Хуучид Аймгийн Тухай Товчхон Өгүүлэмж


Ж. Сарандуулга
И
х Мингийн есөн хилийн байцаалт ” хэмээх судрын ” Гурван боомтын хилийн Монголыг байцаасан бүлэгт”, “Хойд Монголын их хааны нэгэн аймаг ер энэ хил дур малжин суумой, цэрэг бараг таван түм бий. Таван хороо бий амой, Энэ ину Хуучин Цахар хэмээмуй, Хишигтэн хэмээмой, Бурваг хэмээмой, зүүн хороо хэмээгч Зүүн гарыг хэлж амой, баруун хороо хэмээгч Баруун гарыг хэлж амой, дээрэмдэх ину ер бус болой ” ① гэжээ. ” Хуучин Цахар ” гэдэг нь Эрдэнийн товч” дахь “Цахарын хуучин” гэдэгтэй адил утгатай үг бөгөөд цөм Хуучидыг зааж хэлсэн нь илт билээ.
Тогоонтөмөр хаан бээжингээс ухран гарсны дараа хааныг хамгаалах шадар цэргийн бүрэлдэхүүн тасралтгүй хувиран шинэтч байсаи үед шинээр нэмэгдсэн Цахарын бүрэлдэхүүнтэй харьцуулж Цахарын хуучин гэсэн үг гарсан бөгөөд тэр нь хожим “Хуучид” болон хувирсан ажээ . Иймээс Хуучид бол Цахарыг бүрэлдүүлсэн анхны аймаг болох юм .
Хуучид аймаг Монгол тулгар бичигт хамаг aнх Батмөнх даян хааны үеийн үйл хэрэгт дурьдагддаг бөгөөд даян хаан өөрийн хуучин өстөн Уйхуудын Исмэл тайшийг дайлуулахаар жанжин сайд түшмэдээ илгээх үед хуучидын Эсэн түгээл , Цагаан аман , Цөвөн баатар , Мянгат зэрэг сайдууд өөрийн хараат цэргээ дагуулан хааны цэргийн чухал бүрэлдэхүүн болж оролцож байсаи бөгөөд Исмэл тайшийг алж буцаж ирэхдээ Хуучидын баатар эр Мянгат гэгч Исмэл тайшийн хуягийг нь авч ирж байжээ . Энэ тухай хоёр “Алтан товч”-ид цөм тэмдэглэлтэй билээ②.
Эрдэнийн товч” болон “Монголын Боржигид овгийн түүх “-ээс үзвэл Батмөнх даян хаан Хуучид аймгийг хамаг aнх өөрийн долдугаар хөвгүүн Алболодод ③ эзэмшүүлжээ . Алболдоос хойш түүний хөвгүүн Ажу тайж , Шар тайж хоюул Хуучид аймгийг үргэлжлэн ноёрхож Хөх дэрсэнээс өмнүүр нутаглаж байв . Цахар түмэн зүүнш нүүх үед Алболодын хойч үе нь дагаж нүүсэнгүй болорхоор зүүнш нүүсний сүүлээр Дарайсан хүдэн хаан өөртөө ноёрхов.
А
лболодын хойч үеийг дагаж хоцорсон нэг бүлэг Хуучид нь баруун түмний эзэмшилд шилжсэн байна . Шяо дa хэнгийн  “Монголын зан суртахууны тэмдэглэлд” Алболодын их хүү Шар тайж , Ажу тайжийн хороогийн нэрийг цөм  “哈不慎” гэжээ. Үүнийг зарим судлаачид “Хабучин” гаж авиачлан орчуулсан нь буруу юм. Эртний монгол овогт ийм нэрдэл харагдаагүй бөгөөд одоогийн Ордос, Түмэдийн овог аймагт ч харагдахгүй байна. Монгол тулгар бичгийг харьцуулж үзвэл тэр нь” хуучин ” гэсэн үгийн өөр бичлэг ④ болох бөгөөд xятад хэлэнд уртатгал авиа байхгүй болорхоор “уу” эгшгийг  “不” хэмээх xятад авиагаар уртатгаж хэлсэн нь ойлгомжтой байна . Цахар түмэн зүүнш нүүснээс хойш Алболодын хойч  үе нь Юншиебү түмний Харчины эзэн Баясгалын үр хүүхдүүдтэй холилдон суув.  Баясгалын гуравдугаар хөвгүүнийг мөн Хуучин ( 哈不慎 ) тайж гэдэгээс үзэхэд Хуучидын нэг хэсг нь Баясгалын шууд харъяад шилжсэн буюу түүний ноёрхолыг давхар хүлээх бологсон байна . Тэд цөм Шуань фү хотын харъяа Чуулалт хаалгын зүүн хойдох Үхэр чулуун амын хилийн гадна нутаглаж байжээ. Харчны доторх Алболодын үр хүүхдийн эзэмшил аймгийг xятад сударт Бага Харчин гэж хэлдэг байсаи бөгөөд Баясгалын эзэмшлийн Харчин аймгийг Харчины Их Хороо гэж хэлдэг байсаи юм. Энэ бол монгол тулгар бичигт гардаг Алболодын эзэмшилд хувьдагдсан Хуучид аймгийн хожмын байдал болно .
