Монгол Улсын Шуа “Ганжуур”, “Данжуур”-Ын Хэвлэмэл Бүрэн Эхийг Зална


Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 16.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд болно.

Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлэх бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлнэ. Үүний дараа “БНХАУ болон ӨМӨЗО-нд “”Ганжуур, Данжуурыг судалсан судалгааны тойм” сэдвээр ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрхээлэнгийн судлаач доктор Шонхор, “Монгол улс дахь Ганжуур, Данжуурын судалгааны тойм” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Ч.Отгонбаатар нар илтгэл тавина. Улмаар ШУА-ийн Нэгдсэн номын санд байрлуулсан Ганжуур, Данжуурын хэвлэмэл бүрэн эхтэй танилцах юм.