Үзэмчин Гэдэг Нэрийн Тухай


Чингис хааны 13-р үеийн ач Батмөнх Даян хааны ахмад  хүү Төрволд Хангай уулнаас нүүдэллэн их элсэн говийн өмнө этгээдэд ирж нутагшин суугаад, хожим нь түүний хүү Боди-Алаг залгамжлан эзэлж нутаглан суужээ. Боди-Алагын гуравдагч хөвгүүн Онгон-дурал ноён тус аймгаа “Үзэмчин” хэмээн нэрэлж, баруун зүүн хоёр гар болгон хуваан, ХҮI-ХҮII зууны заагт халхын Сэцэн хаанд захируулжээ. Дараа нь Өвөр Монголд харьяалагдан байсаар Чин улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.
Үзэмчин гэдэг нэр чухам яаж ирсэн бэ? Японы нэгэн эрдэмтний судалснаар Үзэмчин аймаг нь уул нь бойд  газар сууж байсан болхоор юм бүхнийг сонирхдог үзмэрт дуртай байжээ. Иимээс Үзэмчингэдэг үг нь “үзмэрчин” гэсэн утгатай бололтой гэжээ. Тэрбээр цааш бичихдээ: Үзэмчинүүд зах хязгаарт сууж, харуулын алба хааж байжээ. Хуучин монгол хэлэнд харуулд зогсохыг бас “үзмүү” хэмээн хэлдэгтул тэр үндсэн дээр “чин” дагавар залгаад “Үзэмчин” гэх болсон байж болно гэжээ. Харин Дарамлхагийн төвдөөр бичсэн  түүхэнд  Үзэмчинүүд  Хангай ханд зэрлэг үзэм түүж амьдардаг байснаар нь Үзэмчин гэж нэрлэв гэсэн байдаг.
Дарамлхагийн  үзэлт үнэнд илүү ойртож байгаа болов уу . Учир нь гэвэл Үзэмчин ард түмэн одоогхүртэл өөрсдийн өвөг дээдсийг алс холхи Хангайн ар Үзэмийн цагаан уулнаас нүүн ирсэн хэмээн домоглосоор байна. Энэ тухай эрдэмтэн мэргэд өөр өөрсдийнхөө саналыг дэвшүүлэх нь чухал болно.

ирэлт: “монгол хэл бичиг” сэтгүүлийн 1980 оны 2-р хугацаа