Монгол Хэлний Хоршоо Үгийн Бүтэц, Утгын Судалгаа


Р.Сарангэрэл

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 3367

Хамгаалсан он: 2016

Монгол хэлний хоршоо үг утгыг ерөнхийлөх, утгын хүрээг тэлэх, найруулгыг тэгш хэмт, сонсголонтой болгох, юмс үзэгдлийн учир шалтгааны холбоог тусгах ухагдахуун хоорондын харьцааг илэрхийлэх, монгол үндэстний сэтгэлгээний хэв шинж (соёлын дүр зураг)-ийг тусгасан үгийн сан өгүүлбэр зүйн дундын нэгж юм. Мөн монгол хэлний хоршоо үг монгол үндэстний ертөнцийг үзэх цогц ойлголтын хүрээнд бүтэж, үгийн сангийн хөгжил хувьслын нэг илрэл болно.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642