Монголын Түүхийн Их Нэвтэрхий Толь/ Хэвлэлийн Эхээр/


Удирдагч: А.Очир
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 201300106
Тайлангийн төрөл: ШУТ төсөл
Хугацаа: 2011 – 2013
Түлхүүр үгс: Ази, Дорно, Монгол, эх сурвалж, баримт бичиг, харилцаа, соёл, аж амьдрал, гарал үүсэл, түүхийн үндсэн нэр томьеоны товьёог
Төслөөр шийдэгдэх шинжлэх ухааны асуудал: Төслийн хүрээнд буюу 4 жилийн хугацаанд Монгол орон монголчуудын тухай олон улсад хаана ч гарч байгаагүй системтэй мэдээллийг бий болгоход оршино.
Тухайн мэдлэгийн салбар дахь сэдвийн чухал болох нь: Даяаршлын эрин үед монголчуудад үндэсний ухамсар, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэн бэхжүүлэх эх орон ард түмнээ гэх үзэл санааг гүнзгий шаардлага улам өсч, өнөөгийн тулгамдсан асуудал болсон байна. Улс орнууд өөрийн бие даасан байдлыг ард иргэддээ ойлгуулах олон улсад сурталчлах болсон бол Монгол улсад монгол угсаатан, монголын түүхийн талаар нэвтэрхий толийн хэмжээнд нэг ч бүтээл байдаггүй нь ийм бүтээл эмхэтгэн гаргах шаардлагатайг тод харуулж байна.
Төслөөр шийдэгдэх асуудлын хүрээнд тавигдах тодорхой зорилт:
1. Эх орныхоо түүх соёлыг, дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр, байр суурийг өнөөгийн монголчуудад болон олон улсад зөв ойлгуулах, оюун санааны дархлааг монголчуудад бий болгох
2. Эх хэрэглэгдэхүүнийг ангилан төрөлжүүлж, түүхэн нэр томъёоны тайлбар бичих
3. “Монголын түүхийн нэвтэрхий толь” төслийн үр дүнг боловсруулах зэрэг болно.
Тавьсан зорилтын шинэлэг тал:
Түүхийн нэр томьёо, нэрийн тайлбар зэргийг цэгцлэн нэгэн мөр болгох. Төсөл хэрэгжсэнээр эх орны түүхийн шинжлэх ухаанд урьд гарч байгаагүй нэгэн дорвитой том бүтээл бий болно
Жич: Грантын үр дүнгээр боловсруулсан материалыг хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгөв.
Үр дүн
1. Монголын түүх, соёлын талаарх /800 мянган жилийн өмнөөс одоог хүртэлх/ бүрэн хэмжээний мэдээ, мэдээллийг багтаасан 10 боть, 400 х.х түүхийн нэвтэрхий толь гаргах
2. Тольд Монголын түүхийн нэр томъёо, үйл явдлыг бүхэлд нь хамарсан 10 мянга орчим өгүүлэл, 3000 мянган гаруй гэрэл зураг багтаах
3. Тольд Монголын овог аймгуудын үүсэл, тархац, төр, улсын товч түүх, байгууллага, тэдгээрийн үүсэл, үйл ажиллагааны талаарх мэдээллүүд оруулах