Наян Настан “монголын Нууц Товчоо”-Г Бийрээр Хуулан Бичжээ


Эрдэнэсувд гуай энэ жил 78 настай. ӨМ-ын Шилийнгол аймгийн Авга хошууны уугуул. Тэтгэвэрт гарахаас өмнө 35 жил багшийн ажилд зүтгэсэн. 2013 оны 9-р сараас Монголын уран зохиолын ноён оргил “Монголын нууц товчоо”-г бийрээр хуулан бичиж эхэлжээ. Энэ бүтээлээ хэвлэн гаргасны дараа ӨМ-ын Чингис хааны нэрэмжит музейд хадгалуулсан байна. “Монголын нууц товчоо”-г бийрээр бичиж хэвлүүлэх болсноо Эрдэнэсувд гуай , “Монголчууддаа уламжлалт соёлоо хайрлан, өв уламжлалаа дээдлэн, үр хойч үедээ монгол соёлоо дээдлэн хөгжүүлэхийг уриалж өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулсан нь энэ “гэж ярилаа.