Орчин Үеийн Монголын Дууны Яруу Найргийн Төрөл Зүйлийн Онцлог Зарим Асуудалд 1921-1980


Н.Энхтөр
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 1595
Хамгаалсан он: 2005

Дуу бол ард түмний соёл тухайн нийгмийн материаллаг зүйл болон оюун санааны, мэдлэг ухааны, сэтгэлийн хөдөлгөөний нийтлэг шинжүүдийн цогцлол мөн бөгөөд зөвхөн төрөл бүрийн урлагийг төдийгүй аж төрөх ёс, хүний оршихуйн үндэс, ёс журам, үнэт зүйлс, уламжлал, итгэл бишрэлийн тогтолцоог агуулдаг. Дууны шүлэг нь ихэнхдээ дахилтын мөрүүдтэй, бадаглалын хэлбэр нь нарийн чанд тогтолцоотой байхаас гадна авиа эгшгийн хувьд эгшиг асгасан, дэвсгэрлэсэн, өнгө будаг найрсах арга ихэд чухалчлагдсан, шадын төгсгөл задгай, эсвэл заавал задгайруулах шаардлагатай аялгуу эгшгийг урин дуудсан, уран дүрслэх хэрэглүүрийн хувьд зүйрлэл, чимэг үг, адилтгал, төлөөлөл, егөөдөл, ёгтлол, бэлгэдлийн өргөн боломж бүхий, өгүүлбэрзүйн ур маягийн хувьд давталт, зэрэгцүүлэл, ахиулал голлох үүрэгтэй.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642