Monthly Archives: March 2015


Гал Голомтын Тухай

Монгол туургатан бүр маш эртнээс галыг хамгаас илүү эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ. Гал голомт бол аугаа их хүчийг өгдөг төв, гэрийн амин сүнс. Түүнийг хүндэтгэвэл айл гэрийн хамаг бүхэн өөдлөн дэвжиж, гэр бүлийн гишүүн бүрт илч әрчим харамгүй түгээгдэнэ. Гал Монголчууд эрт дээр үеэс тэнгэр, галыг шүтэж иржээ. Тэнгэр бол мөнхийн бэлэгдэл, гал-ариуны бэлэгдэл […]


Тотем Шүтлэг

Тотем шүтлэг гарал үүслийнхээ хувьд хүн төрлөхтний нийгмийн хөгжлийн нэн эртний үе болох овгийн байгууллын гүнд хэлбэршиж тогтсон бөгөөд түүний уламжлал нь дэлхийн ард түмний шүтлэгийн практикт харилцан адилгүй залгамжилж иржээ. Төв Азийн Монгол, Түрэг хэлтэн ард түмэн, тухайлбал Хүннү, Түрэг, Уйгар, Монгол зэрэг эртний улсуудын талаархи бичгийн болон археологийн дурсгалд чоныг тотемчлон үзэж, түүнээс […]


Бээжин Их Сургуулийн Профессор Монгол Эрдэмтэн Чулуу Багшийн Судлан Бүтээсэн Бичил Цахилгаан Станц

7-8 килограмм жинтэй уг лити зайг дүүрэн цэнэглэвэл 2 хоногт нэг айлын гэрэл, телевиз, хоол унд, халаагуурыг бүрэн ажилуулж чадна. ХОУР-гийн сурвалжлагч 2-р сарын 11-ний өдөр Бээжин хотын Чанпин дүүрэгт амьдардаг Бээжингийн Их сургуулийн профессор, монгол эрдэмтэн Чулуу багштай уулзаж ярилцсан юм. Ярилцлаганы маань гол зорилго бол түүний өөрөө судлан бүтээсэн “Лити” батарей, цахилгаан гаргагч […]


Ууц Хөндөхүй

Ууц таллахад эхлээд зүүн гараараа харцаганаас цэмцгэрхэн түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчимд голд нь нэг, дараа нь олон яс уулзах хавиас эхлэн өөрийн зүг харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав, гурав эсгэнэ. Дараа нь сүүлийн бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж аваад харцага талын […]


Хөөрөг Зөрүүлэхүй

Хөөрөг харшуулах нь, тэр тусмаа шинийн нэгэнд харшуулан тамхилах нь эв эе эвдрэлцэж, тангараг тасарсны дохио тэмдэг аж. Баруун гарын дөрвөн хурууны үзүүр хэсэгт хөөргөө тавьж хүндэтгэл үзүүлж буй хүндээ барих ёстой. Хөөргийг эрхий, долоовор, дунд хурууг оролцуулан бариваас эртний монгол ёсонд нийцнэ. Барихдаа хөөрөгний толгойд долоовор хуруугаа тааруулна. Эл барилтыг монголчууд “төрийн гурван тулгуур” […]


Хадаг Барих Ёсон

Хадагийг Баранзад, Соном, Аюуш, Самбай гэхчилэн ангилдаг ба өөр өөрийн онцлогоор хэрэглэх зарчимтай. Хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барина. Нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадагийг оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадагийг барихдаа хүнрүүгээ хадагнийхаа амыг хандуулан, мэхийх юм уу сөгдөж барина. Хадаг барихад хэлэх үгс: Цаглашгүй урт наст ариун хадаг, Тэгш […]


Цагаан Сар

Монголчууд билгийн улирлын тооллоор хуучин, шинэ он халалцах шинийн нэгний өдөр нийтээр тогтсон сайхан зан үйл үйлдэж, өргөн дэлгэр баяр ёслол хийдэг уламжлалтай. Энэ нь монгол хүн хатуу ширүүн өвлийг эсэн мэнд давж, урин цагийн түрүүч хавартай золгосны баяр, нэг нас нэмсний баяр юм. Цагаан сар гэдэг нэр нь монголчууд эрт дээр үеэс цагаан өнгийг […]


Монгол, Хятад Хэлний Орчуулагчдын Холбоо Нээлтээ Хийлээ

“Монгол, хятад хэлний орчуулгын анхдугаар чуулга уулзалт” болон “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо”-ны нээлт Улаанбаатар хотноо өнөөдөр буюу 3 дугаар сарын 2-нд амжилттай болж өнгөрлөө. Тус чуулга уулзалтыг “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо”,“Монгол, Өвөр  Монголын Эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоо”, “Монгол, Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбоо хамтран зохион байгуулав. Чуулга уулзалтад Олон улс судлалын […]


Шинэ Баргачуудын Мал Муулах Ёс

Манай шинэ Баргачууд малыг муулахдаа шууд 《Ална》гэдэггүй. 《Алах》 гэсэн үгийг цээрлэж, 《Мал гаргах , муухай наашлах, цаашин харуулах, мал төхөөрөх》 зэргээр тойруулан халгуу хэлдэг заншилтай билээ. Дээр үед, мал гаргахдаа бурхандаа мөргөн даатгаж адис аваад сая гаргадаг заншилтай байжээ. Нэг. Бод малыг нядлахад нугаслах ба зүрхлэх гэж хоёр зүйл байдаг. Адуу, үхрийг зогсоогоор нь нугаслах. […]