Алтайн Урианхай, Тува Нарын Угсаатны Зүйн Судалгаа


Удирдагч: Г.Золбаяр
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 201300115
Тайлангийн төрөл: Сэдэвт ажил
Хугацаа: 2011 – 2013
Түлхүүр үгс: Уламжлал, ёс заншил, овог отог, элкин, угсаа гарал, арга ухаан
Суурь судалгаа батлагдангуут жил, улирлын төлөвлөгөө гарган, тодорхой сэдвийн дагуу гүйцэтгэгчдэд хуваарилан өгч ажиллав.
Судалгааны явцад 70 х.х анхдагч материал цугларч уг материалыг эмхлэн цэгцэлж нэгтгэн “Алтайн урианхай тувагийн угсаатны зүйн анхдагч материалын цахим архив, бичмэл фондод цуглуулж тус төвийн сан хөмрөгт авав. Урьд өмнө алтайн урианхай тува судлалаар хэвлэгдэн гарсан ном, нэгэн сэдэвт бүтээл, өгүүллийг нэг бүрчлэн цуглуулж судалгааны тоймыг бичив. Алтайн урианхай тувагийн угсаатны зүйг 4 том бүлэгт хуваан авч судалгаа явуулсан болно. Үүнд: 1. Алтайн урианхай тувагийн түүхийн тойм бүлэгт урианхай нэр зүүгсэдийн угсааь хамаадал тархалт, Алтайн урианхайн засаг захиргааны зохион байгуулалт, урианхай тувачуудын овгийн тархалтыг анхдагч болон хоёрдогч эх үүсвэрээс дэлгэрэнгүй авч үзэв. 2. Алтайн урианхай тувагийн уламжлалт аж ахуй бүлэгт урианхай тувагийн уламжлалт аж ахуй болох мал аж ахуй, хавсарга аж ахуй болох ан агнуур мөн байгалиас түүн авч аж ахуйдаа хэрэглэж байсан ургамал, үр, багахан хэмжээгээр эрхэлж байсан газар тариалангийн уламжлалыг авч үзэв. 3. Эдийн соёл бүлэгт Урианхай тувачуудын гэр орон сууц, хувцас гоёл чимэглэл, оёдол хатгамал, хоол унд сав суулга, гэр зуурын гар үйлдвэрлэлийн талаар авч үзэв. 4. Оюуны соёл бүлэгт гэрлэлт, хуримын зан үйл, баяр цэнгэл тоглоом наадам, ардын аман зохиол, дуу хөгжим, бий биелгээ, шүтлэг бишрэл, мэдлэг бэлгэдлийн талаар авч үзсэн болно. Алтайн урианхай тувагийн угсаатны зүй суурь судалгааны хүрээнд 4 хүн магистрын диплом бичин хамгаалж, эрдэм шинжилгээний 15 өгүүлэл, 3 илтгэл хэвлэгдэж, нэгэн сэдэвт 3 бүтээл бичигдэж 1 товхимол хэвлэгдэн гарсан байна.
Энэхүү суурь судалгааны сэдэвт ажилд эрдэм шинжилгээний залуу ажилтнуудыг татан оролцуулж судалгааны арга зүйд сургах, анхдагч материал эмхлэн цэгцлэх, нэгтгэн дүгнэх, ишлэл авах зэрэг нарийн чимхлүүр ажилд суралцав.
Үр дүн
1.Алтайн урианхай, тува нарын угсаатны зүй” хамтын бүтээл
2.Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл
3.Эрдэм шинжилгээний тайлан