Monthly Archives: March 2016


Академич Б.ринчений Хэвлүүлсэн Монгол Данжуурын Гарчиг

Докторант Ж.Ерөөлт Эдүгээ МҮТНомын санд хадгалагдаж буй Данжуур (Шастирын орчуулга) судар нь 226 боть бөгөөд Энэтхэг, Төвдийн эрдэмтдийн бичсэн их бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107839-н хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм. “Данжуур” гэдэг нь “Шаштирын орчуулга” гэсэн төвд үг юм. Энэ нь эртний Энэтхэг, Төвдийн эрдэмтэн бандид нарын […]


“Үгийн Утга Учир”-Ийн Үнэ Цэнэ

Доктор Т.Пүрэвсүрэн Нэрт эрдэмтэн, академич Ринчен гуай 1950 онд бичсэн “Үгийн утга учир” хэмээх өгүүлэлдээ “Бид цөм, монгол үгээр хэлэлцдэг. Тэгэхдээ, бид хэлээ мэддэг гэж хэлэлцдэг, боддог шүү дээ. Гэтэл бид, өөрийнхөө хэлний чухам хэчнээн үг мэддэг бол? гэж өөртөө асуулт тавьж болно.” /Ринчен Б. 1950. х.29/ хэмээн бичсэн цаг үеэс хойш үе үеийн эрдэмтэд […]


Монгол Хэл Шинжлэлийн Суу Билигт Их Эрдэмтэн

Хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор О.Самбуудорж Монгол судлалын бүхий л салбарт од болон гялалзагч, өв соёл, үндэстэн, уламжлал, түүхээрээ бахархах үзэл ухамсрыг дээдлэгч, монголчууд бидний оюун санааны их багш, монгол хэл шинжлэлийн суу билигт их эрдэмтэн Еншөөбү овогт Бямбын Ринчен монгол хэлнийхээ өв их эрдэнийг судалж 1956 онд Мажар улсад “Монгол бичгийн хэлний зүй” сэдвээр […]


Алтай Хэл Судлаач Бямбын Ринчен

Доктор Д.Уртнасан Алтай судлаач ба алтай хэл судлаач хэмээх хоёр ухагдахуун нь нэг нь нөгөөдөө багтах ч ойлгогдох хүрээ нь адилгүй. Их эрдэмтэн Бямбын Ринчен нь алтай судлаач, алтай хэл судлаачийн аль аль нь ч юм. Тэрбээр монгол хэл шинжлэлийн хилээс давж алтай бүлгийн олон хэлнүүдийн тухай судалсан гэхээс илүү монгол хэл шинжлэлийн хүрээнд алтай […]


Академич Бямбын Ринчен

  Доктор О.Шинэбаяр   Б.Ринчен бол монголын соёл, шинжлэх ухаан, утга зохиол урлагийн салбарт хэн нэгнийг аялдан дагалгүй, өөрийн гэсэн хэзээ ч үл балрам зам мөрөө гаргасан суут хүмүүн буюу нийгэм түүхийн цогц үзэгдэл юм. Учир нь тэрээр монголын уран зохиол, сэтгүүлзүй, хэлшинжлэл, нэр томьёо судлал, алтай судлал, монголын түүх судлал, угсаатны зүй, бөө судлал, […]


hvnnv_sudalgaa-219x300

Шинэ Номын Мэдээ – “Хүннүгийн Эзэнт Улс Ба Монголын Эртний Түүхийн Судалгаа. “

Хүннүгийн эзэнт улс ба монголын эртний түүхийн судалгаа. / Эмхт. Б.Батсүрэн.-УБ.:Соёмбо принтинг,2012.-644х.:Зур.-(ШУА-ийн Түүхийн хүрээлэн).-ISBN 978-99962-2-192-7. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын тулгар төрийн түүхийг үе улиран судлах, Төв Азийн нүүдэлчдийн иргэншил, Хүннү судлалыг урагш ахиулах зорилгоор Олон улсын томоохон эрдэм шинжилгээний хурлыг Түүхийн хүрээлэн голлон 2011 оны 8 дугаар сарын 26-30-нд […]


Хубилай Хаан Ба Түүнийг Залгамжлагчид

Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид. / Ред. Ц.Цэрэндорж., С.Чулуун. –УБ.:Адмон,2015.-256х.:Зур.-(Хубилай сэцэн хааны ойг тэмдэглэх Үндэсний хороо, Боловсрол,Соёл Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи,ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн).-ISNB 978-99973-0-729-3. Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг Монгол улс даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэг нь бидний толилуулж буй энэхүү каталог юм. Их хааны түүх намтар, өв соёлыг нэгтгэн […]

3-231x300

2-237x300

Монгол Гэр:тайлбар Толь

Баатархүү Б., Одсүрэн Д. Монгол гэр:тайлбар толь. / Хян.тох. Ж.Болдбаатар.УБ.:Адмон,2015.-282х.:Зур. (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн С. Бадатхатаны нэрэмжит угсаатан судлалын салбар, Монгол Улсын Соёл Урлагийн их сургууль).-ISBN 978-99973-0-536-7. ЮНЕСКО-д хүн төрөлхтний соёлын өвийг бүртгэн хамгаалдаг болсон. Үүний нэг нь Монгол гэр юм. Монгол гэр бол баттай эх сурвалжийн мэдээгээр монголчуудын эртний өвөг Хүннүгийн үеэс хэрэглэж ирсэн […]


Монголчуудын Соёлын Өв

Монголчуудын соёлын өв:Улаанбаатар, Санк-петербург хот дахь гар бичмэл ба архивын баримтын баримтын цуглуулга:Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2013 оны 4 дүгээрсарын 19-20-нд Санк-петербургт зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд. / Ред. С. Чулуун. -УБ., 2014. -244х.:Зур. -(МУ-ын ШУА Түүхийн хүрээлэн, Оросын ШУА Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн). -ISBN 978-99973-0-233-5. Энэхүү номонд МУ-ын […]

4-210x300

5

Хүннүгийн Толь Бичиг

Хүннүгийн толь бичиг. / Эмхт. Ц.Төрбат;Ред. Д.Цэвээндорж.-УБ.,2011. -214х.-(Шинжлэх Ухааны Академи Археологийн хүрээлэн). Энэхүү бүтээл нь Хүннүгийн түүхэнд холбогдох түүх, археологиийн судалгааны хэрэглэгдэхүүнүүдийг нэгтгэсэн томоохон хамтын бүтээл юм. Түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлууд, газар усны нэрс, түүхэн хүмүүс, Хүннүгийн дурсгалт газрууд, Хүннү судлалын ном бүтээлүүд, Хүннү судлаачид зэрэг Хүннүтэй холбогдох бүхий л мэдээллийг толгой үгийн дарааллаар эрэмбэлж […]