Монголын Эртний Түүхийн Судалгаа, Түүх Бичлэг /мэө Iii Зуун Хүртэл/


С.Өлзийбаяр
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 2535
Хамгаалсан он: 2010

Тус зохиол нь Монгол нутагт хүн оршин амьдрах болсон цагаас анхны төр байгуулагдах хүртэлх үе буюу хүй нэгдлийн үе, оршил түүхийн үе, ураг төрлийн байгууллын үе гэх мэтээр нэрлэгддэг Монголын эртний түүхийн нэн чухал үеийн түүхийн судалгаанд түүх бичлэгийн судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх гэсэн оролдлого юм. Тус зохиолд монголын үе үеийн судлаачдын бичсэн бүтээлүүдийг түүх бичлэгийн үндсэн хандлага, тогтсон үзэл баримтлалын шинжээр 1949-1968 он, 1969-1989 он, 1990 оноос хойш бичигдсэн гэсэн гурван үндсэн үе шат ажиглагдаж байна гэж үзжээ.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Тус өгүүллийн агуулга,танилцуулгын хаяг:http://www.stf.mn/images/dissertations/di-2535/index.html