Үүгээс гадна Батмөнх даян хаан Хуучид аймгийн бас нэг бүлэг хүмүүсийг Баруун түмнний мэдэлд шилжүүлжээ . Тэр нь Барсболдын том хөвгүүн Гүнбилиг мэргэн жононгийн зургадугаар хөвгүүн Банзараа Ойжины мэдэл дэх Хуучид болно . Банзараа Ойжин бол Ордосын Зүүн  гар хошууны ардын дээдэс болох бөгөөд “Эрдэнийн товчи”-д Банзараа Ойжин”-г Зүүн rapын Хуучид хэриэс дээр суусан ⑤ гэжээ . Бадамсамбавагийн өмчин дэх Цахад, Мянгад , Хоньчин , Хуягчин ч хожим Банзараа Ойжингийн хөвгүүн Дорж дархан дайчингийн мэдэлд шилжжээ . Эдгээр овог аймаг бол мөн Зүүн түмний Цагаан Татаарын салбар түрэл овгууд болох тухай  миний бие нэгэнт нотлож өнгөрсэн тул энд дахиж нуршихгүй ⑥. Үүгээр үзэхэд Зүүн  гар хошуу нь Зүүн түмнээс Баруун түмэнд салгаж өгсөн хүн ардаас бүрэлдсэн байна.
Хүмүүс Зүүн гар хошууны нэрийн ирлийн талаар хэд хэдэн зүйлээр таамагласан боловч али нь ч оновчтой биш байна . “Зүүн  гар”  хэмээх нэр  “Эрдэнийн товч”-д илэрснээс үзэхэд их эртийн нэрийдэл болох бөгөөд энэ нь хүмүүсийн таамагласан Тэнгэр тэтгэгчийн үед дагахаар орсон Зүүн  гарын Дөрвөд Хойдын арван зургаан хошуунаас ирэлтэй гэх буюу Энх-Амгалан хаанаас Хөх  нуурийн Зүүнгарийг дайлахдаа нэг бүлэг Зүүн гарчуудыг Ордост суулгаснаас ирэлтэй гэх үзэлтийн буруу болохыг нотлож байна. Ордосыг aнх хошуу болгон xуваахад зүүн баруун хоёр rap хувааж зүүн rapт Зүүн  гар хошуу , Жюнь вангийн хошуу, Далад хошууг багтаасан юм. Зарим тэмдэглэлд Зүүнгарыг зүүн rapын өмнөд хошууны товчилсон нэр гэжээ. Гэтэл сэжиглүүштэй нь зүүнгарын өмнөд хошууг  “Зүүн  гар” гэж  товчилсон атал нөгөө Дунд хошуу , Хйод хошууг нь яагаад Зүүн гар гэж товчилсонгүй вэ?  Миний бодохоор Банзараагийн мэдэлд шилжсэн отог бол Зүүн түмний ард иргэдээр бүрэлдсэнээр хожим хошуу байгуулах үед баруун түмний бусад хошуудаасаа ялгаж Зүүн гар гэж нэрийдсэн байж болох юм. “Монгол үндэстнний нэвтэрхий түүх”-д  “Банзараа Ойжин ноён хийгээд түүний үр хүүхдүүд болтоороо Ордос түмдийн хил, тухайлбал Монголын Баруун гapын нутаг дэвсгэрийг багтаасан уудам нутагт малжин сууж байжээ. Гэтэл Монголын тулгар бичигт тэднийг Хуучид болон Хэрийд ( Хэриэс гэвэл таарна-эшлэгч ) хоёр аймгийг эзэлж байв. Энэ нь Монголын ( Зүүн  гарын ) нутаг гэж тамдэглэжээ . Эдгээр тэмдэглэлийн зөрчлийн тухай одоо болтол тайлбар байхгүй байна”⑦  гэжээ.
