Daily Archives: 2015年7月1日


“монголчуудын Соёлын Өв: Гар Бичмэл, Архивын Баримтын Цуглуулга” Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал Болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн хамтран 2 дахь удаагаа зохион байгуулж буй “Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал 4 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 дугаар давхарын хурлын танхимд, хурлын […]


Туульсийн Үнэт Бичлэгүүдийг Хүлээлгэн Өглө

БНУУ-ын иргэн, дипломатч Л.Кадараас тус улсад ажиллаж буй Монгол Улсын элчин сайдын яаманд Монгол Улсын нэрт туульч Увхийн Батын хайлсан «Бум Эрдэнэ», «Далайн шар бодон», «Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ» гэдэг гурван туулийн бичлэгийг хүлээлгэн өгчээ. Уг бичлэгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны хөмрөгт хүлээлгэн өгөх ёслол 1 дүгээр сарын 26-ны өдөр ШУА дээр боллоо. […]


“монгол Судлалын Өгүүлэлүүд” Номын Нээлт Өнөөдөр Болно

Монголын эртний түүх, археологи, угсаатан судлалын шинэ үеийн нэртэй төлөөлөгч, авьяаслаг эрдэмтэн Гочоогийн Мэнэс агсаны “Монгол судлалын өгүүллүүд” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарчээ. Энэхүү бүтээл нь зохиогчийн 1985-2010 оны хооронд туурвиж дотоод, гадаадад нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл бөгөөд түүний шавь У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, Ц.Төрбат, Ц.Баттулга нар багшийнхаа гэгээн дурсгалд зориулан хэвлүүлсэн байна. Гочоогийн Мэнэс нь […]

f2387f_G_Menes_cover_20150212_x320

Монгол Хэлний Зөв Бичих Дүрмийн Талаар Ярилцав

Нийтлэлч: О.Эрдэнэцэцэг ШУА-иас зохион байгуулж буй “Эрдэмтдийн лекц”-ийн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор С.Энхжаргал Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэлний залуу багш нарт зориулан 3 дугаар сарын 12-ны өдөр лекц уншлаа. Лекцээр монгол хэлний зөв бичих дүрмийн талаар олон нийт, иргэдийн дунд байдаг зарим буруу ташаа ойлголтыг судалгаа, сургалтын явцад залруулах шаардлагатай байгаа талаар […]


Монголын Уран Зохиол Дахь Зориулал Шүлгийн Судалгаа

О.Ариунаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 3124 Хамгаалсан он: 2015 “МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ ЗОРИУЛАЛ ШҮЛГИЙН СУДАЛГАА” Уран зохиолын үндсэн төрлийн нэг яруу найраг нь хүмүүний ертөнцийг үзэх үзэл, үйл үүтгэл, сэтгэл санаа, сэрэл мэдрэмжээр өдөөгддөг үгийн урлагийн онцгой туурвил юм. Амьдралыг уран сайхны дүрээр тусгадаг нийгэмшсэн хувь бодгалийн ухамсрын нэг илрэл, гоо сайхан болоод танин […]


“саран Хөхөөний Тууж”-Ийн Нэгэн Монгол Эхэд Хийсэн Судалгаа

Ө.Оюунхүү Салбар: Нийгэм Улсын дугаар: 3140 Хамгаалсан он: 2015 Монгол хэл дээр: Удиртгал, үндсэн хоёр бүлэг, зургаан дэд бүлэг, ерөнхий дүгнэлт, ном зүй, хавсралт Нэгдүгээр бүлэг “Саран хөхөөний туужийн монгол эхийн тухай” 1.1. Зохиогчийн намтар, зохиолын тухай, 1.2.Орчуулагчийн товч намтар, орчуулгын онцлогийн тухай 1.3. “Саран хөхөөний тууж”, болон “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийн зохиолын харьцуулалт […]


Оюу Чихт Хан Хөвгүүний Тууж Оршив Зохиолын Судалгаа

А.Мөнхцэцэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 3162 Хамгаалсан он: 2015 “Oюу чихт хан хөвгүүний тууж оршив” зохиолыг Үнэхээр төрөлхт сайн хааны тууж оршив хэмээх өөр нэртэй боловч адил нэгэн зохиолтой харьцуулан бичвэрийн галиг, тайлбар болон нутгийн аялгууны үг хэллэгийн тайлбар судалгааг хийж, дурдсан хоёр зохиолын үгийн сангийн бүртгэл гаргасан. Энэхүү зохиолыг уран зохиолын судалгааны хүрээнд баруун […]


21f0880bc95a4ebfaf6a6cfc578acdae

“өндөрлөгийн Сувд” Дахь Монголчууд

ӨМ-ын хэвлэл мэдээллийнхний зохион байгуулж буй “Удмын алтан хэлхээ — Үүх түүх өв соёл ” сурвалжлага Сычуань мужид үргэлжилж байна. Сычуань мужийн Чэндү хот, Пан жи хуа хот, Ляншаны И үндэстний өртөө засах жөүд одоогоор нийт дөчин мянга гаруй монгол хүн аж төрж байна. Тэдний 60 хувь нь Ляншаны И үндэстний өртөө засах жөүгийн Ян […]