Хөрвүүлэх Програмд Зориулсан Монгол Хэлний Судалгаа


Э.Мөнх-Учрал
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 2527
Хамгаалсан он: 2010

Хүнд зориулсан хэлний судалгаа нь ерөнхий тогтолцоог илэрхийлсэн мэдлэг байдаг тул монгол хэлшинжлэлийн уламжлалт судалгаа мөн ийм шинж чанартай хөгжиж ирсэн билээ. Үүнтэй уялдан монгол хэлний үзэгдлийг тогтолцоогоор нь хураангуйлж, тэрхүү тогтолцоогоо хэлний хэрэглээн дэх хамгийн түгээмэл жишээгээр нотолсон байдаг.Харин “хиймэл оюун ухаан” (artificial intelligence ) бүхий цахимд зориулсан судалгаа нь “хүмүүний хэл ” (natural language )-ний зүй тогтол, үйлдэл бүрийг нарийн тодорхойлох шаардлагатай байдаг тул уламжлалт судалгааны онолыг үг болон хэлзүйн хэлбэр бүр дээр хэрхэн бууж байгааг тооцоолж, түүнийгээ загварчлах нөхцөл болзол тулгадаг. Тэрхүү нөхцөлийг биелүүлсэн өгөгдөл бэлэн бүрдсэн тохиолдолд цахим тооцоолуур дуулгавартай ажиллана.Иймээс цахимд зориулсан монгол хэлний хөмрөг бүрдүүлсэн, тэрхүү хөмрөг нь монгол, кирилл бичгээрх зохистой бичлэгийг агуулсан, хоёр бичгийн зөв бичих дүрмийн тогтолцоог цахимд таниулах аргачлалыг боловсруулсан нь буюу товчоор хэлбэл, цахимын хязгаарлагдмал хийгээд тодорхой шаардлагад зориулсан загварчлал, өгөгдлийн санг бий болгосон нь тус ажлын шинэлэг тал болно.Цахим хэлшинжлэлийн салбарын ерөнхий ач холбогдол нь хүнд зориулсан, цахимд зориулсан гэсэн хоёр чиглэлээр гарахын хамт, нэгдмэл шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, цахимд зориулсан хэлний тооцоолол, өгөгдлийг эхний шатанд бий болгоно. Дараагийн шатанд эхний боловсруулалтад тулгуурлан эргээд хүнд чиглэсэн хэрэглээг бий болгодог.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Тус өгүүллийн агуулга,танилцуулгын хаяг:http://www.stf.mn/images/dissertations/di-2527/index.html