Сайнжаргалын “Монгол тахилага”-д тэмдэглэснээр үзвэл Батмөнх даян хаанаас нааш эзний цагаан гэрийг төвд төвлөрүүлэн дахиж байсан бөгөөд Бодь-Алаг хааны үеэс дахин зүүн баруун түмнээр салгаж дахих болгосон байна . Тэгэхэд нэг бүлэг шүтээн нь Ордост хоцорч үлдсэн бөгөөд түүний дотор өндгөн цагаан морины шүтлэгийг бэлтгэн дахиж байсан Хуучдын нэг бүлэг хүмүүс байжээ . Чингисийн их өчигт  “Өндгөн цагааныг чинь бэлдэн дахисан өлзийт найман отог Хуучин Цахар түмэн”  гэсэн үг байдаг. Үүнээс үзвэл түүнийг үе улиран дахиж ирсэн нь Цахарчууд болох ажээ.
Алтан ордны тайлга”-аас үзвэл өндгөн цагаан моръ гэдэг нь Чингис эзэний хүлэг унаа биш, Чингис эзэн гэгээн тунгалаг байхдаа шүтсэн хөх мөнх тэнгэрийн хувилгаан хүлэг хэмээсэн онгон шидит шүтээн моръ болох юм байна. Хожим нь түүнийг зүүнгар хошууны харъяанд байсан өнөөгийн Бардан ёоз ( Бүрдийн агуй ) гэгч Бор тохой нутаг ( Түмдийн талын )  онголон тавъж, хэдэн зуун жил тахиж иржээ ⑧. Умард Юаний үед Баруун түмнээс эрхлэж байсаи эзний цагаан гэрийн зуны улиралын нуурын их хуримд Цахад мянганы арван таван хэм, Хоньчин, Хуучид , Хэриэст арван хоёр хэм архи оноож байснаас үзэхэд тэд нилээд эрт Баруун түмний мэдэлд шилжсэн нь мэдэгдэж байна. Харин Цагаан сүлд, Алаг сүлд, Эш хатны шүтээн зэрэг бол Цахар түмнийг Манжид мөхөөгдөх үед сүлд шүтээнээ Манжаар талхиулахгүй гэж Ордост үлдээсэнийг Ордосын Ренчин жонон нар хүлээн авч тохинуулан суулгасан хэрэг болох юм. Гэвч Алболодын хойч үеийн мэдэлд орсон Хуучид болон Зүүн гар хошууны Хуучид бол Хуучидын тун жижг хэсг юм. Хуучид бол Цахарын үндсэн аймаг болсны хувьд бусад отгийг бодвол хамгийн хүчирхэг нь байжээ. Тиймээс зүүнш нүүснээс хойш Хуучид аймаг дээр дарайсан хүдэн өөрөө хаан суусан билээ .
