Монголын Нууц Товчооны Үг Хэллэгийн Тайлбар


img_resizer

“Монголын нууц товчоо” нь түүх, утга зохиолын хосгүй дурсгал төдийгүй дунд үеийн монгол хэлний чухал баримт билээ. Тиймээс дотоод, гадаадын эрдэмтэд уг бүтээлийн хэлийг авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, үгийн сан, нэр томъёо зэрэг хэлний бүхий л түвшний хүрээнд судлан шинжилсээр иржээ. Эдгээр бүтээл нь тухайн үеийн монгол хэлний байдлыг тодорхойлон гаргаж монгол хэлний хөгжлийг тодруулахад төдийгүй уг зохиолын утга агуулгыг бүрэн гүйцэд, үнэн зөв ойлгоход чухал ач холбогдолтой юм. Иймд бид энэ удаа эрдэмтэн Ш.Гаадамбын 1990 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчоо: Худам (язгуур эртний) монгол бичгээр монгол бичиг, утга судлалын үүднээс төсөөлөн нягталж сэргээсэн эх, тайлбар (Уб, 1990, 423 х) хэмээх бүтээлээс үг, хэллэгийн тайлбарт зориулсан хэсгийг нь тусгай толь бичиг болгон дахин хэвлэж байна. Зохиогч “Монголын нууц  товчоо”-г ийнхүү худам монгол бичгээр төсөөлөн сэргээн 691 үг хэллэгт тайлбар хийхдээ уг зохиолд тохиолдох дарааллаар нь дэсэлснийг монгол кирилл бичгийн дараалалд оруулж, хуучин дэс дарааллын цэсийг толины төгсгөлд хавсаргасан болно.