Өвөрмонголын “Мөнх Гал” Компани Болон Шуа-Ийн Хэл Зохиолын Хүрээлэн Компьютерийн Фонтыг Ашиглах Гэрээ Байгуулжээ


2016 оны 6 дугаар сар 6-ны өдөр Өвөрмонголын “Мөнх гал” компани болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн Хөх хотноо компьютерийн фонтыг төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгууллаа. “Мөнх гал” компанийн захирал Батсайхан, академич Л.Болд нар хоёр талыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурлаа. “Мөнх гал” компани өөрийн оюуны эрхтэй компьютерийн фонт “menksoft 2012”-ыг Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн онлайн толь бичгийн вэб сайт www.mongoltoli.mn дээр төлбөргүйгээр хэрэглүүлэх эрхийг олгожээ. Тус гэрээг байгуулсан нь Өвөрмонголын “Мөнх гал” компани болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран ажиллах үйл ажлын эхлэл болжээ.