Монгол Аман Соёлын Онцлог


Ж.Долгорсүрэн
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 1110
Хамгаалсан он: 2000

Соёлын оршин илрэхүйн олон арга зам байх агаад тэдгээрийн дотроос хувь бодгалийн мөн чанарыг хамгийн тод илэрхийлэх нөөц чадамж ихтэй, нэн түгээмэл төрөл хэлбэрийн нэг бол аман соёл юм. Аман соёл хүмүүний сэтгэл оюуны чинад дахь утга санаа инад ертөнцөд авиа эгшиг, үг хэл, хэлэхүй, дуурьсахуйн цогц үйл ажиллагаанд илрэн хэрэгжих түүхэн тасралтгүй, үргэлжид хувьсан шинэчлэгдэж байдаг үйл явц мөн. Аман соёлын ами сүнс нь эрүүл сэтгэхүй-авиа-үг-хэл-хэлэхүйн амьд харилцаа холбоонд оршино. Өөрөөр хэлбэл сэтгэхүй (утга санаа)-гээс авиа үүсч, авиа авиалбар бүрэлдэн үг үүсгэж, үг эгшгээс хэл бүтэж, хэлнээс хэлэхүй өгүүлэхүй, дуурьсахуй амилж эд бүгд нийлж аман соёлын цогцсыг бүтээж байна. Монгол аман соёл далд ухамсар ба ухамсарт суурилсан чинадын ба инадын хос тогтолцоот үзэгдэл мөн. Энэхүү соёлын чинадын ба инадын хос тогтолцоон холбоослон орших хүмүүний дохиолог уг чанарын зохицуулагч гол цөм нь эрхимлиг мөн. Монгол аман соёлын уламжлал шинэчлэлийн үйл явц нь а) байгаль орчин. б) хүмүүн орчин. в) нийгмийн орчин гэсэн үндсэн гурван арга замын хүрээнд хэргждэг онцлогтой байна.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642