Монгол Баатарлаг Туульс Дахь Сайхны Тухай Үзэл


Г.Нандинбилэг
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 1363
Хамгаалсан он: 2001

Монгол баатарлаг туульс дахь сайхны тухай үзэл Монгол аман зохиолын хамгийн том төрөл болох баатарлаг туульст гоо зүйн гол асуудал болох сайхны тухай асуудал хэрхэн өвөрмөцөөр төсөөлөгдөж, язгуурын гоо сайхны үзэл ойлголт үүсгэн буйг тодруулахад энэхүү ажлын гол зорилго оршино. Монгол аман зохиолын хамгийн том төрөл болох батарлаг тууль бол сайн сайхан, муу муухайн тухай монголчуудын язгуурын үзэл төсөөллийг хамгийн цэвэр хэлбэрээр тээж ирсэн соёлын үзэгдэл бөгөөд туульст илрэн буй гоо сайхны үзлийн энэ уламжлалыг домог зүйн сэтгэлгээ үзэгдэл бөгөөд туульст илрэн буй гоо сайхны үзлийн энэ уламжлалыг домог зүйн сэтгэлгээ хийгээд эртний уламжлалт шүтлэгийн зарим ойлголтоос сэргээн тодруулж, монгол бэлэгдэл зүйн гүн ухааны үүднээс шинжлэн, сэтгэлгээний онцлогийг нь илрүүлснээр монголчуудын язгуурын гоо сайхны үзлийг улируулан судлахад тус дөхөм болох юм. Энэхүү нэгэн сэдэвт зохилыг бичихэд урьд хожид ШУА, болон бусад эрдэм шинжилгээний байгууллагаас цуглуулж, эмхтгэж хэвлүүлсэн монгол баатарлаг туульсын эх хэрэглэхүүн хийгээд МУИС-ын Нүүдэл соёл иргэншил судлалын төвийн хээрийн шинжилгээний эх хэрэглэхүүн, Халимаг, буриад, Өвөр монголд хэвлэгдсэн баатарлаг туульсын хүрээнд жишээ баримтаа авсан бөгөөд онол арга зүйн хувьд баатарлаг туульд туссан гоо сайхны зарим үзэгдлийг түүхэн үүднээс харьцуулан шинжлэхийг гол болгож, дан ганц уламжлалт арга барилд баригдалгүйгээр соёлын хүн судлал, дохио зүйн онолын зарчмыг хослуулан язгуур гоо сайхны сэтгэлгээний ул мөрийг сэргээн тодруулж, Монгол, Төв Азийн нүүдэлчдийн оюун санааны амьдрал баатарлаг туульсаар дамжуулан шинэ дэвшил хөгжилд хүрснийг харуулахыг оролдсон юм. Монгол угсаатны олон зүйл туульсын уламжлалыг зөвхөн гоо сайхны үзэл төсөөлөл гэсэн нэгэн хавтгай дээр тавиад үзвэл “байгалийн ном” буюу жам ёс, хүний бие мах бодь, үйл хөдөлгөөн, эд өлгийн буй байдал зэргийн аль нь ч гэсэн зохирол дуурьслын /harmony/ үр дүнд найрсан оршдог бөгөөд ёр бэлгэ, бэлгэдлийн утгагүй юм үзэгдэл гэж нэгээхэн ч байдаггүй, гагцхүү түүнийг ойшоох, үл ойшоохоос хамаарч амьдрал ертөнц оршдог хэмээх нэвтэрхий үзэл бол монгол хүмүүний оюун сэтгэлгээний онцлог мөн гэж дүгнэж болно.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642