Монголын Эртний Дуу, Хөгжмийн Ая Аялгууг Янинг Зурлагаар Тэмдэглэсэн Эгшиг Тэмдэглээсийн Судалгаа


Удирдагч: С.Соронзонболд

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 201400047

Тайлангийн төрөл: Сэдэвт ажил

Хугацаа: 2012 – 2014

Түлхүүр үгс: эгшиг, тэмдэглээ, хөгжим, дуу, ян-ег, судар, монгол

СУСХ-ийн эрдэмтэн судлаачид 2012-2014 онд “Эртний дуу хөгжмийн хэдэн зуун ая аялгууг уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах нь” сэдэвт суурь судалгааны ажлыг гүйцэтгэв. Судалгаанд СУСХ-ийн үндсэн болон гэрээт 7 эрдэмтэн, судлаач оролцов. Судалгааны ажлын хүрээнд Бурханы шашны хурлын эгшиг, аялгуунд холбогдох орос (5), англи (3), франц (1), монгол (7), түвэд (6) болон хятад (2)-ын судлаачдын судалгааны нийт 22 тулгуур бүтээлүүдэд анализ хийж, улмаар онол арга зүйн үндэслэл бүхий судалгааны арга зүй боловсруулж, СУСХ-ийн Эрдмийн зөвлөлөөр 2013 оны 3-р сарын 27-ны өдөр хэлэлцүүлэн батлуулж, мөрдөж ажиллалаа.
Судалгааны ажлын 1 дахь зорилгын 2, 3, 4 дэх зорилтот судалгааны үр дүнгээр “Ян-ег нь монголын уламжлалт хөгжмийн эгшиг тэмдэглээ мөн болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр МБШТөв, Гандантэгчэнлин хийд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШДС, СУИС-тай хамтран зохиов. Мөн төслийн удирдагч С.Соронзонболдын “Нарийн сайхан хээр дууны ян-егийг эгшиг тэмдэглэгээтэй харьцуулсаны учир”, төслийн багийн гишүүн Д.Даваасүрэнгийн “Эгшиг тэмдэглэгээг түлхүүрдэх боломж ба хэдэн мэдээний утга” сэдэвт илтгэлүүд нь 4 дэх зорилтын хүрээнд хийсэн судалгааны үр дүн байв. 3 дахь зорилтын хүрээнд хуучнаар Их хүрээ буюу одоогийн МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн могой жилийн өвлийн хуучин номын хурал (2014 оны 01 дүгээр сар), морь жил (2014 он)-ийн цагаан сарын их ерөөлийн хурлаас бичлэг хийж, сонгон авсан эгшиг, аялгуунуудыг МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн их унзад Д.Лхагвасүрэн, Шанхын Баруун хүрээний их унзад Д.Дамдинсүрэн нараар татуулан, мэргэжлийн студид бичлэг хийж 60 гаруй gb аудио урын сан бүрдүүлэв. Мөн ядам, дошгидын хурлын уншлагын эгшигийн гарал үүсэл, хөгжил, тархалтын талаар бичгийн сурвалжийн түвшинд судалгаа хийхийн зэрэгцээ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Бат-Эрдэнэ зуу хийд, Шанх баг дахь Баруун хүрээ зэрэг хийдээс Ладари, Маани эхлэл, төгсгөлийн гүр, Түгжэ дагнид, Маанийн түнжүр, Ум-яагийн хуучин зэрэг тэргүүтэй эгшиг тэмдэглэгээний шастир 11

Үр дүн

1. Хүрээ, хийдүүдэд хадгалагдаж буй янинг зурлагаар тэмдэглэсэн монголын эртний дуу, хөгжмийн сударыг нэг бүрчлэн зүйлчлэн ангилж, номзүй бүхий санг бүрдүүлж 25 хэвлэлийн хуудас эмхэтгэл гаргана;
2. Сударт тэмдэглэсэн янингийн зурлага дүрсийн эгшгийн өндөр нам, урт богино, хэм хэмнэлийн талаас нэг бүрчлэн тодорхойлж, янинг эгшиг тэмдэглээсийг унших түлхүүрийг боловсруулна
3. Эртний дуу, хөгжмийн хэдэн зуун ая аялгууг уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах нөхцөл нээгдэнэ.