Ц.алтангэрэлийн “Орчин Цагийн Англи Монгол Холбоо Үгийн Толь Бичиг” Ном Хэвлэгдэн Гарлаа


Мэдээлэл технологийн энэ эрин зуунд дэлхий дахины хэл аль хэдийн болсон Англи хэлний байнга өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд бага боловч нэмэр хандив болох үүднээс энэхүү Орчин цагийн Англи Монгол холбоо үгийн толь хэвлэгдэн гарч нийтийн хүртээл болоход бэлэн болсон ба Англи хэл сурах, дуун хөрвүүлэг үйлдэх, судалгаа шинжилгээ хийх хүмүүст энэхүү бүтээл маань нэн тустай байх болно.

Энэхүү толь бичиг нь урьд өмнө манайд гарч байсан бусад Англи Монгол толиудаас бүтэц зохиомж, орчуулгын оноолт, арга зүй, зарчим, эш татсан жишээ, холбоо үг, тайлбар зэрэг нилээд зүйлээр ялгаатай хийгдсэн орчин цагийн Англи Монгол холбоо үгийн анхны толь юм. Аливаа орчуулгыг оновчтой сайн хийхийн тулд өгүүлбэрийн доторхи холбоо үгийн нарийн ялгамж утгыг зөв сонгож тавих шаардлагатай байдаг. Нэгэн зүйл утга санааг ондоо хэлбэрээр илэрхийлдэг үгс хичнээн элбэг байдгийг хэрэглэгч нар энэ толиноос мэдэж авч болно.

Тэрчлэн элбэг давтамж бүхий өргөн хэрэглээний холбоо үгийг аль болох ихээр хамран оруулахыг хичээсний дээр нийгэм, эдийн засаг, бизнес, санхүү, түүх, соёл урлаг, хөдөө аж ахуй зэрэг шинжлэх ухааны бүхий л салбарт зориулан бичигдсэн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл, мэдээ, мэдээллийг орчуулахад энэхүү толь мөн их хэрэг болох нь дамжиггүй.

altanegrelnom

ТУС ТОЛЬ БИЧГИЙГ:

-ИХ ДЭЛГҮҮРИЙН НОМЫН ДЭЛГҮҮР

-3,4-Р ХОРООЛЛЫН ”НОМИН ЭЛЕКТРОНИКС” ДАХЬ НОМЫН ДЭЛГҮҮР

-“ИНТЕРНОМ” НОМЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН БҮХ САЛБАР

-“АЗ ХУР” НОМЫН ДЭЛГҮҮРИЙН БҮХ САЛБАР

-“МИР” НОМЫН ДЭЛГҮҮРИЙН БҮХ САЛБАР, /GRAND PLAZA, УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР, “АЧЛАЛ” ИХ ДЭЛГҮҮРИЙН ДООД ДАВХАРЫН “МИР” НОМЫН ДЭЛГҮҮРЭЭР ХУДАЛДAAЛЖ БАЙНА.