Монгол Ба Гадаад Ертөнц (Монголын Дундад Ба Шинэ Үеийн Түүхийн Зангилаа Асуудлууд Xiii-Xx Зуун )


Удирдагч: Ц.Цэрэндорж

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 201400058

Тайлангийн төрөл: Сэдэвт ажил

Хугацаа: 2012 – 2014

Түлхүүр үгс: Монголын эзэнт гүрэн, гадаад ертөнц, Еврази, Монгол-Орос-Манжийн харилцаа, Орчин үежилт, түүхийн өв, Монголын түүх судлалын мэдээллийн нэгдсэн сан

1. Ц.Цэрэндорж, С.Цолмон, А.Пунсаг, Ц.Энхчимэг,Ц.Минжин, Л.Ганбат.“Монголын эзэнт гүрэн ба гадаад ертөнц” УБ., 2015 (24х.х)
Тус хамтын бүтээл нь Монголын эзэнт гүрний түүхийг цогц байдлаар гүнзгийрүүлэн судалж, шинээр үнэлэх оролдлого болно. Ялангуяа эзэнт гүрний дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө, нөлөөллийг урьд өмнөх судалгаа, сурвалжийн мэдээнд тулгуурлан, монголын эрдэмтдийн байр сууринаас дахин нягтлах, тодруулах, нэгдсэн үнэлэлт дүгнэлт өгөх зорилт тавьсан болно.
Тус хамтын бүтээлийг туурвиснаар Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтнож ирсэн үндсэн хүчин зүйл нэг нь Монголын төрөөс эдийн засаг, арилжаа худалдаа, шинжлэх ухаан, шашин шүтлэг, соёлын талаар явуулж байсан төрийн бодлого нь далайцтай, оновчтой, цогц байсны үр дүн гэдгийг шинжлэх ухааны үндэстэй тогтоохыг оролдов.
Монголын түүх, соёлын судалгаа, монголчуудын дэлхий дахинаа үзүүлсэн нөлөөг сурвалжийн мэдээнд тулгуурлан үндэслэлтэйгээр гаргах, шинжлэх ухааны шинэ мэдлэг бий болгоход тус хамтын бүтээлийн гол зорилго оршиж байлаа.
Түүх бичлэгийн хувьд Монгол хэлээр буй түүхэн сурвалжийн зэрэгцээ тухайн үед монголчуудтай харилцаж байсан хөрш зэргэлдээ улс түмнүүдийн түүх, зохиолд бичигдэн үлдсэн баримт мэдээг аль болох хамруулах байдлаар, орчин үеийн судалгааны шаардлагын түвшинд авч үзэв.
Мөн эзэнт гүрний түүхийн талаар хэвлэгдэж байсан судалгаануудыг нягтлан үзэхийн хамт сүүлийн үед хэвлэгдсэн судалгааны бүтээлүүдийн үр дүнг зохих ёсоор тусгасан болно.
Б. “Монгол, Орос, Манж: Түүх ба харилцаа” дэд сэдвийн хүрээнд:
2. С.Чулуун.“XVII зууны Орос-Монголын харилцаа (Оросын архивын баримтаар)” нэг сэдэвт зохиол(20 х.х)
Уг бүтээлд Монголын түүхийн сурвалжууд, хожмын түүхчдийн “албан” болон албан бус бүтээлүүдэд “гээгдсэн” асуудал буюу Манж Дайчин улсын эрхшээлд орохын өмнөх монголчууд ба умард хязгаарын харилцаа, тухайн үеийн монгол ноёдын амьдрал, нүүдэл, амьдралын хэв маяг, ноёд, лам нарын намтар, үйл ажиллагаа зэрэг асуудлыг Оросын архиваас шинээр илрүүлсэн баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан судалжээ.
XVII зууны Монголын түүхийг зөвхөн

Үр дүн

1.ё“Монголын эзэнт гүрэн ба гадаад ертөнц” хамтын бүтээл /24 х.х./, эрдэм шинжилгээний 20 өгүүлэл /20 х.х./
2. ХХ зууны Монгол: Нүүдлийн амьдралаас орчин үежилт рүү” хамтын бүтээл /20 х.х./, эрдэм шинжилгээний 21 өгүүлэл /20 х.х./
3. “Монгол, Орос, Манж: түүх ба харилцаа” хамтын бүтээл /20 х.х./, эрдэм шинжилгээний 20 өгүүлэл /20 х.х./
4. Гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 61 өгүүлэл хэвлүүлэх.