Б.ринченгийн Монгол Аман Зохиол Судлалын Чиглэлээр Хэвлэгдэн Гарсан Цувралын Тухай


Өдгөөгийн “Аман зохиол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн хамгийн анхны 2 дугаарыг академич Б.Ринчен “Монгольские сказки”, “Монгольские пословицы”нэрээр1959 онд эрхлэн хэвлүүлжээ.Монгол аман зохиолын орчин цагийн судалгаа, шинжилгээний эхлэлийг тавьсан уг цуврал өнөөдөр XXXVI дугаар гараад байгаа бөгөөд төрөл зүйл агуулгын хувьд улам баяжсан, дотоод гадаадын аман зохиол судлаачдийн өгүүллийг багтаадаг, аман зохиол судлагчдын гарын авлага болсон, олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл болоод байна.

“Folklore Mongol” бүтээлийн тухай

Академич Б.Ринчен 1928-1936 оны хооронд аман зохиол судлах, цуглуулах ажлаар одоогийн Архангай, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгуудаар явахдаа нутгийн хүмүүстэй уулзаж, монгол аман зохиолын олон төрөл зүйлийг тэмдэглэн авчээ. Их эрдэмтэн тэрбээртэдгээр цуглуулсан хэрэглэгдэхүүнээ эмхэтгэн эрдэм шинжилгээний галигаар галиглаж ХБНГУ-д 5 ботиор хэвлүүлсэн байна. Эдгээр 5 боть бүтээлд монгол аман зохиолын төрөл зүйлээс тууль, үлгэр домог, ерөөл магтаал, зүйр цэцэн үг, оньсого зэргийг багтаажээ.

                   Доктор Ч.Заяасүрэн

 

/ Академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргасан “Эрдэм” сониноос/