдний бостон дээр гишгэх, галд хутга дүрэх, тогоон дотроос хутгаар мах авах, галын хажууд сүхээр түлээ хагалах, газар дээр сүү бусад идээний зүйл асгах, адгуустай явалдах, худал хэлэх, ов мэх гаргах, хоёр хүний хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцох, бог малыг өрцлөхөөс өөрөөр няддах, бусдын үйлдлийг далдуур тагнах, худал гэрчлэх сэлтийг оруулан ёс заншил, заншлын горимыг зөрчиж ёс сутрахууны хэмийг алдсных нь төлөө цаазлах зэрэг ял шийтгэлийг оногдуулж байв.
Хаант улсын эрүүгийн цааз, түүнийг зөрчиж ял шийтгэл оногдуулж байсан баримт сэлтийг дүгнэн үзвээс энэ үед ял шийтгэлийн дор дурдсан хэлбэрүүдийг хэрэглэж байсан хэмээн хэлж болох байна.

Үүнд: а/ цаазаар аваачих; б/ эрхтэнг нь хагаслах; в/ гяндлах; г/ цөлөх; д/ бэрээдэх; е/ торгох, эд хөрөнгө хураах; ё/ тушаал эвдэх хэмээн долоон төрөлд ангилж болох бөлгөө.

Чингисийн хаант улсын хууль цааз судлаачид эрүүгийн ял шийтгэлийн хэлбэрүүдийн талаар янз бүрийн дүгнэлт хийсэн байна. Ж.Вернадскийн бүтээлийг судлахад хүнд эрүүгийн ял шийтгэлийн 6 хэлбэр дурдагджээ. Уг бүтээлд нь “Алах ялыг хуулинд бүхэлд нь гол байр эзлүүлжээ. Бараг бүх төрлийн гэмт хэрэгт алах ял оногдуулахаар заажээ. Дараагийн ял гэвэл хорьж тусгаарлах, цөлөх, цол бууруулах, зодох, торгох ял болно” хэмээн өгүүлжээ. Сайшаал Чингис хааны товчоон хэмээх зохиолынхоо “Чингис хааны үндсэн хууль, товчоон” бүлэгт алах, торгох, хөрөнгө хураах, ташуурдах ялын хэлбэрүүд байсныг дурдсан байна.

Эзэн богд Чингисийн “Их засаг” хэмээх 1995 онд номонд судлаач Х.Сэлэнгэ 51 гэмт хэрэгт оногдуулж байсан ялыг судлан үзээд “цаазаар авах, гяндлах, цөлөх, ташуурдах /шийдэмдэх/, торгох, хөрөнгө хураах” гэсэн 6 төрлийн ялын хэлбэр байсан гэж бичжээ.

В.А.Рязановский “Их засаг” -ийн эрүүгийн ялын  хэлбэрүүд дотор цаазаар авах ял давамгайлж байсныг өгүүлсэн байдаг.
Чингисийн хаант улсын хууль цаазаас бидний үе д уламжлан ирсэн заалтуудад цаазлах ял оногдуулах тухай бичсэн зүйл цөөн бус байгаа боловч энэ нь хоёр талтай болов уу хэмээн харууштай. Хууль цаазын түүхэнд “цаазлах” хэмээх үг Хоёр утгаар хэрэглэгдэж байжээ. Үүний нэгдэх нь хориглох гэсэн утгатай. Алив хэрэг, хор холбогдолтой үйлдэл хийхийг тэвчин өнгөрүүлэхийг даалгах нь “хориглох” хэмээхүйн гол утга санаа байжээ. Тэрхүү үйлдэл хийлгүй тэвчиж өнгөрүүлвээс өөрийн болон бусдын үйлдэлд ач тус болж тэгснээрээ нийгэмд эсрэг үйл гүйцэтгэх учиртай аж. Гэрийн босгон дээр гишгэх, хоол идэхдээ хахах, худал хэлэх, ов мэх гаргах, бусадтай явалдахыг хориглосон нь алив хүний ёс суртахууны үүргийг дээшлүүлж төлөвшүүлэх гол зорилготой агаад түүнийг тэвчих нь тийм ч хүнд зүйл бус учир сахих үйл гүйцэтгэх магадлал ихтэй байсан бизээ. Орчин үеийн хууль цаазад ч хориглосон хэм хэмжээг хэдий чинээ зөв сонгож, аль болох оновчтой байрлуулваас сахин тэвчих үндэслэл нь төдий чинээ суурь дэвсгэртэй болж тэгснээрээ нийгэмд гүйцэтгэх эсрэг роль нь өсөн дээшлэх магадлал арвин болох бөлгөө.

