Синьхуа Агентлагийн Монгол Сайтын Нээлтийн Үйл Ажиллагаа Болов


12-р сарын 8-нд Өвөр Монгол зочид буудалд Синьхуа агентлагийн монгол сайтын (www.mongolian.news.cn )нээлтийн ёслол болж үйл ажиллаагаа албан ёсоор эхлүүлснээ тунхаглав.

Синьхуа агентлагийн Монгол сайт тус агентлагийн мэдээ мэдээллийн хамгийн том эх сурвалж гэгддэг Синьхуа сайтын арван хоёр дахь хэл, гурав дахь цөөн тоот үндэстний бичгээр нээгдсэн сайт юм. Синьхуа монгол сайт “Хятад улсыг сурталчилж, дэлхийг мэдээлэх” зорилтоор, хамгийн шинэ мэдээ мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол уншигчдад хүргэх юм. Тус сайт гадаад дотоодын чухал мэдээ, улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, нийгмийн амьдрал, эрүүл мэнд, найр наадам, монгол нутаг, алдартнууд, цэгээн сонор, зургийн цомог, видео нэвтрүүлэг зэрэг арваад булантай. Үүний зэрэгцээ томоохон хурал чуулган, иргэдийн амьжиргаанд туслах бодлого, олны анхаарал татсан асуудлын тухай тусгай мэдээлийг цаг тухайд нь уншигчиддаа хүргэх болно.

3aa859bdc02a4aa3a04a5dedf3269dec