Монголын Эртний Улсууд (Түүх, Соёл, Аж Ахуй)


Удирдагч: С.Өлзийбаяр

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 201400056

Тайлангийн төрөл: Сэдэвт ажил

Хугацаа: 2012 – 2014

Түлхүүр үгс: угсаа гарвал, уугуул нутаг, археологийн соёлын эртний үе шат, угсаатны үйл явц, өмнөд хүннү, түрүү монгол аймгууд

1. С.Өлзийбаяр, Б.Очир, Э.Уртнасан. “Нүүдэлчдийн аж ахуй, соёлын судалгаа (Салхитын амны хүннүгийн дурсгалт газрын судалгааны жишээн дээр)” УБ., 2015 (12 х.х)
МЭӨ III зуунаас хийгдэхээ больсонд тооцогддог скифийн соёлууд, түүнийг халж гарч ирсэн Уулын Алтай, Тувагийн нутгаар тархаж асан Буланкобийн морьт оршуулга, Саглын булшны баруун зүгт хандуулах ёс зэрэг зан үйлийн бүрдлүүдийн нийлэгжсэн хэлбэр Салхитын амны оршуулгын газарт тусгалаа олжээ. Хүннү соёл бүрэлдэхэд тус бүс нутгийн скифийн соёлыг тээгчид шууд оролцсон хэмээх таамаг дэвшүүлэх бололцоотой болж байгаагаар өмнөх судлаачдын дэвшүүлсэн эзэнт гүрэн байгуулагдсаны дараа Хүннүгийн соёлын нөлөө Уулын-Алтайд нэвтрэх болсон хэмээх үзэл баримтлалыг зарим талаар эргэн харах шаардлагатай болж байна. Эл бүтээл хэвлэгдсэнээр хүннүчүүдийн угсаатны үйл явцад өмнөх скифийн соёлын хүрээнийхэн оролцсон байж болохыг гэрчлэх бодит хэрэглэгдэхүүн нийлүүлэх шижлэх ухааны ач холбогдолтой болох юм. Тухайлбал, Монгол, Өвөрбайгалын нутгаар тархсан хүннүгийн “сонгодог” гэгдэх оршуулгын зан үйл бүхий булшны он цаг МЭӨ I зуунаас төдий л урагш гарахгүй байгаа нь сурвалжид нэр дурдагдсан хүннү аймгийн он цагаас ихээхэн зөрүүтэй байгаа болно. Иймээс судлаачид Говийн өмнө талаас буюу Зүүн хойд Хятадын нутаг Сяцзядяны соёлын дээд давхаргын, Умард хятадын Ордосын хүрлийн соёлуудыг үлдээгч скифийн үеийн аймгуудын дурсгалыг сурвалжид дурдагдсан хүннү буюу жинхэнэ нүүдэлчдийн хэмээн үзэх хандлага Орос, Хятадын эрдэмтдийн дунд давамгай байгаа бол Монголын голдуу судлаачид хүннүгийн уугуул нутгийг өнөөгийн монгол нутаг гэж үзэж байна. Тэд Монгол, Өвөрбайгалын нутгаар тархсан дөрвөлжин булшны соёлын эзэд хүннүгийн археологийн соёл бүрэлдэх үндэс болсон гэж үздэг билээ. Сүүлийн жилүүдэд дөрвөлжин булш хийгээд Говийн өмнөх аймгуудын үлдээсэн дурсгалын харилцан нөлөөлцлөлийн үр дүнд хүннүгийн оршуулгын соёл бүрэлдсэн гэж үзэх хандлага мөн гарав.
2. Б.Батсүрэн. “Хүннү (түүх, угсаа гарвал, хэл)” нэг сэдэвт зохиол (12 х.х)
Монгол Улс, Төв Азийн бүс нутагт нүүдэлчдийн анхны эзэнт гүрэнг байгу

Үр дүн

1. “Түрүү монголчуудын овог, аймгуудын түүх”, 12 х.х нэг сэдэвт зохиол
2. “Хүннү (түүх, угсаа гарвал, хэл)”, 12 х.х нэг сэдэвт зохиол
3. “Нүүдэлчдийн аж ахуй, соёлын судалгаа (Хүннү, Сяньби, Жужан)” 12 х.х нэг сэдэвт зохиол
4. Эрдэм шинжилгээний өгүүлэл -12