Өмнө Горлосын Чингэс Хааны Зоо


бэлтгэгч:Chinakrl

        Өмнө Горлосын Монгол Үндэстний Өөртөө Засах Шянь Чингэс хааныг дурсгахын тулд 2004 оны 5-р сард Чингэс хааны зоо хэмээх цэцэрлэгт хүрээлэнг Цагаан нуурын хөвөөнд байгуулжээ.

Чингэс хааны зоогийн эзлэх нийт талбай нь 130000 хавтгай дөрвөлжин метр, барилга байгуулалтын нийт талбай 2225 хавтгай дөрвөлжин метр юм байна. Энэхүү байгуулалт нь төвд, монгол, хятадын соёл иргэншлийг хамруулан, хэв намбаа онцлогоороо Цагаан нуурын жуулчлалын бүсийн бас нэг цоо шинэ өнгө үзэмжийг бүрдүүлсэн байна.