Monthly Archives: March 2015


Их Засаг – Чингисийн Хаант Улсын Хууль Цаазын Агуулга, Уламжлал

“Их засаг” хэмээн алдаршсан Чингисийн хаант улсын хууль цаазын бүтэц, агуулгыг тогтон томъёолох асуудалд эрдэмтэд, судлаачид багагүй анхаарал тавьж иржээ. Учир нь “Их засаг” бол хаант улсад үйлчилж байсан болон шинээр тогтоосон цаазын заалтуудыг багтаасан бөгөөд “хуйлмал хуудас”-д дэвтэрлэн хадгалж, төрийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэх үед уншин болгоож баримталдаг улсын хэмжээний хууль цаазын баримт бичиг байсан […]


Хөөрөгний Соёл

Хөөрөг гэснээс сая ажил дээр хөөрөгний тухай яриа өрнөснөөс үүдээд хөөрөгний тухай сонсож байсан сонин мэдээллийг хүргье гэж бодлоо. Зарим эх сурвалжууд хөөрөг бол Манжаас бодлогоор нэвтэрүүлсэн соёл гэж бичдэг. Эрчүүдийн ташуурыг нь газарт тавиулж хөөрөг бариулна. Эхнэрүүдийнх нь сүрийг Эхнэр үсээр дарна гэсэн бодлого хэрэгжиж байсан гэдэг. Эхнэр үс нь цавуудсан 4 кг орчим […]


Турк-Монгол Судлалын Асуудлаар Эрдэм Шинжилгээний Хурал Болов

Бүгд Найрамдах Турк Улсын Гази их сургуульд  аравдугаар сарын 24-нд Турк-Монгол судлалын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал болов. Хурлыг тус сургуулийн ректор, доктор, профессор Сулейман Буюукбербер, Турк судлалын төвийн захирал, доктор, профессор Хулиа Касаролу Ченгел нар нээж, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, дэд профессор Б.Батхишиг Монгол, Туркийн харилцааны […]


Анкара Хотод Монгол Судлалын Олон Улсын Хурал Болов

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Хажеттепе их сургуульд Монгол хэл, соёлын анхны төв байгуулагдсантай холбогдуулан “Түүхэн дэх Турк, Монголын харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 11-нд болж, Турк, Монголын эрдэмтэн багш, судлаачид нийт 13 илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хурлыг Хажеттепе их сургуулийн ректор, профессор А.М.Тунжер, тус сургуулийн Турк судлалын институтын захирал, профессор […]


Герман Дахь Монгол Судлал Ба Хэтийн Төлөв

Миний бие Герман улсын Эрдэмтэн солилцох сангийн шугамаар Берлины Хүмболдийн Их сургуулийн Төв Ази судлалийн хүрээлэн дээр 3 сарын хугацаагаар ажилласан бөгөөд энэ хугацаанд Герман улсын номын сан, холбооны архив, Хүмболдийн их сургуулийн номын санд голчлон ажиллаж, өөрийн судалгааны сэдэв болон Монгол Германы харилцааны түүхэнд холбогдох баримт бичиг материал эрж сурвалжлан судалсан болно. Герман улсын […]


Борис Яковлевич Владимирцов Мэндэлсний 130 Жилд

Борис Яковлевич Владимирцов 1884.08.01-1931.08.17  Б.Я.Владимирцов 1884 онд Оросын Калуга хотын инженер технологичийн гэр бүлд төржээ. Гэрээр бага боловсрол эзэмшсэн тэрээр Калуга, Владимир, Камень- Подольскийн гимназиудыг дамжин 1904 онд төгссөн байна. Үүний дараа Санкт- Петербургийн Их Сургуулийн хятад-манж хэлний ангид элсэн суралцаад, суралцах хугацаандаа 1905-1907 онд Францын Сорбонн хот дахь “Франц коллеж” хэмээх сургуульд дорно дахины […]


Хачин Гайхамшигт Дурсгал Хар Хотоос Илэрлээ

Р.Отгонбаатар (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан) Сүүлийн үес буюу XX-XXI зууны заагаар бүр тодруулбал шинэ зууны эхээр монгол сурвалж бичгийн судлалаар онцгой ховор хуучин, сонин содон эрт цагийн дурсгал тодорч нэмэгдсээр л байна. Тухайлбал өнгөрсөн зууны эцсээр эртний судлалтан нарын гавъяагаар их хуурай элс манхан нутаг дахь хуучин хот балгадын туурь Дунхуан, Хар […]


gazarusniiner

Монгол Орны Газрын Зураг Судлалын Нэгэн Шинэхэн Бүтээл

  Монгол Улсын түүх соёлын хосгүй дурсгалын нэг нь Монголын газрын зураг билээ. Юань Улсын үеийн дэлхийн газрын зургаас эхлээд 1733 оны Галданцэрэн хааны өөрөө зурсан Зүүн гар хаант улсын зураг хүртэлх ховор нандин зургуудыг гадаад дотоодын эрдэмтэд гайгүй сайн судалж, олны хүртээл болгожээ. Японы Токио Гадаад Судлалын Их Сургуулийн профессор Хироши Фүтаки, болон судлаач […]


Монгол Хүний Нэрийн Толь

Кирил монгол тайлбартай 30.000 гаруй хүний  нэртэй толь бичиг хэвлүүлэн гаргасан байна. Уг толь бичгээс хос бичгээрх зөв бичлэгээс гадна, монгол, санскрит, төвд, хятад, манжийн аль болохыг үзүүлсэн нэрийн гарлын заалт,  харь гаралтай нэрийн утгын тайлбар, мөн хавсралтаас Сайн цагийн мянган бурхны алдар, Монголын түүхэн хүмүүсийн 850 нэрийн гарал тайлбарыг үзэх боломжтой юм байна. Зохиогчид: […]

shinenom

Монгол Газар Нутгийн Нэрийн Мянган Домгийн Чуулган

“Монгол газар нутгийн нэрийн мянган домгийн чуулган”/Домгоор тайлсан нэрийн гарлын толь/ бүтээлд МГНН-ийн нийт 2802 нэрийн гарал, түүнтэй холбоотой мэдээллийг нийт 1721 домгоос шүүрдэн домгоор нь тайлж тайлбарлсан байна. 2010 онд МУИС-ийн ГХСС-ийн Нэр судлалын төвөөс санаачлан “Монгол газар нутгийн нэрийн домгийн улсын уралдаан”-ыг МУИС-ийн бүрэлдэхүүний 4 сургууль, МУБИС, ШУА-ийн 2 хүрээлэн, “Хангай” дээд сургууль, […]