Орос, Монголын Дөрвөд Ястны Хэл


Удирдагч: Л.Чулуунбаатар
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 201300074
Тайлангийн төрөл: Хамтарсан төсөл
Хугацаа: 2011 – 2013
Түлхүүр үгс: Монгол хэл, ойрд хэл, дөрвөдүүдийн хэл, авиан зүй, хэлзүй
Монгол улсын баруун хэсэгт амьдаан суух дөрвөдүүдийн авиалбар болон ОХУ-т байгаа Халимаг улсын дөрвөдүүдийн авиалбартай харьцуулахад Зүүн гарын хаант улсын бүрэлдэхүүнд байсан тэр үеийн дөрвөдүүдийн авиалбарын нэгдмэл хэлбэрээс нэг их зарчмын ялгаа гараагүй байна. Халимагийн дөрвөдүүдийн үгсийн сангийн бүрэлдэхүүнд орос, турк хэлний нөлөөгөөр зарим үг нутгийн аялгуугаар идээшин зохицож, зарим нэг үгс хэрэглээнээс гарсан тал байна. Жишээлбэл: хаш “каша” < орос “каша”. Монгол улсын дөрвөдүүдийн хувьд аялгуу болон зарим үгсийн сангийн үгс халх аялгуу болон үгсээр солигдох хандлагатай болсон байна. Ялангуяа Ховд аймгийн Дөргөн сумын дөрвөдүүд болон Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ногооннуур сумын дөрвөдүүд аялгуу болон үгсийн санд тийм зүйл ажиглагдаж байна. Гэхдээ аль аль нь ойрд аялгууны гол дэвсгэр сууриа болон эртний монгол хэлний үзэгдлийг хадгалсан суурь судлагдахууны үүргээ алдаагүй байна.
Үр дүн
1. Хээрийн судалгаан үндсэн дээр харьцуулсан судалгааны ном гаргах