Хүннүгийн Толь Бичиг


Хүннүгийн толь бичиг. / Эмхт. Ц.Төрбат;Ред. Д.Цэвээндорж.-УБ.,2011. -214х.-(Шинжлэх Ухааны Академи Археологийн хүрээлэн).

Энэхүү бүтээл нь Хүннүгийн түүхэнд холбогдох түүх, археологиийн судалгааны хэрэглэгдэхүүнүүдийг нэгтгэсэн томоохон хамтын бүтээл юм. Түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлууд, газар усны нэрс, түүхэн хүмүүс, Хүннүгийн дурсгалт газрууд, Хүннү судлалын ном бүтээлүүд, Хүннү судлаачид зэрэг Хүннүтэй холбогдох бүхий л мэдээллийг толгой үгийн дарааллаар эрэмбэлж тусгай өгүүллүүд болгон нийтлүүлсэн байна. Мөн хавсралт газрын зургуудыг багтаасны дээр сяньби, жужан, уйгур, түрэг зэрэг Хүннүгээс хойш Монгол нутагт төрт улсаа цогцлоосон улс гүрнүүдийн талаархи зарим өгүүллийг оруулжээ. Толь бичигт Хүннүгийн түүхийн үндсэн сурвалж бичгүүд, түүний дотор хятад хэл дээрх түүхийн сурвалжууд болон археологийн сурвалжуудын талаар товч тодорхой оруулсан байна. Мөн дээрх сурвалжуудад үндэслэн Хүннүгийн түүхийн голлох үйл явдлууд, тэдний түүхэн газар нутаг, түүхэн зүтгэлтнүүдийг тодруулан үзүүлжээ.
Мөн Хүннүгийн бие даасан өвөрмөц урлагийг илэрхийлэх гол гол археологийн дурсгал олдворуудыг оруулсан байна. Түүнчлэн Хүннүгийн соёл, шашин, зан үйл, аж ахуй, эдийн засгийн үндсэн асуудлуудыг нэлээд дэлгэрэнгүй байдлаар өгүүлсэн нь сурталчилгаа танин мэдэхүйн төдийгүй судалгаа шинжилгээний ач холбогдолтой бүтээл юм.

5