Monthly Archives: July 2015


Эгшиг Долоогоор Чуулдаг “монгол Хэл Соёлын Ангиуд” Цуврал Мэдээлэл

CRI (GMT+08:00) 2015-05-15 10:01:28 “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би ! Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн Өрнөн мандахын […]

585cb6c8895f4b26b15d8d3afb56a89d

Номын Их Хүрээний Нууц

Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн, бурхны шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагт буюу Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг энэ онд тэмдэглэж буй. Тэрбээр ном эрдэмд гэгээрсэн хувраг төдийгүй уран баримал, зураг, уран барилга, яруу найраг зэрэг урлагийн олон төрлөөр мэргэшсэн бүтээлч байсан юм. Занабазарын урласан 21 дарь эх, Цагаан, Ногоон дарь эх, […]


Этгээд Үг Хэллэг Нийгэм Хэл Шинжлэлийн Судлагдахуун Болох Нь

О.Самбуудорж Түлхүүр үгс: Нийгэм хэл шинжлэл, сленг, жаргон, арго, этгээд үг хэллэг Нийгэм хэл шинжлэл “хэл болон нийгмийн харилцаа холбоог” голлон судалдаг. Иймээс өгүүлэгч, сонсогч хоёрын нийгмийн байр суурь (нас, хүйс, нийгмийн анги, давхарга, угсаатны бүлэг, хөршийн харилцаа гэх мэт), өгүүлэгч, сонсогч хоёрын харилцаа (сайн найз, ажил олгогч болон ажилтан, багш болон оюутан, эмээ өвөө […]


Нэр Томьёогүй Шинжлэх Ухаан Гэж Үгүй

ХЗХ-ийн Хэрэглээ хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор (Ph.D) Г.Гэрэлмаа Хэн нэгэн эрдэмтэн ямар нэг ургамал, амьтан, эд өлгийн зүйл олж нээлээ гэхэд түүнийг хэрхэн нэрлэж шинжлэх ухаанд бүртгүүлэх вэ гэдэг асуудалтай тулгардаг. Энэ зарчмаар тухайн хэлний үгийн санд хамаарах боловч тусгай мэргэжлийн хүрээнд үйлчилдэг нэр томьёо хэмээх хэлний ойлголт бүрэлдэн бий болжээ. Монголчуудын сэтгэлгээнд төр […]


Хонины Шүүс Идээний Ёсон

Монголчуудын идээ ундааны бүрэлдэхүүнд махтай хоол чухал байр суурь эзэлдэг. Хүний биед шим болдог учир махтай хоолыг шүүс гэдэг бөгөөд тэмдэглэлт баяр, хурим найрын цагт гийчин зочинд зориулж тусгайлан тавих махыг ч шүүс гэдэг байна. Шүүст зум шүүс, бүхэл хонин шүүс, шарсан шүүс, чанасан шүүс, богино ууц, дөрвөн өндөр, дал, өвчүү, толгой гэх зэргээр олон […]


Шинэ Гэрийн Найр

Нийгмийн нэгж болсон айл өрх оршин байж жаргахын нэг нөхцөл нь орон гэр юм. Иймээс “Утаа тавьж голомт болдог, урц барьж айл болдог” гэсэн цэцэн үг гарчээ. Гэр барих нь хуримлах ёслолын гол хэсэг байдгаас гадна зарим айл аж амьдрал нь дээшлэх хэрээр шинээр гэр төхөөрч барих явдал түгээмэл юм. Шинэ гэрийн ёслолын үед хэлэх […]


Өм Бөхийн Зангианы Тухай

Зангиа нь нийт Монголчуудын дунд эртнээс уламжлан ирсэн ёслолын баталгаа тангаргийн агуулгатай зүйл байсан тухай “Арван буянт номын цагаан түүх”-д цохон тэмдэглэж бий. Бөхийн зангиаг өнгө өнгийн хив торгоор хийнэ, гэвч хар өнгийг хэрэглэхийг тас цээрлэнэ. Бөхийн зангиан голыг хив торгоны өөдсийг нэлээн том ороож сөөм алслан хив торгын өөдсөөр зангиан голыг ороон уяна, зангиан […]


Барга Монголчуудын “Адуу Тамгалах” Ёсон

Барга монголчууд урд удаан нүүдэл, мал аж ахуйн амьдралдаа таван хошуу малын ашиг шимийг хүртэж, ялангуяа идэж өмсөхөөс явж суух, нүүдэллэн буухаас дайн байлдаан хүртэл адууг өргөн хэмжээтэй хэрэглэн ашиглаж “Адуу тамгалах” боловсон соёлыг үүдээсэн байдаг. Малчин хүн тамгаараа өөрийн адуу малаа бусдын адуу малаас ялгах гар тэмдэг болгодог. Малчид хэдийгээр өөрийн хямгадан арчилсан мал […]


Туркт Чингис Хааны Тухай Ном Хэвлэгдэв

CRI (GMT+08:00) 2014-03-06 14:12:44 Бүгд Найрамдах Турк улсын Кайсери хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул, ноён Хасан Хаскараманы санаачлагаар зохиолч Рыфат Сэртоглугийн бичсэн “Чингис хааны Монгол” ном турк хэл дээр хэвлэгдэн гарлаа. Уг номыг дунд сургуулийн хүүхдүүдэд зориулж товч, энгийн хэллэгээр бичсэн бөгөөд Чингис хааны бага болон залуу насны амьдрал, тархай бутархай олон аймгийг нэгтгэн […]


“монголчуудын Соёлын Өв: Гар Бичмэл, Архивын Баримтын Цуглуулга” Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал Болно

Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-04-18 16:05:58 2015 оны 4 дүгээр сарын 17-нд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн хурлын танхимд Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн мэргэжилтэн, яруу найрагч До.Болдхуягийн эмхэтгэсэн “Өвөр Монголын яруу найргийн дээжис” номын судлан ярилцах хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү судлан ярилцах хурлыг Хятадын Олон Улсын Радиогийн […]