Шинэ Номын Мэдээ – “Хүннүгийн Эзэнт Улс Ба Монголын Эртний Түүхийн Судалгаа. “


Хүннүгийн эзэнт улс ба монголын эртний түүхийн судалгаа. / Эмхт. Б.Батсүрэн.-УБ.:Соёмбо принтинг,2012.-644х.:Зур.-(ШУА-ийн Түүхийн хүрээлэн).-ISBN 978-99962-2-192-7.

Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын тулгар төрийн түүхийг үе улиран судлах, Төв Азийн нүүдэлчдийн иргэншил, Хүннү судлалыг урагш ахиулах зорилгоор Олон улсын томоохон эрдэм шинжилгээний хурлыг Түүхийн хүрээлэн голлон 2011 оны 8 дугаар сарын 26-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. “Хүннүгийн эзэнт улс ба Монголын эртний түүхийн судалгаа”сэдэвт энэхүү хуралд Монгол, Орос, Хятад, Герман, Франц, Солонгос, Япон, Унгар, Турк, Норвеги зэрэг орны 90 гаруй эрдэмтэн судлаач 76 орчим илтгэл хэлэлцүүлэв.
Энэхүү бүтээлд тавин долоон илтгэлийг эмхэтгэн оруулжээ. Эдгээр илтгэлийн дийлэнх нь анх удаа тус хурал дээр уншигдаж олны хүртээл болж байгаа нь ихээхэн онцлогтой ба Монгол, Төв Азийн эрт, дундад эртний нүүдэлчдийн түүх, соёлын судалгаа урагш ахиж дэвжихэд тустай хэмээн эмхтгэгчийн зүгээс үзжээ. Эмхтгэлд Хүннү болон Монголын эртний түүхийн асуудлыг хөндсөн түүх, археологи, антропологийн чиглэлийн судалгаанууд багтаж байгаа нь уншигч судлаачидад чухал бүтээл болжээ.

hvnnv_sudalgaa-219x300