Зүүнш нүүснээс хойш Хуучид аймаг одоогийн Ляонин мужийн Жан Ү  шяниас баруунш Фү  Шин  орчимоор мал малжин аж төрж байжээ. Дарайсан хүдэн хаан таван хөвгүүнтэй, Их хөвгүүн нь Түмэн, хоёрдугаар хөвгүүн нь Жонду турал гэдэг, Дарайсан хүдэнээс хойш Түмэн хаан суурин залгамжилж дараа нь Буян цэцэн суурин залгамжлав . Буян цэцэнээс хойш түүний их хөвгүүн Мангас мэргэн тайж нас бараад байсаи болохоор түүний хөвгүүн Лигдэнг хүүхэд байхад нь хаан өргөмжлөв. Хятад судар бичигт Лигдэн болоод түүнний дүү Цогт хун тайжийн цэргийг гурван түм гэдэг бөгөөд үүнд Түмэн хааны бусад дүү нарын цэрэг хийгээд Цахарын бусад отгийн цэргийг багтаагаагүй юм . Иймд Лигдэн хааны өөрийнх нь эзэмшил дахь цэрэг нь мөн Хуучид голдуу байх естой . Гэтэл Шилийн голын чуулганы Хуучид хоёр хошуу бол Түмэн хааны дүү Жонду туралаас удамласан болохоороо Лигдэн хааны харъяан дахь Хуучидаас ялгаатай юм . Tэд бол зөвхөн Хуучид аймгаас салж гарж ирсэн Хуучидын нэг хэсэг л тэдий юм . Иймээс өнгөрсөнд Шилийн голын чуулганыхан Хуучдыг хошигнож ярихдаа “Хуучдийн хуудас, Хув ямааны зайдас” гэж хэлдэг нь үүнээс болсон юм. Монголчууд Цахарыг хөгшин хув ямаагаар зүйрлэж ямаан Цахар гэж зүйрлэн өгүүлдэг бөгөөд Үзэмчин, Сөнөд зэрэг бусад аймаг отгийг үхэр Үзэмчин , үхэр Сөнөд гэж зүйрлэн хэлдэг байсаи юм. Тэгэхлээр Хуучид бол Цахарыг бүрэлдүүлсэн гол аймаг угсаа болох  тул бас ямаан Хуучид гэдэг бөгөөд Шилийн голын чуулганд багтсан Хуучдын хоёр хошууг зөвхөн энэхүү ямааны  “зайдас”-ын төдий гэж хэлдэг нь тэд бол Хуучдын гол болох бүрэлдэхүүн биш , зөвхөн Хуучдын тасархай төдий гэсэн утгыг гаргаж хэлсэн үг болох юм . Цахарын түүхэнд ажиглалт хийвэл ер нь Лигдэн хаанаас хагацан салж Манж буюу Халх , Хорчин зэрэг аймгийг түшсэн нь чуулганд харъяалагдах засаг хошуу хэмээж, Лигдэн хааныг дагаж мөхөөгдсөн нь Цахарын бүрэлдэхүүн хэсг болгосон учир Хуучдын ихэхэн хэсэг нь Цахарын дотор уусан шингэсэн байна. Цахарын гол бүрэлдэхүүн хэсэг болох Хуучидын мөр сургийг хайн сүвэгчлэхэд ийм байна .

зүүлт тайлбар :
① Вада Каюси” Цахар аймгийн улиран хувиссан ануу “, ” Монголын төв аймаг цахарын түүхийн материал ” ), Содномжомцоогийн орчуулга , Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо , тал 351, 991 он
② Булагийн хянаж харгуулсан” Хаадын үндсэн хураангуй алтан товч ” 185 тал , Цойжигийн тулган хянаж хэвлүүлсэн Лувсанданзаны” Алтан товч ”  тал 620
③ Алболодыг монгол тулгар бичигт Арболод, Алболод, Элболод, Ал бухуура, Арбухуура гэх мэт oлон янзаар бичиж байна .
④ Хуучдыг Мин улсын сударт 好阵,  好城 гэх мэтээр бичдэг. Ер нь Монгол аймаг буюу хүнний нэрийг xятад бичиг сударт янж бүрээр тэмдэглэсээр ирсэн. Ииймээс энд өгүүлж байх 哈不慎гэдэг нь мөн Хуучин гэсэн үгийн өөр нэг зүилийн бичлэг төдий болно .
⑤ “Эрдэнийн товч” , Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо , тал 395, 1980 он
⑥ Ж.Чамбай “Цахар отгийн тухай шинжлэл”, “Монгол хэл утга зохиол”- ын 1-р хугацаа , тал 69, 2003 он
⑦ Лиү  Жинь Сүө нар “Монгол үндэстний нэвтэрхий түүх”  тал 938
⑧ Сайнжаргал, Шаралдай  “Аалтан ордны тайлга” ,Үндэстний Хэвлэлийн Хороо, тал 258, 1983 он

ирэлт:www.ulaaq.com