“Цаазлах” хэмээх үгийн нөгөө утга санаа нь цаазаар аваачих буюу амийг нь авах гэсэн агуулгыг илэрхийлж байжээ. Монголын нууц товчоонд цаазаар аваачихыг “махиулах” хэмээн томъёолсон бөлгөө. Чингисийн хаант улсад цаазаар аваачихыг эрүүгийн ялын дээд хэлбэр болгон үзэж, төрийнхөө бодлогыг илэрхийлэн анхаарал болгоомжтой хэрэглэж байсныг тэмдэглэх нь зүйтэй буюу. Монголын нууц товчоонд дурдагдсан баримтыг шинжиж үзэхүйд цаазаар аваачихыг гүйцэтгэх гүрван арга байжээ. Нууц товчооны 140-р зүйлд Хутугт Монхорын хөвүүн Бүрибөхийг агдлан барьж цээж бөгснөөс нь угзран татаж нуруугий нь хугалан амийг нь авсан баримт бий. Мөн 245-р зүйлд Мэнлигийн хөвүүн Дэвтэнгэрийн нурууг хугалж амийг нь авсан тухай өгүүлжээ. Нурууг хугалах нь цус үл гарч, хоромхон зуур амь алдах учиртай тул монголчууд аль эртнээс гарцаагүй тохиолдолд хэрэглэж байсан цаазын ховор арга ажгуу.

Цаазаар аваачих ялын бусад хэлбэр нь юмаар цохиж амийг нь авах, цавчин амийг нь хороох аргууд бөгөөд сүүлчийнх нь илүү албан ёсны арга байжээ.

Чингисийн хаант улсын хууль цаазад бидний үе хүртэл уламжлагдан үлдсэн заалтуудад “цаазлах” тухай үг нэлээд байгаагаас үүдэн эл үеийн хууль цаазын нийт хэм хэмжээний ихэнхийг эрүүгийн х:эм хэмжээ, ял шийтгэлийн дийлэнхийг цаазлах ял байсан хэмээн дүгнэлт хийх нь тийм ч бодит бус шинжтэй гэж хэлэхэд хэцүү. Судалгаанаас үзвэл нийт хэм хэмжээний системд тогтоосон, үүрэг болгосон, зөвшөөрсөн, хэм хэмжээ дийлэнх хувийг эзэлж тэдгээр нь Чингисийн хаант улсын төр цэргийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, иргэний өмч, гэр бүл, аж ахуйн харилцаа зэрэг, нийгмийн амьдралд олон янзын хүрээнд мөрдөх зан үйлийг хамран байсан нь илт бөлгөө. Ингэхлээр хаант улсын эрх зүйн хэм хэмжээний системд сахих хориглосон хэм хэмжээ, эрүүгийн ялын дотор цаазааар аваачих ял зонхилж байсан хэмээн үзвэл үнэнд илүү ойртох болов уу хэмээн үзнэм.

Их засагт хамаарах заалтуудын эрүүгийн ялын хэлбэрүүдийг ицшшиж үзэхэд хууль бусаар хаан суудалд суух, улсыг төлөөлсөн хуурамч элч, төлөөлөгч болох, улсаас урвах, байлдааны талбараас зугтаах, мөн талбараас нөхдийнхөө унааг хулгайлахад, хүний амь бүрэлгэх, адгуус амьтадтай явалдах, мал хулгайлаад зохих тоо малын төлж чадаагүй, байлдааны олзыг хулгайлах, малын бэлчээрийг шатаах зэрэг хүнд гэмт хэрэг үйлдэгсдэд цаазаар аваачих ял оногдуулж байсан нь нэлээд бодит үндэслэлтэй ажээ.