Монгол Нутаг Дахь Эртний Нүүдэлчид Ба Монголчуудын Угсаа Гарвалын Археологийн


Удирдагч: Д.Цэвээндорж

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 201300138

Тайлангийн төрөл: Сэдэвт ажил

Хугацаа: 2011 – 2013

Түлхүүр үгс: Угсаа гарвал, археологи

ШУА-ийн Археологийн хүрээлэн Монголын эртний түүхийн чулуун зэвсгийн үеэс хожуу дундад зууны үе хүртэлх бүх цаг үеийг хамарч, алс баруун хязгаараас зүүн хязгаар, хойд хилээс урд хил хүртэлх бүх газар нутгийг хамарсан өргөн хүрээтэй судалгааны ажлыг эрхлэн хийж буй цорын ганц байгууллага билээ. Монгол орны нутаг дэвсгэрт хадгалагдан байгаа чулуун зэвсгийн үеэс дундад зууны үе хүртэлх археологийн арвин баялаг дурсгалуудыг хайгуулын аргаар хайж, илрүүлэн шинжлэх ухааны эргэлтэд оруулах, шинжлэх ухааны судалгааны өнөөгийн түвшинд судлан шинжлэх, судалгааны ажлын үр дүнг тодорхой арга барилын үндсэн дээр боловсруулан хэвлэн нийтэлж, Монголын нэн эртний, эртний, дундад үеийн түүхийн судалгааг шинэ шинэ хэрэглэгдэхүүн, бодит олдвор, эд өлгийн зүйлс, мэдээ мэдээллээр баяжуулахад бидний судалгаа чиглэгдэнэ.

Үр дүн

1.”Монголын чулуун зэвсгийн судалгаа” (II боть)
2. “Монгол Алтайн археологийн дурсгалууд-2″ (Ховд аймаг. 60 х.х.) -
3.”Хүрэл, төмрийн үеийн нүүдэлчдийн зэр зэвсэг” (15 х.х.) -
4.”Тал нутгийн нүүдэлчид-Хүннү” зурагт цомог -
5.”Хүннүгийн нэвтэрхий толь” -
6. “Монгол Улсын нутаг дахь Уйгур улсын хот суурин” (11 х.х.) -
7. “Дундад эртний хот суурин ба худалдааны зам” (15 х.х.) -
8. “Олон гүүрийн голын дурсгалууд” (15 х.х.) -
9.Монгол-Америкийн хамтарсан биологи-археологийн судалгаа “Археологийн судлал” цувралын IV дугаар