Ляо Нин Мужийн Фүшины Монгол Өөртөө Засах Жөү-Гийн Монгол Эм Эмнэлгийн Тухай


Ляо Нин мужийн Фүшины монгол өөртөө засах жөү-гийн монгол эм, эмнэлгээ нь 2700 гаруй жилийн түүхтэй юм. Энэхүү нутгийн эмнэлгийн дээд сургууль урьд хожид 4000 гаруй нэрт эмч хүмүүжүүлэн сургаж, тэдний олонх нь Хятадын зүүн хойдын гурван муж, Өвөр Монгол, Төвд болон Хөхнуур, Шиньжаан зэрэг гаруудаар тархаж, монгол эмнэлгийн үйлсийг уламжлан хөгжүүлэхийн төлөө чармайн зүтгэж явна. Ийнхүү Фүшинь монгол өөртөө засах жөү нь монгол эмнэлгийн голомт орон гэсэн сайхан нэрийдэлтэй юм.
Хэдэн мянган жилийн түүх соёлтой монгол эмнэлгийн рид шидийг уламжлан бадруулж яваа Фүшины монгол эмнэлгийн судлах газар нь 1978 онд анх байгуулагдаж 1981 онд жинхэнээр ашиглалтад орсон байна. Уг монгол эмнэлгийн судлах газар байгуулагдсан 30 жилийн турш, Ляо Нин муж, Фүшин хот, Фүшин сяны намын хороо засгийн газар жич хамаа бүхий салбаруудын халуун дэмжлэг доор эл талын ажил үйлс нь асар их хөгжиж, аж ахуйн орлог нь 2007 онд 2.6 сая төгрөг байснаасаа  2011 он болоход 42 сая төгрөгт хүрч, 2012 он болоход аж ахуйн орлог нь 50 сая төгрөгийг давж, дөрвөн жил дараалан түүхэн шинэ тэмдэглэлийг үүдсэн байна.  Фүшины монгол эмнэлгийн судлах газар нь одоогоор Ляо Нин мужийн цорын ганц монгол эмнэлгийн судлал, монгол эмнэлгийн хороо, монгол эмнэлгийн тусгай мэргэжлийн сургууль, монгол эм найруулах төв, монгол эмнэлгийн онцлогт таван заслын эрүүлжилийн төв зэрэг таван нэгийг бүрдүүлсэн цөөн тоот үндэстний эм, эмнэлгээ эрүүл хамгааллын нэгж болжээ. Одоогоор Фүшины монгол эм, эмнэлгийн судлах газар нь бүх улсын “голдлоготой үндэстний эмнэлгийн хороо”-г бүтээн байгуулах нэгж болж,  Фүшины монгол эмнэлгийн дээд сургуулийн тусгай ангийг эрхлэх нэгж, Ляо Нин мужийн монгол эм, эмнэлгийн нийгэмлэгийн түшиг нэгж, ӨМ-ын Үндэстний их сургуулийн монгол эм, эмнэлгийн дээд сургуулийн заан сургах эмнэлгийн хороо, Да Ляны Үндэстний их сургуулийн амь насны дээд сургуулийн заан сургах суурин газар болсон байна. Фүшины монгол эм, эмнэлгийн судлах газраар төлөөлүүлсэн монголжины монгол эм, эмнэлгээ нь 2009 онд Ляо Нин мужийн бодисын бус соёлын өвөөр үнэлэгдсэн мөртөө уг судлах газар нь бас урьд хожид Ляо Нин мужийн шинжлэх ухаан мэргэжлийн давшилтын нэгдүгээр дэсийн шагнал, гуравдугаар дэсийн шагнал болон   Ляо Нин мужийн байгалийн шинжлэх ухааны үр бүтээлийн хоёрдугаар дэсийн шагнал, гуравдугаар дэсийн шагналыг олон удаа тосжээ.
Фүшины монгол эмнэлгийн тусгай мэргэжлийн сургууль нь 1944 онд буй болж, 50 жилийн турш 2000 гаруй нэрт монгол эмч болон монгол эм найруулах болон сувилагчийн тусгай мэргэжилтнийг хүмүүжүүлэн гаргажээ. Тэрээр Монгол эм найруулах төвдөө уламжлалт эм найруулах тасаг, талах эм найруулах тасаг зараг 5 төрлийн 41 зүйлийн монгол эмийг найруулан үйлдвэрлэж байна.
Фүшины монгол эмнэлгийн хороо нь хүчир төвөгтэй өвчнийг эмнэн засах, удаан чанартай  өвчнийг эмнэн засах зэрэг олон төрлийн өвчнийг эмнэн засах талаар улсын дотоод гадаадад нэр алдаршиж, хүмүүст “үндэстний молор эрдэнэ, эм, эмнэлгийн соргог цэцэг” хэмээн үнэлэгджээ.

Фүшины монгол эмнэлгийн судлах газрын дарга Тао Шүш

(2013.01.09МЭДЭЭ)