Монгол Хэлний Яриа Таних Судалгаа


А.Алтангэрэл
Салбар: Техник
Улсын дугаар: 2749
Хамгаалсан он: 2012

Яриа таних гэдэг нь хүний ярианы дохиог текст руу хөрвүүлэх процессыг хэлнэ. Яриа боловсруулалтын судалгааны ажлын гол хэсэг нь яриа таних, ярианы синтез бөгөөд хэл шинжлэл, дохио боловсруулалт, хиймэл оюун ухаан зэрэг олон салбартай салшгүй холбоотой байдаг. Яриа танилт, ярианы синтезийн гол ялгаа гэвэл яриа танилт нь яриаг текст болгох, ярианы синтез нь текстийг яриа болгодог. Яриа танилтын систем нь акустик ба хэлний гэсэн хоёр загвараас тогтдог. Хэл бүр өөрийн гэсэн онцлог акустик шинж чанартай учраас энэ онцлогийг агуулсан акустик загварыг байгуулах хэрэгтэй байдаг.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642