Monthly Archives: March 2015


Монгол Бөөгийн Бөөлөхүй Ёсны Драмлаг Шинж

Ш.Бадамханд Салбар:Нийгэм Улсын дугаар: 2499 Хамгаалсан он: Бөөлөхүй ёсон хуучин чулуун зэвсгийн дээд үед үүсэн тэр цагаасаа хойш өнөө болтол олон мянган жилийн орчлонг улирааж, монгол нүүдэлчдийн үндэсний театр ба театрчилсан урлагийн язгуур шинжийг шашинлаг /сүсэг бишрэлийн/ хэлбэрээр хадгалсаар ирсэн манай оюуны болон уран сайхны соёлын нандин өв, нэн нөлөө бүхий хүчин зүйл юм. Монгол […]


Орчин Цагийн Монгол Хэлний Уугал Үгийн Үгийн Сан-Утга Зүйн Судалгаа

Ц.Эрдэнэбат Салбар: Нийгэм Улсын дугаар: 1717 Хамгаалсан он: 2000 Монголчуудын бүтээсэн өнө эртнээс эхтэй өв соёл монгол хэл, утгын асар их сантай бөгөөд монголчуудын аж төрөхүйн үндэс болсон мал маллагааны зарим үг хэллэгийг нь орон цагийн хүрээнд нь уялдуулан утгын цогц байдлаар авч судлах анхны оролдлого нь судалгааны ажлын шинэлэг тал болно. Үндэсний ахуйн соёлын […]


Монгол Түүхэн Домог Дахь Бодит Үнэн, Уран Сэтгэмжийн Харьцаа

П.Хишигбаяр Салбар: Нийгэм Улсын дугаар: 1165 Хамгаалсан он: 2000 Судалгааны зорилго: “Монгол түүхэн домог дахь бодит үнэн, уран сэтгэмжийн харьцаа” бүтээлд түүхэн баримт, уран сэтгэмжийн харьцааны асуудлыг анхлан судлах зорилт, тэдгээрийн систем тогтолцоог тогтоох зорилго тавьсан. Түүхэн домог зөвхөн баримтаас эх авсан үнэнээсээ нэмэгдэж хасагдаж хөгжсөнгүй, уран сэтгэмжээр хөглөгдөн цогцолбор системийг бий болгож, уг сурвалж, […]


Орчин Цагийн Монгол Хэлий Үйл Үгийн Захирах Тогтолцоо

Л.Жумдаан Салбар:Нийгэм Улсын дугаар: 1142 Хамгаалсан он: 2000 Судалгааны ажлын зорилго зорилт: Монгол хэлний үйл үгийн захирах холбоо, захирах чадварыг хэлзүй /үгзүй,өгүүлбэрзүй/-н төвшинд авч судлан үйл үгийн захирах тогтолцоог гаргах, захирах айг нээн илрүүлэхийг гол зорилгоо болгосон уул ганц сэдэвт зохиолд өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий дараахи зорилтуудыг шийдэхийг хичээсэн болно. Үүнд: -монгол хэлний […]


Гүнгийн Зуугийн Гэгээний Алтан Сургаал-Ийн Эх Бичиг, Сурвалж Судлал

Б.Энхээ Салбар:Нийгэм Улсын дугаар: 1121 Хамгаалсан он: 2000 Судалгааны зорилго: Бид өмнөх судлаачдын судалгааг бүтээлчээр үргэлжлүүлж, дурсгалын эх бичиг, сурвалжуудыг ашиглан, шүлгийн агуулга, үзэл санаа, уламжлал холбоо, туурвилын онцлог, түүхэн он цаг, зохиогчтой холбоо бүхий дараах гурван асуудлыг нягтлан судлах зорилго тавилаа. Судалгааны шинэлэг тал: “Алтан сургаал”-тай холбогдох олон эх бичиг, сурвалжуудыг харьцуулан үзэж, анхны […]


Монгол Хэлний Үндэсний Онцлог Бүхий Үгсийн Үгийн Сан-Утга Зүйн Судалгаа

Г.Томтогтох Салбар:Нийгэм Улсын дугаар: 1093 Хамгаалсан он: 2000 Энэхүү судалгаанд монголын тухай өвөрмөц онцлогийг үгийн сангийн хүрээнд хамарч, үндэсний онцлог бүхий үгсийн үгийн сан-утга зүй болон орчуулгын зарим асуудлыг хөндсөн юм. Хэл бодит байдал, хэл нийгэм, хэл соёлын харилцан хамаарлыг монгол хэлний үгийн хүрээнд авч үзсэн. Чингэхдээ үндэсний онцлог бүхий үгсийг үгийн сангийн биеэ даасан […]


Ойрад Хурим (Xix Зууны Сүүлч, Хх Зууны Эх)

Ц.Баасандорж Салбар:Нийгэм Улсын дугаар: 1354 Хамгаалсан он: 1999 Алтайн урианхайн, дөрвөд, захчин, өөлд, торгууд зэрэг ойрадын ястны XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн хуримын зан үйлийг тодорхойлон, шинжилгээний эргэлтэнд оруулж, түүндээ тулгуурлан ойрад хуримын зан үйлийн хувьсал хөгжлийг улируулан үзэж нийтлэг онцлогийг нь илрүүлэх замаар ойрад хуримын атаа маргаан, бэр бэрлэх, дархлах ёс, инж […]


Алтайн Урианхайн Түүх, Угсаа Хамаарлын Асуудал

Ц.Гантулга Салбар:Нийгэм Улсын дугаар: 1283 Хамгаалсан он: 1999 Энэхүү бүтээл нь Монгол угсаатны түүхийн нэгэн хэсэг болох Урианхайчуудын түүхийг цаашид улам бүр гүнзгийрүүлэн судлах, өргөтгөн баяжуулахад болон Алтай Урианхайчуудын угсаа гарвал, удам түүхийг ямар нэгэн хэмжээгээр тодотгон тодорхойлоход зохих хувь нэмэр болох юм. Шинэлэг тал: 1. Эртний аймаг Урианхай аймаг болон бутралын үеийн Урианхан түмэн […]


Монголын Уран Зохиолын Аргын Судалгаа

Д.Галбаатар Салбар:Нийгэм Улсын дугаар: 1066 Хамгаалсан он: 1999 Зорилго: “Монголын уран зохиолын аргын судалгаа” ганц сэдэвт зохиолд монгол уран зохиолын аргын онол түүхийн асуудлыг анхлан цогцолбороор судлах зорилт тавьж, уран бүтээлийн аргын систем тогтолцоог тодорхойлон тогтоох зорилго тавьсан. Монголын орчин үеийн уран зохиолд социалист реализмын аргын хөгжлийн онцлог, үе шат, гадаад хүчин зүйлс юу байв? […]


Монголчуудын Төвд Хэлээр Туурвисан Одон Зурхайн Бүтээлийн Түүхийн Судалгаа

Л.Тэрбиш Салбар:Нийгэм Улсын дугаар: 1062 Хамгаалсан он: 1999 Монгол зохиогчдын төвд хэлээр туурвисан зурхайн бүтээл, туурвилын түүхэн тоймыг гаргах хийгээд түүхэн он цагийг хөөн олох зурхайн аргыг бүрэн төгс боловсруулж, түүхчдийн гарын авлага болгох нь диссертацийн үндсэн зорилго болно. Уг зорилгыг бүрэн хэрэгжүүлэхийн түүнд хүрэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэх оролдлого хийсэн болно. Үүнд: -эртний номт […]