Монгол Хэлний Үгзүй, Үгийн Сангийн Суурь Судалгаа


Удирдагч: Д.Төмөртогоо

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 201300052

Тайлангийн төрөл: Сэдэвт ажил

Хугацаа: 2011 – 2013

Түлхүүр үгс: Монгол хэл, үгийн бүтэц, үгийн сан, зөв бичих дүрэм, хэл бичиг, этгээд үг хэллэг

Тухайн төсөл нь “Монгол хэлний үгийн бүтэц”, “Монгол хэлний үгийн сангийн судлал” гэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг бүр нь дэд сэдвүүдтэй болно. Монгол хэлний үгийн бүтцийн судалгаа нь хэлний цуваа цагийн судалгаа бөгөөд монгол хэлний хувьсал хөгжил, үг бүтэх ёс, үгийн гарал судлалд чухал ач холбогдолтой болсон бол үгийн сангийн судлал нь хэлний хам цагийн судалгаа бөгөөд орчин цагийн монгол хэлний зөв бичих дүрэм, зөв дуудах ёс, үгийн сангийн хувьсал өөрчлөлийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой болсон бөгөөд нийтийн эх хэлний боловсролд зориулагдсан юм.
Дэд сэдэв бүрийг бид реферат, түлхүүр үг, оршил, бүтэц, сэдвийн агуулга ба шинэлэг тал, үр дүн гэсэн дарааллаар бичиж гүйцэтгэсэн болно.

Үр дүн

1.”Монгол аман зохиолын тайлбар толь” (25 х.х)
2.”Монгол туулийн тархац-газарзүйн хэвшинж” (10 х.х.)
3.”Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг” (40 х.х.)
4.”Монгол аман зохиолын чуулган”-ы 4 боть (45 х.х.)
5.”Аман зохиол судлал” сэтгүүлийн III дугаар (45 х.х.)