Орчин Цагийн Монгол, Франц Хэлний Эгшиг Авиаг Туршилт Авиазүйн Аргаар Зэрэгцүүлэн Судлах Нь


С.Булгантамир

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 3385

Хамгаалсан он: 2016

Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг даган хэлний үзэгдэл, түүний мөн чанарыг судлахад мөн, ерөнхий хэлшинжлэл (linguistics), цахим хэлшинжлэл (computational linguistics), зэрэгцүүлсэн авиазүй, авиалбарзүй (comparative phonetics and phonology) зэрэг олон салбарт туршилт авиазүйн судалгааны үр дүнг ашиглаж байна. Нөгөөтэйгүүр, 1990-ээд оноос хойш цаг үеийн шаардлагаар хэсэг зуур зогсонги байдалд орсон тул монгол хэлний туршилт авиазүйн судалгааг дахин эхлүүлэх, гүнзгийрүүлэн хийх шаардлагад үндэслэн бид орчин цагийн монгол, франц хэлний эгшиг авиаг туршилт авиазүйн аргаар (acoustic analysis) зэрэгцүүлэн (contrastive), хоёр хэлний авиазүйн зарим онцлог шинжийг тодорхойлох энэхүү судалгааг хийлээ. Эл судалгааны ажил нь монгол, франц хэлний эгшиг авиаг акустикийг анх удаа зэрэгцүүлэн судалж буйгаараа шинэлэг ажил, мөн зэрэгцүүлсэн хэлшинжлэлд туршилт авиазүйн байр суурийг тодорхойлохыг оролдсоноороо дараа дараагийн судалгаанд онол, аргазүйн хэрэглэгдэхүүн болох боломжтой.
Орчин цагийн монгол, франц хэлний эгшиг авиаг дуун ухааны үүднээс зэрэгцүүлэн шинжилж, хоёр хэлний эгшиг авианы мөн чанар, онцлог шинжийг тодорхойлсноор зэрэгцүүлсэн авиазүйн судалгаанд нэмэр оруулах зорилгоор:
• Онолын үндэслэл, тулгуур ойлголтуудын талаарх судалгааны бүтээлтэй танилцах,Туршилт авиазүйн судалгаа нь уламжлалт авиазүйн ололт амжилтыг туршилтын аргаар батлах, эдүгээ ч нарийвчлах шаардлагатай үзэгдлийг нягтлах, гадаад хэл заах, сурахад (foreign language learning and teaching methodology) онол практикийн чухал ач холбогдолтой.
Судалгааны ажил удиртгал, гурван бүлэг, дүгнэлт, номзүйгээс бүрдэнэ.
• Орчин цагийн монгол хэлний халх аялгууны эгшиг авианы өгөгдлийн сан байгуулах,
• Орчин цагийн монгол хэлний халх аялгууны эгшиг авианы формант, өнө, хүчдэлд тоон ба чанарын шинжилгээ хийх, эдгээр дуун ухааны онцлог шинжид нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох,
• Орчин цагийн монгол, франц хэлний эгшиг авиаг туршилт авиазүйн аргаар зэрэгцүүлэн судлаж, хоёр хэлний онцлог хийгээд нийтлэг шинжийг тодорхойлох зорилт тавилаа.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642