“р.чойном Л.чулуунбаатрыг Судлах Нь” Эрдэм Шинжилгээний Илтгэл Боллоо


Ог гарчиг нь: Л.хашбаатар: “Чойном эр хүн байлгүй яах вэ тэр бол сайн эр хүн” 

6e0bef5aaed14691be4b2d653276dbf6

Солонгод Л.Хашбаатар докторын “Р.Чойном Л.Чулуунбаатрыг судлах нь” эрдэм шинжилгээний илтгэл, мөн түүний судалгааны шинэ бүтээл “Р.Чойном Л.Чулуунбаатар” номын нээлт 5-р сарын 8-нд Хөххотноо боллоо.

Солонгод Л.Хашбаатар 1994-1997 онд Монгол улсын шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд “Яруу найрагч Ринчиний Чойномын амьдрал уран бүтээл” сэдвээр докторын зэрэг хамгаалж, олон жилийн туршид Чойномыг уншиж судалж ирсэн хүний нэг.
Харийн Ордос хотын Отогын өмнөд хошууны уугуул, яруу найрагч, Л.Чулуунбаатар агсан түүний хайрт ах нь байсан юм.

“Энэ хоёр хүний тухай ярья гэж олон жил зүтгэсэн хүсэл маань биелж, өнөөдөр энэ хоёр хүнийг харьцуулж судалсан эхний бүтээлээ гаргаж байгаадаа баяртай байна. Чойномыг яруу найргийн дөртэй болгон амлуулсан бол Л.Чулуунбаатар яруу найргийг дуу хөгжмийн айзмаар цалгиулсан” гэж тэрээр илтгэлдээ ярьж байлаа. Ийнхүү та бүхэнд Солонгод Л.Хашбаатар докторын “Р.Чойном Л.Чулуунбаатрыг судлах нь” сэдвээр хийсэн илтгэлийг бүрэн утгаар нь хүргэж байна.

/Өвөр Монголын радио телевиз хорооны сурвалжлагч Нандир Амжилт/