Нэрт Эрдэмтний Ойд Зориулсан Эрдэм Шинжилгээний Хурал Болно


subudkkk

БНУУ-ын 19 дүгээр зууны нэрт хэлшинжлэлч, дорно дахины болон монголын судлаач Балинт Габорын ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Өтвош Лорандын Их Сургууль, Унгарын Шинжлэх Ухааны Академид ирэх сарын 6-7 нд Будапешт хотноо зохион байгуулах гэж байна.

Тэрбээр 1844-1913 оны хооронд амьдарч байсан дэлхийн 30 хэл мэддэг, татар, турк, фин, орос болон бусад хэлээр судалгааны ажил хийдэг нэртэй эрдэмтэн байсан бөгөөд 1970-аад оны ихээр тэр үеийн Урга одоогийн Улаанбаатар хотод ирж монгол, манж хэл бичиг сурч бичиг судар цуглуулж хэлний зүй бичиж байжээ. Тухайн үедээ тэр хүний онолыг Унгарт хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд үүнээс болж эх орноо орхиж байсан удаа бий. Түүний маш олон бүтээл хэвлэгдээгүй үлдсэн бөгөөд эдгээр бүтээлүүд нь Унгарын Шинжлэх Ухааны Академийн номын санд үнэ цэнэтэй өв соёл болон хадгалагдан үлджээ.

Эрдэм шинжилгээний хуралд Унгарын Өтвош Лорандын Их Сургуулийн профессор Нито Иштван “Габор Балинт бол дорно дахин судлаач мөн”, проф. Бирталан Агнеш, “Габор Балинтийн 19 дүгээр зууны Халимаг болон халх монгол хэл, аман зохиолын бичлэг”, МУИС-ийн профессор Ж.Бат-Ирээдүй, “Монгол хэлний давтмал үг хэллэгийн утга судлалын асуудалд”, д-р Башки Имрэ, “Габор Балинтын Христ Татаруудын  хэлний байдал”, судлаач Оливэр Каполнаш “Габор Балинтын Манжийн үеийн шүүхийн талаарх судалгаа”, монгол судлаач Ракош Атилла “Габор Балинт ба 19 дүгээр зууны үеийн Унгар-Монгол хэлний хэлшинжлэлийн харьцуулсан судалгаа” зэрэг илтгэл хэлэлцүүлэх бөгөөд хурлын үеэр Унгарын ШУА-ийн Угсаатныи зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, монгол судлаач, д-р Давид Сомфай, Лазло Дэмэтэр нарын бүтээсэн түүний амьдралын тухай баримтат киног анх удаа үзүүлэх ажээ.(2013.10.23 МЭДЭЭ )

Ч.Нацагдорж