Дэлхийгээр Тархсан Монголын Соёлын Өвийн Судалгаа


Удирдагч: .

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 201400064

Тайлангийн төрөл: ШУТ төсөл

Хугацаа: 2013 – 2014

Түлхүүр үгс: хилийн чанад, соёлын өв, нүүдэл, үсэг,

Тус төслийн хүрээнд Хилийн чанад дахь Монголч эрдэмтэдийн намтар, бүтээлийн жигсаалтыг эмхэтгэн гаргахаар 24 эрдэмтэдийн ажил гүйцэтгүүлэн гэрээ байгуулсан болно.
Төслийн үр дүнд “Хилийн чанад дахь Монгол эрдэмтэдийн товч намтар, Монгол судлалын гол бүтээлүүдийн жагсаалтын гаргаж хоёр боть номоор хэвлүүлэн гаргалаа. Нийтдээ 25 орны 896 эрдэмтэдийн тухай мэдээлэл орсон болно.
Мөн түүнчлэн энэ төслийн хүрээнд хоёр ном хэвлэн гаргасан нь: 1 – “ХХ зууны Буриад зоны нүүдэл” номыг уйгаржин монголоос крилл үсэгнэ буулгасан
2- Ёшида Жүн Ижигийн бичсэн “Япон дахь Монгол судлал” номыг япон хэлнээс монгол хэлнээ орчуулан хэвлүүлэн гаргасан.
Гадаад дахь Монголын соёлын биет өвийн дурсгалуудын катологи хийж CD дээр хэвлүүлэн гаргасан болно.
Эдгээр нь Дэлхийн Монгол судлалын хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшинг бүрнээ илэрхийлэх хэрэглэгдэхүүн болж байна.

Үр дүн

1. “Монголч эрдэмтдийн бүртгэл судалгаа”
2. “Гадаад дахь Монгол судлалын төвүүдийн бүртгэл судалгаа”
3. “Дэлхийгээр тархсан монгол соёлын биет өв” бүртгэл, судалгаа, баримтжуулалт