“монголын Эртний Нүүдэлчдийн Зэр Зэвсэг (Нтө Ii Мянган Жил-Нтө Iii Зуун)” Нэгэн Сэдэвт Бүтээл Хэвлэгдлээ


ee68a9df1200997b07be8fb0bbdb9f29_M

Тус хүрээлэнгээс хэвлүүлж буй “Монголын археологийн шинэ судалгаа” цувралын II боть болон хэвлэгдсэн “Монголын эртний нүүдэлчдийн зэр зэвсэг (НТӨ II мянган жил-НТӨIII зуун)” нэгэн сэдэвт бүтээлд эртний нүүдэлчдийн зэр зэвсгийн холбогдолтой бүхий л материалууд, хадны зураг болон буган хөшөөнөө дүрслэгдсэн зэвсгийн дүрслэлүүдийг татан хамруулж, хөрш зэргэлдээ бүс нутгийн бусад соёлуудтай харьцуулж, тэдгээрийн соёлын хамаарлыг тогтоон, хүрэл, түрүү төмөр зэвсгийн үеийн дөрвөлжин булшны соёл,хиргисүүр ба буган хөшөөний соёл, чандманийн соёлт эртний ард түмний цэргийн зэвсгийн иж бүрдэлийг археологийн бодит баримтанд тулгуурлан сэргээн гаргаж, тэдгээр соёлуудын зэр зэвсгийн нийтлэг болон онцлог тал, уламжлал хувьсал, хөгжлийн зүй тогтлыг тодруулан гаргажээ.

Уг суурь судалгааны бүтээлийг евразийн эртний нүүдэлчин ард түмний зэр зэвсгийн түүхийг сонирхон судлагч хэн бүхэн, мөн түүх, археологи, угсаатны зүйн чиглэлээр суралцаж буй оюутан, магистрант, докторант нар гарын авлага хэлбэрээр унших, ашиглах боломжтой юм.