“бичгийн Ба Аман Зохиолын Харилцааны Асуудал” Эрдэм Шинжилгээний Хурал Боллоо


Монголын утга зохиол судлалд өөрийн зам мөрөө үлдээсэн, аман ба бичгийн уран зохиолын харилцаа холбооны асуудал, “үг” хэмээх зохиолын судлалын талаар дорвитой бүтээл туурвиж асан доктор, профессор Д.Ёндоны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Манай ахмад эрдэмтний эснэсний ойд зориулсан “Бичгийн ба аман зохиолын харилцааны асуудал” эрдэм шинжилгээний хурал, номын нээлт 2014 оны 12 сарын 18-ны өдрийн 14 цагт ШУА-ийн Нэгдсэн 1-р байрын 410 тоот танхимд өргөн дэлгэр боллоо.Хуралд Монголын утга зохиол судлаач, төвдөч эрдэмтэд, Д.Ёндон агсны гэр бүл, үр хүүхдүүд болон хүрээлэнгийн эрдмийн хамт олон оролцлоо. Хуралд доктор, профессор С.Байгалсайхан, доктор Э.Сумъяа нар “Д. Ёндон бичгийн ба аман зохиолын харилцаа холбоог судалсан эрдэмтэн болох нь”, профессор С.Дулам “”Бодь мөрийн зэрэг”-ийн судалгааг тахилын өгүүллээс эхлэх нь (лагшин, зарлиг, таалал)” сэдэвт илтгэл хэлэлцүүлснээс гадна Тувагийн хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн доктор А.С.Донгак, доктор М.Б.Кунгаа, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд буддын судлалын хүрээлэнгийн эрдэмтэн доктор Д.В.Дашибалова нар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн байна.

Хурлын төгсгөлд Д.Ёндоны туурвисан “Сказочные сюжеты в памятниках тибетской и монгольской литератур. Ред Н.Н. Соколова М., 1989.; – 2 дахь хэвлэл. Ред А. Д. Цендина Уб., 2013. 201 х”, “Төвд-Монгол уран зохиолын харилцааны асуудалд. Ред. Ц. Дамдинсүрэн. УБ. 1980, 222 х.; -Хэл зохиолын хүрээлэнгийн “Эрдмийн өв цуврал”, 2 дахь хэвлэл. Ред. Д. Сумъяа. Уб., 2014.148 х” хэмээх бүтээлүүд болон доктор Д.Сумъяагийн эмхэтгэсэн “Ёндон Д. Бичгийн ба аман зохиолын харилцааны асуудалд” Эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл “Эрдмийн өв цуврал”, УБ., 2014. 380 х” болон эрдэмтний мэндэлсний 70 жилийн ойд зориулан гаргасан “Төвд судлал- 3. Уб., 2014. 218 х” сэтгүүлийн нээлт болж, ХЗХ-ийн захирал академич Л.Болд уг бүтээлүүдийн дээжийг их эрдэмтний гэр бүлийнхэнд бэлэг болгон барилаа.