Орчин Цагийн Монгол Хэлний Үг Бүтээх Дагаврын Байрлалын Судалгаа


Ж.Ганбаатар

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 3383

Хамгаалсан он: 2016

Монгол хэл бол угтвар, оруулбар байхгүй, язгуураас хойш нэг чигийн харьцаанд үг нь бүтэж, хувилдаг залгамал хэл билээ. Язгуурын араас угсран орох залгавар бүтээврүүд нь үгийн бүтцэд эзлэх өөрийн байр, хэлний тогтолцоонд гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Тиймээс үгийн бүтэц дэх бүтээврүүдийн байрлалыг дураар өөрчилж болдоггүй. Гэвч сүүлийн жилүүдэд харь хэлний үг хэллэгийг хуулбарлан орчуулах, ялангуяа нэр томьёо оноохдоо монгол хэлний үг бүтэх дотоод зүй тогтол, дагаврын байрлалын тогтолцоог зөрчиж үг үүсгэх болжээ. Үгийн бүтэц бүрэлдэхүүнд орж байгаа бүтээврийн шинж, онцлогийг тодруулж ангилахад үгийн бүтэц хувьслын ерөнхий систем, түүнд тухайн бүтээврийн эзлэх байр, харьцаа туйлын чухал байдаг ч монгол хэлний үг бүтээх дагаврын байрлалыг тусгайлан судалсан эрдэмтдийн бүтээл тун цөөн байна. Үгийн бүтэц дэх дагаврын байрлалыг шинжилж судлах нь шинэ үг бүтээх, нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс зөв оноон тогтоох гол шалгуур болох бөгөөд дагаврын байрлалыг нарийвчлан судалснаар зөв бичих дүрмийн зарим маргаантай асуудлыг шийдэхээс эхлээд хэлний бүтцийг компьютерт таниулах, монгол хэлний төрөл бүрийн цахим программ (хэрэглээний болон судалгааны) зохиох зэрэгт онцгой ач холбогдолтой, өргөн ухагдахууны эхлэл юм. Орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагаврын байрлалын судалгааг монгол хэлний томоохон толь бичгүүд, Монгол уран зохиолын дээжис (108 боть)-ийн үгийн санг нэгтгэсэн 50 мянга орчим үүсмэл үгтэй сан хөмрөгт түшиглэн хийжээ.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642